Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for May, 2011

МИНИЙ ЭС СОНГОХ ЭРХ

Posted by bolod on May 30, 2011

Намууд сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа талаарх чимээ гэнэ гэнэ чих дэлсэнэ. Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн талаар бодитой, гүйцэд мэдээлэл харин сонсогдохгүй байна. Яг юуны тухай яриад байгаа юм, яаг яах гээд байгаа юм, үнэнээсээ яриад байгаа юм уу үгүй юм уу, толгой эргүүлээд байгаа юм уу, ёстой чөтгөр нь ч бүү мэд. Эхлээд л нэг их мундаг зарчим ярьцгаана, тэгээд л тогтолцоо ярина, гол асуудлаасаа хальж хэнд ч хэрэггүй жижиг асуудлаар баахан мэтгэлцэнэ, иймэрхүү предметний маргаан, дуусдаггүй яриа, эх адаггүй мэтгэлцээн цэцэрхэл нь явж явж дандаа л өөрийн намын эрх ашиг, эцсийн эцэст өөрийнхөө эрх ашигт хэр нийцэж байгаад л шууд чиглэнэ. Мэтгэлцээний явц нь хэн илүү чанга дуугаар ярьж, тэр хэрээр сонгогчдод таалагдах вэ гэсэн уралдаан шиг, харин хууль батлах болохоороо хэрхэн сонгогчдыг үл тоомсорлож зөвхөн өөрсдийн эрх ашгийг дээдлэх вэ гэсэн цусгүй (цустай ч юм билүү хэн мэдлээ) тулаан шиг. Read the rest of this entry »

Posted in БИ . . . | Leave a Comment »

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ

Posted by bolod on May 18, 2011

Таван жилийн өмнөөс л “энэ байдлаараа удахгүй БҮХ оюутнуудыг стипендтэй болгох юм байна” хэмээн шүүмжлэн бичиж байснаа санаж байна. Өнөөдөр, тэрчлэн бүх оюутанд стипенд олгох тухай ярьцгааж эхэллээ. УИХ-ын гишүүд, оюутнуудад цалин олгох асуудлыг хуугаараа дэмжиж, эсэргүүцэх “зүрхтэй” амьтан тэр дунд нь нэг ч алга даа. Өрөвдөлтэй гэдэг нь. 150000 оюутны саналыг цааш нь түлхчих вий гэж эмээхдээ, улстөрчид асуудалд бодитоор хандаж чадахгүй, ирэх жилийн сонгуульд хэрхэн оноо авах вэ гэдэг байдлаар хандаж байна. Популистууд, сонирхлын зөрчилтэйгүүд нь шүүрч давхиад гол дүрд тоглохыг хичээж байгаа бол шүүмжлэгч байр суурьтай байгаа нь, “стипенд өгөх нь зөв, гэхдээ…” гэсэн байдлаар л саналаа маш сулхан илэрхийлцгээж байна. Ганц энэ асуудлаар биш, бүх асуудалд сонгуулиар баримжаалан хандаж эхэллээ. Саяхан л бүх намын дарга нар “Санамж бичигт” гарын үсэг зурцгаагаад л “2012 оны сонгуульд мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй” гэцгээн тохирцгоогоод байсан санагдана. Худлаа даа, гэж бодож амжаагүй байхад л оюутнуудад сар бүр 70000 төгрөгийн стипенд олгох тухай асуудлыг ярьж эхэлж байна. Улстөрчид ийм л байдаг. Read the rest of this entry »

Posted in БОЛОВСРОЛ | 10 Comments »

ӨВӨРМӨЦ ШИЙДЭЛ

Posted by bolod on May 17, 2011

Read the rest of this entry »

Posted in ХОТ | Tagged: | 2 Comments »

7 САРЫН 1. ӨЧИГДӨР ӨНӨӨДӨР МАРГААШ

Posted by bolod on May 13, 2011

Ийм нэртэй шинэ ном гарчихаж. 7 сарын 1-ний үйл явдлыг цаг минутаар нь, тухайн үед хэвлэлээр гарсан баримт материалууд дээр тулгуурлан бичжээ. Хамгийн гол нь энэхүү номын зохиогч нь цагдаагийн албан хаагч байгаа юм. Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1, Шинэ ном | 4 Comments »

АМЬДРАЛ ҮХЛИЙН ЗААГТ

Posted by bolod on May 12, 2011

Бага байхдаа уншиж байсан нэгэн зөгнөлт, уран сэтгэмжийн зохиолын санаа нь ер мартагддаггүй юм. Хэн гэдэг зохиолчийн бичсэн ямар нэртэй зохиол байсныг санахгүй байна. Тэр байтугай, ямар ном сэтгүүлээс, хэзээ олж уншсанаа ч санахгүй байна. Нэгэн сансрын хөлөг осолд орж, сүйрээд сураггүй алга болно. Араас нь эрлийн баг гарч удаан хайсны эцэст сүйрсэн сансрын хөлгийн үлдэгдлийг олдог ба гайхалтай нь сансрын хөлөг дээр нэгэн нисэгч амьд олддог юм. Эрлийн баг хөлөг дээрээс амьд хүн олно гэж огтхон ч найдаагүй боловч амьд хүн үлдсэн байсныг олсондоо ихэд баярлацгаадаг. Яаж, хэрхэн, чухам ямар ид шидээр ийм удаан хугацаагаар сөнөсөн хөлөг онгоцон дээр амьд үлдэж чадав аа? Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН, НОМ | 1 Comment »

САГСАН БӨМБӨГ ДЭХ УЛС ТӨР

Posted by bolod on May 9, 2011

МСБХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд, дэд сайдын албыг хашиж байсан, Харвардын Их сургуулийг дүүргэгч, хуульч Цэндийн Мөнх-Оргил ажилладаг юм байна. МСБХ-ны ерөнхийлөгчөөр хэд дэх жилдээ ч юм бэ дээ, овоо л олон жил ажиллаж байгаа юм гэнэ. Тиймээс монголын сагсан бөмбөг дэх сайн саар зүйлсийг түүнтэй шууд холбон ойлгож болох юм. МСБХ-ноос зохион байгуулдаг хамгийн том тэмцээн нь “ДЭЭД ЛИГ” –ийн тэмцээн. Лигийн тэмцээнийг хэр зэрэг зохион байгуулж байгаагаар МСБХ-ны ажлыг нэг талаас нь дүгнэж болно. Read the rest of this entry »

Posted in СПОРТ | 10 Comments »

МОРИНЫ ЖҮҮС

Posted by bolod on May 6, 2011

Ээж нь хүүнтэй хууч хөөрч байжээ.

– Энэ зун Улаакийг аваад хөдөө явдаг юм бил үү? Хэд хоног гүүний саам уудаг юм бил үү гэж бодож байна. 2 нас хагастай Улаак:

– Морины жүүс үү? гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ЗАМЫН ЗУЗААН

Posted by bolod on May 4, 2011

Манай замууд ийм “зузаан” тавигддаг байна.

Read the rest of this entry »

Posted in ХОТ | 3 Comments »

ЗАМ ЗАСВАР

Posted by bolod on May 4, 2011

5 сарын 2-ны Даваа гаригийн өглөө 10 цаг өнгөрч байх үед зам засварын ажил дөнгөж эхэлж байна.

Read the rest of this entry »

Posted in ХОТ | Leave a Comment »

АРАЙ БОЛООГҮЙ

Posted by bolod on May 2, 2011

Ард түмний их хуралдайгаас “15 толгой олигархи”-г тодруулсан гэнэ. Үүнийг нь сэтгүүлчид өлгөж аваад “15 толгой олигархи”-д багтсан эрхмүүдийн сэтгэгдлийг сонирхжээ. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг 15-д багтсан байж. Түүнээс сэтгүүлч асууж байна.

– Та 15 толгой олигархийн нэгээр шалгарчээ. Энэ талаар юу гэж бодож байна?

– Хүмүүс тэгээд тодруулчихсан юм бол би юу гэх вэ? Тэр хүмүүсийн л хэрэг.

– Та ер нь 15 толгой олигархид багтах уу?

– Эхний 15 –д арай ороогүй байх аа, гээд инээв

Энэ товчхон ярилцлагаас үзвэл Н.Алтанхуяг өөрийгөө олигархи гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ 15-д нь арай ороогүй байх гэж боддог юм байна.

Posted in Uncategorized | Leave a Comment »