Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

САНАМЖ БИЧИГ

Posted by bolod on April 14, 2011

Намуудын дарга нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаасан гэнэ. “2012 оны УИХ -ын болон орон нутгийн сонгуулийн үед мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй байхаа батлан илэрхийлж байна” гэлцэн сүржигнэж арваадаараа гарын үсэг зурцгаажээ. Жижиг намууд нь ч яахав фононд зогссон юм байгаа биз. МАХН, АН хоёр ийнхүү санамж бичигт гарын үсэг зурсан нь сайн зүйл үү, муу зүйл үү?

1. Тэртээ тэргүй тэднийг одоо дахин ямар нэг юм амалбал хэн ч итгэхгүй, гээд бодвол энэ санамж бичигт гарын үсэг зурцгааж байгаа нь шоу төдий зүйл.

2. МАХН-ын дарга С.Баяр, “хаанаасаа 1 сая төгрөг олж тараах гээд байгаа юм бэ, энэ бол боломжгүй зүйл” гээд л ухаантай царай гаргаад байсан, 3 хоногийн дараа өөрөө “иргэн бүртээ 1 сая 500 мянгыг өгнө, энэ бол бүрэн бололцоотой” гээд л амалсан. Тэр байтугай худлаа амалдагийг нь бид мэднэ, гээд бодвол энэ санамж бичигт гарын үсэг зурсан энэ тэр нь юу ч биш. Үүнийгээ хэзээ ч зөрчиж мэднэ.

3. Дандаа УИХ-ын гишүүд цуглачихаад, бэлэн мөнгөний амлалтаар сонгуульд өрсөлдөхгүй гэдгийгээ хуульчилчихгүй, ердөө л “санамж бичигт” гарын үсэг зурцгаажээ. Энэ санамж бичиг гэдэг нь юу юм бол. Ямаршуу эрхзүйн чадамжтай зүйл юм бол. Хэн нэг нь санамжийг “мартчихвал” яах вэ? Ердөө л санамж бичигт дурдсаныгаа сануулаад л байхыгаа санамж гээд нэрлээд байна уу? гээд бодвол энэ санамж бичиг гэгч зүйл нь тоглоом төдий зүйл.

4. “2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үеэр бэлэн мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй” гээд тодоос тод заачихсан байна. 2012 он өнгөрөнгүүт л ерөнхийлөгчийн сонгуулиар мөнгөний амлалтаар өрсөлдөж эхлэх нь ээ, гээд бодвол энэхүү санамж бичиг гэгч зүйл нь ердөө л цаг үеийн шинжтэй хоосон зүйл.

5. Бэлэн мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй гэдгээ амалж байгаа нь бэлэн мөнгө амалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо. 2008 оны сонгууль тэрчлэн 2004 оны сонгуульд намууд бэлэн мөнгөний амлалтаар сонгуульд өрсөлдсөн. Өнөөдрийг болтол амлалтаар өрсөлдсөн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бол, энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар, хоосон амлалтаар сонгогчдоо хуурч, бэлэн мөнгө тараана гэсэн худлаа амлалтаар өрсөлдсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо, гээд бодвол тэд буруугаа хүлээж байгаа хэрэг мөн.

6. Мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй гэж санал нэгдэж байгаа нь мөнгөний амлалтаа биелүүлж амалсандаа хүрч чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо. Мөнгө амалсан, гэхдээ түүнийгээ өгч чадсангүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна, гээд бодвол тэд худлаа ярьж, сонгогчдоо залилан мэхэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг ажээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: