Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЯПОНД ДАХИН ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

Posted by bolod on April 7, 2011

Яг нэг цагийн өмнө буюу орон нутгийн цагаар 23:32 минутад Японд дахин хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт сарын өмнөх бараг л тэр газарт байсан бололтой.

7,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт гэдэг бол нэлээд хүчтэй газар хөдлөлтөд тооцогдоно. Газар хөдлөлтөөс үүдэлтэй цунами, японы зүүн эргүүдийг нөмрөөд байна. Энд тэндгүй тог тасарч эхэлжээ. BBC суваг мэдээллийг шууд дамжуулж байна. Энэ талаар манай телевизүүд одоохондоо таг чиг. Сэтгүүлчид, хөтлөгчид нь гэртээ харьчихсан дугжирч байгаа биз. Шууд дамжуулдаг, шуурхай дамжуулдагууд ч таг чиг байна. Уг нь газар хөдлөлт болон Фукушимагийн атомын цахилгаан станц санаа зовоох асуудал мөн юмсан.

Advertisements

4 Responses to “ЯПОНД ДАХИН ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ”

  1. amur said

    Одоо сонин биш болчихсон юм чинь. Гэхдээ иргэд биш ХМХ шүү.
    ХМХ-г мэдээ, мэдээллийг цаг алдахгүй шуурхай, бодит хүргэж байх үүрэгтэй … байх ёстой гэдэг үг номонд дээр л байдаг байх. Тийм ээ гэж хэлдэггүй л болохоос шар ногоон юм аа л гаргаж байдаг биз дээ. Эсвэл гадны мэдээ хуулаад үзүүлдэг. Нэг үйл явдал болоод тэрийг нь гадны нэг сурвалжлагч олж мэдээлээд тэр мэдээллийг нь манай нэг сурвалжлагч олоод орчуулаад гаргадаг. Тэрийг нь надаас авахуулаад ихэнхдээ орой үзнэ. Мэдээллийг нэг иймэрхүү маягтайгаар л олж авч байна шүү дээ. Аз олоход интернет байх юм даа.

  2. bold said

    Японд болж байгаа үйл явдал сонин биш гэж хэлэхэд эртдэнэ. Японд өнөөдөр 5400 орчим Монгол хүн амьдарч байгаа гээд бодвол 20000 орчим гэр бүл японтой шууд холбоотой байна. Бизнес эрхэлж байгаа, хамтран ажиллаж байгааг тоочвол бүр олон болно. Монголын гол донор нь Япон улс байсаар байна. Дээр нь АХБ-ны гол санхүүжүүлэгч нь япон. АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа маш олон ажил бий. Япон улс сяхныг болтол дэлхийн хоёр дахь том эдийн засаг байлаа. Одоогоор дэлхийн гурав дахь том эдийн засаг хямрах болон өсөх нь дэлхий нийтэд хамаатай даяар асуудал. Их найман улс яагаад Японд санхүүгийн тусламж үзүүлээд байгаа юм бэ? Сайн санааны тусламж гэж бодож байна уу? Японы даатгалын компаниуд, томоохон даатгалын сангууд их хохирол амссан. Хөрөнгө оруулалтын сангуудаас мөнгөө татаж эхэлсэн. Хэрэв Азид хөрөнгийн биржүүд чичрээд эхэлбэл дэлхий тэр чигтээ дахин хямралд автахаас өөр аргагүй болно. Японы иений ханш чангарах уу, сулрах уу гэдэг нь бас л азийн эдийн засагт нөлөөлөхүйц зүйл. Японд сэргээн босголт барилгажилтыг дагаад эдийн засгийн өсөлт бий болж магадгүй гэж харж байгаа нь эерэг төсөөлөл. Фукушимагийн жишээнээс болоод олон оронд цөмийн хөтөлбөрөө эргэн харж байна. Зарим орнууд цөмийн хөтөлбөрөө шууд зогсоолоо. Герман зэрэг орнууд 2020 он гэхэд цөмийн цахилгаан станцуудаа бүрмөсөн зогсоох шийдвэр гаргалаа. Энэ бүхэн Японы асуудал дэлхий нийтээр олон асуудал дагуулсан даяар асуудал болохыг батлах наад захын жишээнүүд. Харин Монголд л түүнийг газар хөдлөлт, цунамигийн түвшинд анхаараад бусдыг нь тоох ч үгүй хаячихлаа.

  3. amur said

    Миний эхний 2 өгүүлбэр таны сүүлчийн өгүүлбэрийг л хэлж байгаа юм. Тодотгол хийсэн байгаа биз дээ.

  4. bold said

    Би чамтай санал нэг байна. EAGLE-ийг овоо гайгүй гээд тоох гэхээр эргээд л ертөнцийн эзнээ яриад байх юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: