Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for April, 2011

СПОРТЫН ХОЛБООД БА УЛС ТӨР

Posted by bolod on April 26, 2011

90-ээд онд Монголд амьдрал хүнд байсныг хүн бүхэн мэднэ. Улсаараа ядуу, картын бараанаас дөнгөж салж байсан, эдийн засаг өсөлтгүй, хямралд автчихсан хүнд хэцүү үед урлаг спортод мөнгө зарцуулах нь битгий хэл цахилгаан станц нь гал алдах гээд зовоож байсан. Спорт энэ тэр илүү зардал, тансаг хэрэглээ шиг санагдаж орхигдсон байлаа. Олимпод оролцох тамирчныхаа зардлыг хүртэл гаргаж чадахгүй дээрээ тулж байсан юм. Read the rest of this entry »

Posted in СПОРТ | 1 Comment »

САНАМЖ БИЧИГ

Posted by bolod on April 14, 2011

Намуудын дарга нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаасан гэнэ. “2012 оны УИХ -ын болон орон нутгийн сонгуулийн үед мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй байхаа батлан илэрхийлж байна” гэлцэн сүржигнэж арваадаараа гарын үсэг зурцгаажээ. Жижиг намууд нь ч яахав фононд зогссон юм байгаа биз. МАХН, АН хоёр ийнхүү санамж бичигт гарын үсэг зурсан нь сайн зүйл үү, муу зүйл үү? Read the rest of this entry »

Posted in Сонгуулийн амлалт, УЛС ТӨР | Leave a Comment »

МУУ ХҮНИЙ БУМБА

Posted by bolod on April 13, 2011

Эгч нь ханиад хүрээд, нуруун дээрээ бумба тавиулжээ. Ээж нь:

-Энэ ёстой сайн татсан, гээд хүн болгонд сайрхжээ. 6 настай Жоожоо:

-Муу хүний бумба том гэж үнэн юм аа, гэж.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 7 Comments »

УГААСАА ХОЁР ТАНХИМТАЙ ЮМ БИШ ҮҮ?

Posted by bolod on April 10, 2011

Монголын парламентийг хоёр танхимтай болгох тухай яриа хөвөрч байна. Энэ удаад Сү.Батболд сайд санаачилсан бололтой. Хоёр танхимтай болтлоо хол байх гэж олон хүн бодож байгаа. Хоёр танхимтай болдог байсан ч ийм гэнэт, ийм хурдан шийдчихэж чадахгүй л болов уу. Тэгэхээр хоёр танхимтай болох тухай яриа нь зүгээр л олон түмний санааг өөр зүйл рүү хандуулах, анхаарал сулруулах арга байж магадгүй гэж хардах үндэстэй болж байна. Зарим нэг нь энэ тоглоомонд автан, авч давхиад хөөсрүүлж байх зуур, нөгөө зарим нь хүссэн зүйлээ бүтээчихдэг гэмтэй.

Хоёр танхимын давуу сул тал, зөв буруу гэж марган, энэ бол халхавч улс төрийн тоглолт гэж хардахаасаа өмнө өнөөдөр хэдэн танхимтай байгаа юм бэ гэж асуумаар санагддаг юм. Үнэндээ хоёр танхимтай юм биш үү? 76 гишүүн нь нэг танхим, засгийн газрын гишүүд нь нэг танхим. Засгийн газрын гишүүн бөгөөд улсын их хурлын гишүүд нь зүгээр улсын их хурлын гишүүдээ бодвол зиндаа дээгүүр байгааг хоёр танхимтай гэж ойлгож болохоор л байна.

Posted in УЛС ТӨР | 3 Comments »

СОНГУУЛИЙН ХУУЛЬ БА АШИГ СОНИРХОЛ

Posted by bolod on April 8, 2011

УИХ-ын 2011 оны хаврын чуулган нээлтээ хийлээ. Хэлэлцэх асуудлуудын жагсаалтад “Сонгуулийн тухай хууль” орсон байна. Сонгуулийн өмнөх жил л сонгуулийнхаа хуулийг өөрчлөх тухай ярьдаг жишиг дахин давтагдаж байна. 2004-2008 оны УИХ, сонгуулийн хуулиа хоёр дахин өөрчилж рекорд тогтоож байлаа. Харин 2008-2012 оны УИХ, сонгуулийн хуулийн олон төслөөрөө рекорд тогтоох бололтой. Холимог л гэнэ, хувь тэнцүүлсэн л гэнэ, томсгосон л гэнэ, жижигсгэсэн л гэнэ, МАХН-ын л гэнэ, АН-ын л гэнэ, хувь гишүүдийн өргөн барьсан л гэнэ, хамтарсан л гэнэ, маш олон янзын хуулийн тухай чимээ чих дэлсэж байлаа. Гэвч өнөөг хүртэл аль ч хувилбар хол явсангүй, батлагдсангүй. Учир нь ямар хууль байвал маньд ашигтай вэ гэдгийг эрх баригчид хэлж шийдэж мэдэхгүй байна. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | 3 Comments »

ЯПОНД ДАХИН ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

Posted by bolod on April 7, 2011

Яг нэг цагийн өмнө буюу орон нутгийн цагаар 23:32 минутад Японд дахин хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт сарын өмнөх бараг л тэр газарт байсан бололтой.

Read the rest of this entry »

Posted in газар хөдлөлт | 4 Comments »

МӨНХИЙН УС

Posted by bolod on April 7, 2011

Бид, мөнхийн ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олох юм сан гээд л дуулдаг. Үлгэрт Гэсэр, Жангараас эхлүүлээд бүгд л мөнхийн ус уугаад амь ордог тухай гардаг. Ануухнаараа байгаа хөгшчүүлийг мөнхийн ус уучихсан юм шиг хэмээн хэлцдэг. Мөнхийн усны эрэлд хүн төрөлхтөн тэр чигтээ хатдаг юм болов уу? Мөнхийн ус гэлтгүй, ус өөрөө мөнхийн зүйл юм биш үү? Мөнхийн гэх тодотголгүй байлаа ч жив жирийн усгүйгээр хүн амьтан хэр удаан тэсэх билээ. Хоолгүйгээр хэдэн сараар тэсдэг харх хүртэл усгүйгээр хоёр долоо хоногоос илүү тэсдэггүй гэнэ. Тэгэхээр амьдрал гэдэг усгүйгээр мөнхийн биш зүйл ажээ. Ус гэдэг угаасаа амьдралыг бараг мөнхжүүлдэг зүйл юм биш үү? Энэ жив жирийн усанд амьдралыг тэтгэх тийм мөнхийн гэмээр хүч чадал байдаг бололтой. Усыг “мөнхийн” гээд тодотгоод байх шаардлага угаасаа байхгүй, амьдралын мөнхийн хэрэгцээ болдог ажээ. Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 2 Comments »

ХҮҮХДИЙН ЯРИА

Posted by bolod on April 1, 2011

Үлмэдэх Цэцэгхэн хотхонд нэвтрүүлгийн зарим хөгжилтэй ярианаас

Үлмэдэх Цэцэгхэн хотхонд нэвтрүүлгээр Монгол ээжтэй, Турк аавтай 7 настай охинтой оролцож байлаа:

– Чи Монгол уу?

– Үгүй

– Тэгээд ямар юм бэ?

– Монгол, Туркийн хамтарсан…

 

* * *

Хөтлөгч 5 настай охинтой ярилцаж байлаа:

– Чи ээжтэйгээ адилхан уу, аавтайгаа адилхан уу?

– Аавтайгаа адилхан. Гэхдээ ганцхан юм нь ээжтэйгээ адилхан.

– Юу нь?

– Боов нь

 

 

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 2 Comments »