Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for June, 2011

ШӨНӨ МАНДСАН НАР

Posted by bolod on June 30, 2011

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулагдсан бас нэгэн шинэ ном гарчээ.

Read the rest of this entry »

Advertisements

Posted in 1990 он, Шинэ ном | 2 Comments »

ҮЕР

Posted by bolod on June 29, 2011

Таксинд өвгөн жолоочтой хууч хөөрч явлаа. Энэ жил бороо хур элбэгтэй сайхан зун болж байнаа гэтэл өвгөн толгой сэгсэрч байна. Үгүй дээ та нар мэдэхгүй байна. Уулын оройгоор манан сууж буданшаад, долоо хоногоор намуухан шивэрч ордог байлаа. Сүүлийн хэдэн жилд бороо нь ч олигтой орохоо байж гэм, гээд голонгуй. Овоо устай сайхан бороо ойр ойрхон хэд дахин орлоо шүү дээ гэтэл, энэ борооны ус хөрсөнд шингэж базаасан юм алга, ойрхон зуур их ус асгаж байгаа мэт боловч урсаад л өнгөрчихнө, өвсний үндсэнд базаалтай хүрээгүй байна гэж байна. Би ч дотроо өвгөнтэй санал нийлэхгүй, сайхан бороотой зун болж байна гэж бодсоор буулаа. Миний мэдэхийн л сүүлийн 20 жилд ийм их хуртай бороотой зун бараг болоогүй санагдана. Read the rest of this entry »

Posted in Сайн тал нь, ХОТ | 1 Comment »

ШИНЭ ХҮНДИЙН ТӨВ

Posted by bolod on June 28, 2011

Дээд шүүх МАХН-ыг бүртгэчихлээ. Одоо улс төр жинхэнээсээ кааш болж байна. Сонгуулийн хуулийг ямар хувилбараар зүтгүүлэх тал дээр намууд нэг л шийдэмгий бус байсан нь зарим нэг тодорхойгүй хүчин зүйлээс болгоомжилсноос үүдэлтэй гэж таамаглаж байсан. МАХН гэдэг нэрийг ашиглаж чадах эсэх, энэ нэр улс төр дэх хүчний хуваарилалтад ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь тодорхой болоогүй байхад сонгуулийн хуулийг эцэслэн шийдэж чадахгүй гэж таамаглаж байсан. Таамаг ёсоор болж байна. МАХН-ыг бүртгэчихлээ. Одоо сонгуулийн хууль руугаа орцгооно. Гэхдээ сонгуулийн хуулийн талаарх мэтгэлцээн эсрэг чиглэлд өрнөх болов уу даа. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | 2 Comments »

УНГИРАЛ ХИЙСЭХГҮЙ

Posted by bolod on June 7, 2011

Энэ жил зун болох нь уу үгүй юу? Хүүхдийн баяр хаяанд ирчихээд байхад “хөвөнтэй дээл”-нээсээ салж чадахгүй шахуу л байна. Энэ жилийн хавар их урт болж, үе үе хүйтэрч, ерөнхийдөө сэрүүвтэр байсаар л. Яасан дулаардаггүй юм хэмээн өөр хоорондоо хүмүүс хэлэлцэнэ. Ингэж дулаарахгүй байхад бас зарим нэг сайн тал ч байх шиг. Read the rest of this entry »

Posted in Сайн тал нь | 2 Comments »

ХҮҮХДИЙН “ЛЭНД”

Posted by bolod on June 6, 2011

Хүүхдийн парк гэж “байлаа”. Газар нь “улсынх”, эзэд нь “хүүхдүүд” байлаа. Хүүхдийн парк хаагдаад нэг үеийг өнгөрөөв. Сураг сонсохнээ, тоглоомнууд нь хуучирч муудаад тоглоомуудыг нь шинэчилж байгаа юм гэсэн. Бүхэл бүтэн нэг үеийнхэн хүүхдийн парк гэж юу байдгийг мэдэхгүйгээр өсөв. Хүүхдийн тоглоом гэхээр сонгуулиар тохижуулж өгсөн талбай, гулсуур мэтийн хэдхэн тоглоом, зундаа Улсын Их дэлгүүр, Эрх чөлөөний талбай зэрэг үлдсэн цөөхөн талбай дээр ажилладаг хэдэн тоглоомоор төсөөлөх хүүхэд олон. Хүүхдийн парк ашиглалтад орж гэнэ. Гоё сайхан толоомуудтай болж гэнэ. Сураг сонсохнээ, хуучин хүүхдийн паркийн нэг буланд хэдхэн ширхэг тоглоом суурилуулж, өндөр үнэ тогтоожээ. Энүүхний төлөө тэр олон жил болсон гэж үү? Нэг үеийн хүүхдүүдийн “хүүхэд” насыг булаан байж, нэг үеийн эцэг эхчүүдийг хүүхдээ тоглуулах паркгүй, хүүхдээ баярлуулах програмгүй болгосны эцэст ердөө л энэ гэж үү? Read the rest of this entry »

Posted in ХОТ | 7 Comments »