Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

7 САРЫН 1. ӨЧИГДӨР ӨНӨӨДӨР МАРГААШ

Posted by bolod on May 13, 2011

Ийм нэртэй шинэ ном гарчихаж. 7 сарын 1-ний үйл явдлыг цаг минутаар нь, тухайн үед хэвлэлээр гарсан баримт материалууд дээр тулгуурлан бичжээ. Хамгийн гол нь энэхүү номын зохиогч нь цагдаагийн албан хаагч байгаа юм.

Цагдаагийн албан хаагч боловч асуудалд туйлшралгүй, хөндлөнгийн байр сууринаас хандахыг хичээсэн байдал анзаарагдаж байна. 7 сарын 1-нд цагдаа нар их хохирсон гээд авч давхисангүй. 7 сарын 1-нд Магнай Батзандан нар буруутай гэж туйлширсангүй. Цагдаагийн албан хаагч гээд нэг намд үйлчилж, нэг намын эрх ашгийг илэрхийлсэнгүй. Төрийн албан хаагчийн үүднээс асуудлыг бодитооор харуулахыг хичээсэн гэдгээ өмнөх үгэндээ дурджээ. Цаашид 7 сарын 1 –ний үйл явдлыг харуулсан, шинжилсэн олон олон ном бүтээл гарах нь ойлгомжтой бөгөөд энэ ном түүнд ямар нэг байдлаар түлхэц өгч, түчээлж байгаа гэж ойлгож болно.

7 сарын 1-ний үйл явдлыг сонирхон судалж байгаа болон цаашид сонирхон судлах хэн бүхэнд энэ ном хэрэгтэй гарын авлагын нэг байх болно. 7 сарын 1-ний үйл явдлын талаар тодорхой ойлголтгүй, эсвэл үзэл сурталжсан ойлголттой хэн нэгэнд ч энэ номыг уншихыг зөвлөмөөр юм байна. Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил, тэрчлэн О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан, Д.Энхбат нар ч энэ номыг уншихад илүүдэхгүй. Цагдаагийн нийт албан хаагчид ч уншууштай ном байна. Хамгийн гол нь энэ номыг бүтээгчид, өөрсдийн үзэл бодлыг, өөрсдийн дүгнэлтийг хавчуулах гэж оролдоогүй учраас, үнэ цэнэтэй судалгааны материал болох боломжтой юм. Энэ ном мэдээж хүн бүхэнд таалагдахгүй, таалагдах ч албагүй, гэхдээ л хэрэгтэй ном байна.

4 Responses to “7 САРЫН 1. ӨЧИГДӨР ӨНӨӨДӨР МАРГААШ”

  1. Маргаашийг яаж бичсэн бол? гэж бодохоос уншмаар санагдлаа

  2. Byambasuren said

    Өнөөдөр гэдэг нь яг 7.1 ээ илэрхийлж байгаа юм болу?

    • bolod said

      Тийм байна билээ. Яг 7 сарын 1-ийг өнөөдөр гэж тооцсон шиг билээ.

  3. M said

    ene nomiig yaaj haanaas avch boloh ve?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: