Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

МЭДЭЭЛЛИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ

Posted by bolod on March 20, 2011

Мэдээллийн хараат бус байдал гэж юу вэ? Монголд мэдээлэл хараат бус байж чаддаг уу? Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хараат бус байж чаддаггүй юм чинь мэдээлэл нь ч гэсэн хараат бус байж чадахгүй гэсэн дүгнэлт шууд мөрдөн гарна. Монголын хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээллүүд бүгд л ямар нэг бүлэглэл, намын эрх ашигт нийцсэн, тэдний байр суурийг төлөөлсөн байдаг, эсвэл бүлэглэлүүдийн хоорондох “дайн” сөргөлдөөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олон түмэнд хүрдэг. Энэ талаар нурших гэсэнгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цензурдсэн, гажуудсан мэдээлэл дамжуулдаг тухай мэтгэлцэх гэсэнгүй, мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг зүгээр л дамжуулахгүй ч байж бас болдог тухай бодлоо хуваалцая.

3 сарын 11 –нд Японд аймшигт газар хөдлөлт болсноо хойш цагийн дараа EAGLE ТВ үзэхэд энэ талаар аль хэдийн мэдээлэл гаргаад эхэлчихсэн байсан. Шуурхай гэдэг нь энэ явдлаар дахин батлагдсан. NHK суваг болон АР агентлагуудын мэдээллүүдийг шууд дамжуулахын зэрэгцээ, Японд ажиллаж амьдарч байгаа иргэдтэй холбогдон, байдлыг тодруулж, цаг алдалгүй ажиллаж, тэнд байгаа болон энд байгаа монголчуудыг хооронд нь холбож, шинэ соргог мэдээллээр хангаж үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Шууд дамжуулдаг гэдгээ тэд ингэж дахин баталсан. Тухайн үед олон хүн тэдэнд талархаж байлаа. Үйл явдлыг тэд нуугаагүй, хөөрөгдөөгүй, байгаа байдлыг л харуулсан, хүмүүсийн санал бодолтой зэрэгцүүлэн, мэргэжилтнүүдийн байр суурь, албаныхны байр суурийг ч дамжуулж байсан. Шударга ажилладаг гэдгээ харуулсан.

Нөхцөл байдал бага зэрэг тогтворжиж, сандрал намжиж, байдлыг тодруулж эхлэх үетэй дахцаад тэд иргэдийн санал бодлыг дамжуулж эхэлсэн нь буруу болсон байх. Хэвлэл мэдээллээс авсан мэдээллийг даган хэсэг хугацааны дараа олон түмний хөөрөл дээд цэгтээ тулдагийг тэд тооцоогүй. Ийм онцгой нөхцөлд хэрхэн ажиллах талаар манай ТВ-үүд бүгдээрээ туршлагагүй. Цочролоос хэрхэн гарах, цочролын үед хэрхэн ажиллах төлөвлөгөө байхгүй, зүгээр л байгаагаараа ажилласан нь тэр байх. 7 сарын 1-ний үед ч гэсэн ийм байдал ажиглагдаж байсан. Тэд зүгээр л дамжуулаад байсан. Гэхдээ тэр нь нийгэмд ямар инпакт үзүүлдэгийг тооцдоггүй. Өөрөөр хэлбэл тэд ямар хүчтэй “зэвсэг”-тэй гэдгээ өөрсдөө ч мэддэггүй байх гэж бодогдож байна.

Японы ТВээр дамжуулж байгаа дүрс бичлэгийг харахад эрс өөр байдал ажиглагдана. Тэд иргэдийнхээ цочролыг дарах, сандаргахгүй байх, аажим аажмаар үнэнийг хүргэх талаар мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа нь анзаарагдаж байна. Би мэргэжлийн хүн биш, гэхдээ тэдний дамжуулж байгаа бичлэгт аймшигт үйл явдлыг ерөнхийд нь харуулж байгаа боловч ширхэгчлэн харуулахгүй байгаа нь анзаарагдаж байна. Газар хөдлөлт болон, цунамийн давалгааны аюулыг харуулж байгаа ч гэсэн алсаас, холоос, онгоцноос авсан бичлэг үзүүлж байна. Нурсан байшинг харуулж байгаа боловч, бүр сүйдчихсэн, самарчихсан байдлыг харуулахгүй байна. Асар олон хүн нас барсан гэдэг нь тодорхой байгаа боловч, одоогийн байдлаар 43 хүн нас бараад байна, энэ тоо цаашид өсөх магадлалтай гэх мэтээр мэдээлж байлаа. 2 өдөр өнгөрсний дараа гэхэд л сураггүй алга бологсдын тоо 1300 -д хүрлээ гэх мэтээр аажим аажмаар үнэнийг хэлж байна. Олон хүн нас барсан гэж харуулавч үхсэн хүний цогцос гэх мэт аймшигтай дүрслэл ер үзүүлэхгүй байна. Аймаар юм болж байгаа нь тодорхой байхад л уйлж хашгирч байгаа хүмүүсийг ТВ-ээр харуулахгүй байна. Япончууд хэдий тэсвэртэй сахилга баттай улс ч гэсэн тэнд аймаар юм болж уйлж хашгирч байгаа нь тодорхой шүү дээ. Үхсэн хүнийхээ тоог зарлахаасаа өмнө аварсан хүнийхээ тоог зарлаж байна. Үхэж байгаа хүнийг харуулахгүй, төрж байгаа эмэгтэйг харуулж байна. Гашуудаж байгаа бичлэгийн зэрэгцээ сургууль төгсөж байгаа үйл явдлыг дамжуулж байна. Атомын цахилгаан станцийн ослын талаар ярихдаа АЦС-ын тухай танин мэдэхүйн нэвтрүүлэг шиг үзүүлж байна. Бүхэлд нь дүгнэвэл япончууд паник менежментийг сайн хийж байна.

Энэ ялгаа нь олон хүнд ч анзаарагдсан байх, олон ч хүн шүүмжилсэн юм шиг байна, японы талаас ч хүссэн байж болзошгүй, засгийн газраас ч чиглэл өгсөн шиг байна. Асуудлыг битгий хөөрөгдөөд бай гээд шүүмжлэнгүүт харин ТВ-үүд ямар ч мэдээлэл дамжуулахаа больчихдог байна. Уг нь одоо л яг мэдээлэл хүмүүст хэрэгтэй байгаа. Ингэж их шуугиулчихаад гэнэтхэн ингэж нам болж болохгүй. Ар араасаа залгаад олон үйл явдал өдөр болгон болж байхад манай ТВ-үүд ердөө л тухай мэдээлэл дамжуулаад өнгөрч байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд Японы талаарх мэдээллээ огт зогсоогоогүй, цаг тутам тасралтгүй мэдээлсээр байгаа. Монголын ТВ-үүд л харин тагчиг болсон байгааг мэдээллийг хаагаад байгаатай холбон тайлбарлахгүй бол өөрөөр тайлбарлах арга олдохгүй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: