Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ

Posted by bolod on March 20, 2011

Дэлхийн пресс агентлагууд, Японд болж байгаа үйл явдлын талаар тасралтгүй нэвтрүүлсээр, анхаарлынхаа төвд барьсаар байна. Пресс агентлагуудын болон их найман улсын төр засгийн тэргүүнүүдийн анхаарлыг Ливид болж байгаа үйл явдал, японд болж байгаа үйл явдал хоёр л татаж байна гэлтэй байна. Харин Монголын телевизүүд “үгсэн хуйвалдаж” энэ талын мэдээллүүдээ хаачихлаа. Нэг бол жижиг асуудлыг ч орхилгүй дамжуулаад, нэг бол цөмийн аюулыг ч дамжуулахгүй, туйлширч болдог ажээ. Газар хөдлөлт, цунамийн аюулын талаар мэдээлэл дамжуулж байсан үетэй харьцуулбал байдал арай тайвширсан байх. Тэр үед олон монголчууд тэнд байгаа гэр бүлийнхээ гишүүдийн төлөө санаа зовж байсан. Монголын олон гэр бүл японтой ямар нэг сэжмээр холбоотой учраас Ливийн асуудалтай харьцуулбал Японы асуудал анхаарлыг нь илүү татаж байгаа. Одоо бол гол аюул атомын цахилгаан станцийн асуудал болсон, хувь хүний талаар санаа зовохоос илүү даяар асуудал болчихсон. Одоо бол нэг орны асуудал биш дэлхий нийтийн асуудал болчихсон байна. Гэтэл энэ талаар манай телевизүүд таг байж чадаж байна.

Нарита нисэх онгоцны буудал дээр монголчууд онгоцонд суух гэж бөөн юм болж байгаа талаар аль ч телевиз үзүүлсэнгүй. Хүмүүс онгоцонд бүртгүүлж сууж чадахгүй 2-4 хонож байгаа талаар ярьсангүй. Японоос, багш Ж.Бат-Ирээдүй “Титаник киног санагдуулж байна” гэж бичжээ. Онгоцонд суух гэж “алалцаж” байгаа нь эгээ л Титаник кино шиг үйл явдал болж байжээ. Эхний ээлжинд эмэгтэйчүүд хүүхдүүдийг бүртгэж суулгаад, айлын нөхрүүд, эрчүүд онгоцонд сууж чадахгүй хоцорч байж. Энэ талаар дурдах ч үгүй байлаа. Монгол оюутан Монгол руу явж чадалгүй бие нь муудаж, эмнэлэгт хэвтсэн байна. Яагаад бие нь муудсан яагаад эмнэлэгт хэвтсэн талаар байтугай монгол оюутан эмнэлэгт хэвтсэн тухай цухуйлгасан ч үгүй. Улс орны засгийн газрууд эхнээсээ япон руу зорчихгүй байхыг зөвлөж байсан бол японоос гарахыг зөвлөж эхэллээ. Токио хотод байдаг элчин сайдын яамдаа өөр хотууд нүүлгэж эхэлжээ. Элчингийн ажилтнуудаа Токио хотоос урагш Осака хот руу нүүлгэцгээж байна. АНУ, Их Британий засгийн газраас, өөрийн элчингийн ажилтнууд, албаны хүмүүсийг Фукушимагийн атомын цахилгаан станцаас холдож, 80 км-ийн радиус дотор орохгүй байхыг зөвлөлөө. ОХУ, өөрийн элчингийн болон худалдааны төлөөлөгчийн газрын ажилтнуудынхаа гэр бүлийг татаж эхэллээ. Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагийн экспертүүд 5 -р түвшний осол болсон гэж мэдэгдлээ. Байдал маш ноцтой болсон гэдгийг тэд хэлж байна. Япончууд байдлыг хяналтандаа авсан гэдэгт тэд итгэхгүй байна. Гэвч Монголын хэвлэл мэдээлэл энэ талаар таг чиг. Мэдээллийг хэт хөөрөгдөх нь нэг талаас аюултай, эсвэл мэдээллийг таг хааж, нууцлах нь түүнээс ч илүү хортой үр дагавартай даа.

One Response to “ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ”

  1. жагаа said

    manai surguuliin bagsh bn sh d unexer dajgy blogtoi yumaaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: