Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХҮҮХДИЙН “ЛЭНД”

Posted by bolod on June 6, 2011

Хүүхдийн парк гэж “байлаа”. Газар нь “улсынх”, эзэд нь “хүүхдүүд” байлаа. Хүүхдийн парк хаагдаад нэг үеийг өнгөрөөв. Сураг сонсохнээ, тоглоомнууд нь хуучирч муудаад тоглоомуудыг нь шинэчилж байгаа юм гэсэн. Бүхэл бүтэн нэг үеийнхэн хүүхдийн парк гэж юу байдгийг мэдэхгүйгээр өсөв. Хүүхдийн тоглоом гэхээр сонгуулиар тохижуулж өгсөн талбай, гулсуур мэтийн хэдхэн тоглоом, зундаа Улсын Их дэлгүүр, Эрх чөлөөний талбай зэрэг үлдсэн цөөхөн талбай дээр ажилладаг хэдэн тоглоомоор төсөөлөх хүүхэд олон. Хүүхдийн парк ашиглалтад орж гэнэ. Гоё сайхан толоомуудтай болж гэнэ. Сураг сонсохнээ, хуучин хүүхдийн паркийн нэг буланд хэдхэн ширхэг тоглоом суурилуулж, өндөр үнэ тогтоожээ. Энүүхний төлөө тэр олон жил болсон гэж үү? Нэг үеийн хүүхдүүдийн “хүүхэд” насыг булаан байж, нэг үеийн эцэг эхчүүдийг хүүхдээ тоглуулах паркгүй, хүүхдээ баярлуулах програмгүй болгосны эцэст ердөө л энэ гэж үү?

Хүүхдийн паркийн хашааг давхар хашиж аваад хэсэг хугацаанд мартагнуулж газрыг нь бүхэлд нь луйвардах гэсэн боловч арай л зүрх нь хүрсэнгүй бололтой. Жил болгоны хүүхдийн баяраар, хүүхдийн паркаа нэхсэн эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийнхний амыг хаахын тулд хэдэн тоглоом зоосон болохгүй бол болохгүй л байсан байх. Хүүхдийн паркийг шинэчлээд, бараг л Диснейлэнд босгож байгаа гэж пиардаж байж сүүлийн хоёр жилд арваад тоглоом суурилуулсан бололтой. Тоглоомууд нь диснейлэндийн түвшинд хүрэхгүй боловч төлбөр ялбар нь топ диснейлэндүүдтэй өрсөлдөхүйц юм. Яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм бэ, гэж асуусан сэтгүүлчийн асуултанд, бид Монголчуудын төлбөрийн чадвар нэмэгдэнэ гэж тооцож үнээ тогтоосон байгаа хэмээн хариулж байна, утгагүй юм.

М.Энхболд анх хотын дарга болохдоо хийсэн шинэчлэлийг санаж байна. “Нийслэлийн газрыг дуудлага худалдаагаар зараад дууслаа. Энэ эмх замбараагүй газрын наймааг цэгцлэх цаг нь болсон” гэж байгаад газрыг дуудлагаар худалдаалахыг зогсоосон билээ. Замбараагүй олгож байгаа газруудыг замбараагүй олгохыг зогсоож, зөвхөн хотын эрхэм мэрийн гарын үсгээр “замбараатай” олгох болсон. Түүнээс хойш түүний “шударга царайгаар” хувьчилсан газруудын ердөө нэг л энэхүү хүүхдийн парк боловч араасаа нэхэл дагалтай байсаар. Хүүхдийн парк ер нь хэний өмч вэ? Нийслэлийнх үү? Энхболдынх уу? “Бодь”-ийнх уу, “ЭмСиЭс” –ийнх үү? эсвэл “ХҮҮХДИЙНХ ҮҮ”? Парк нь өмчлөлөө сольж болох ч газар нь яах аргагүй хүүхдийнх билээ. Менежментийг нь хэн ч хийж болно, газар нь хүүхдийнх зориулалт нь парк хэвээрээ л баймаар байна, уг нь. Тиймээс энэ чинь ХҮҮХДИЙН ЛЭНД гэж хэлмээр санагдах юм.

Паркийн зориулалтаар нь шинэчлэхэд уг нь нэг их ухаан, хөрөнгө мөнгөний шаардлага бараг байхгүй. Элдэв хор найруулга, газрын хувьчлалын маапааныг эргэж сөхөхөөс залхуу хүрч байна. Зүгээр л, “ХҮҮХДИЙН ЛЭНД”-ийг хэрхэн байгуулж болох байсан тухай мөрөөдлөө хуваалцъя. Зарим томоохон Диснейлэндүүд, том хөрөнгө оруулагчдыг татаж, бүрэн ивээн тэтгүүлж боссон байдаг. Зарим нь нэг том хөрөнгө оруулагчийг биш, олон том хөрөнгө оруулагчдыг татаж мөнгө босгосон байдаг. Жишээ нь Монголын томоохон компаниуд, том аж ахуйн нэгжүүд тус бүрдээ ганц ганцхан тоглоомын санхүүжилтийг гаргачихад л ганцхан жилийн дотор хүүхдийн парк хашаандаа багтахгүй олон тоглоомтой болох юм. Гэхдээ тоглоом гэдэгт гулсуур савлуурыг оруулахгүйгээр тэр шүү дээ. Өөр өөрийн ажилладаг чиглэлийн дагуу, өөр өөрсдийн үйл ажиллагааны чиглэлтэй уялдуулан байгуулсан толгоом нь тухайн аж ахуйн нэгжүүдийн сайн сурталчилгаа болохын зэрэгцээ, сайн хөрөнгө оруулалт болж чадна.

Ухаан нь МИАТ компани гэхэд л онгоц шиг нисдэг, дүүлдэг хурдалдаг, эргэж хөрвөдөг тоглоомыг санхүүжүүлж болно. Ийм тоглоомууд хаа газрын диснейлэндэд хамгийн их эрэлт хэрэгцээтэй тоглоомууд байдаг. Хэдий их эргэж хөрвөж хурдалж байна, хэдэн минутын хугацаатай байх вэ гэдгээсээ хамаараад үнэ нь өсөх л байх. Хэр их хөрөнгө оруулалт шаардлагатай байлаа ч МИАТ компанид ганц тоглоомын зардал юу байх вэ дээ. Монгол төмөр зам, паркийг бүхэлд биш юм аа гэхэд ихэнхийг нь хэрсэн төмөр замын сүлжээ байгуулж, бага оврын галт тэргээр хүүхэд эцэг эхчүүдийг аялуулж зугаацуулж болохгүй гэж үү? Энэнгалт тэрэг нь нэг дор 60-100 хүнийг тоглуулж, ар араас нь 4-6 ээлжийн галт тэрэгнүүдийг явуулж тоглуулах боломжтой. Хичнээн олон хүүхдийг зугаацуулж болох багтаамжтай тоглоом байж болох нь вэ? Алсын харагч мэтийг дагуулах ч үгүй.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, өөрийн брэнд болсон нэг тоглоомыг санхүүжүүлж өлхөн чадна. Ганц тоглоом байтугай бүхэл Монголыг тэжээ бараг чадаж байгаа юм чинь. Уул нүхэлсэн, төмөр зам ч юм уу, эсвэл белаз хэлбэрийн машин ч юм уу, ямар нэгэн тоглоомыг бодож олоод бүтээлгэж өлхөн дөнгөх билээ. Оюутолгой ёстой жинхэнээсээ газрын гүнд аялдаг, уурхайн гүнээр давхиулдаг хурдан тэргэнцрүүдтэй тоглоомыг санхүүжүүлж яагаад болохгүй гэж. Энержи ресурст ч гэсэн ганцхан тоглоомын эрх л өгье. Ар араасаа цуварсан нүүрсний машинууд шиг, хүүхдүүд ачсан машинуудыг тэд ар араас нь цувруулан давхиулаг.

Хөвсгөлийн олигархууд нийлээд усан замаар давхидаг жижиг завьнуудыг олноор нь бүтээг.

Автобус паркууд, жижиг оврын нээлттэй автобусаар тоглогчдыг зугаацуулаг. Автомашинаар уралддаг тоглоомыг аль нэг компани нь ивээн тэтгэг. Агаарын замнуудыг ч гэсэн ингэж хсэгчлэн өгчихье. Хүүхдийн паркийн захиргаа зөвхөн орчноо тохижуулж, энд тэнд үзэх харах зүйлүүдийг нь бэлдэж, үзвэр зугаа, идэх уух, зураг авахуулах, амрах суух, газруудыг л менежин хийичхэд болоод явчихна. Ингээд л ямар ч хэрүүл тэмцэлгүй хүүхдүүд тоглоомтой, Монголчууд парктай, компаниуд сайн сурталчилгаатай, бас ашигтай бизнестэй, нийслэл олон ажлын байртай болоод явчихаж байгаа юм. Тэгсэн цагт л сая жинхэнээсээ сэтгэл хөдөлмөөр байна. Одоогоор хүүхдийн паркийг хараад сэтгэл хөдөлье гэвч М.Энхболд шиг сэтгэл хөдөлж өгөхгүй л байна.

7 Responses to “ХҮҮХДИЙН “ЛЭНД””

  1. М.Энхболд ичих ч үгүй очиж байгаа юм даа. Ширэн нүүрлэсэн лүд шүү. Өөр хүн бол нүүрээ хийх газаргүй болно доо

    • bold said

      Энхболд, бусдад олгосон газар дээрээ ичээд очихгүй гэвэл, Улаанбаатарт гишгэх газаргүй болох байлгүй

    • Blod said

      Ичих нь байтугай сэтгэл нь хөдлөөд байсан гэсэн шүү дээ.

  2. free-liver said

    Сүүлийн санаануудыг нээрээ тийм байна шүү гэж боджийна шдээ,

    Та нээрээ энэ санаагаа хэдэн жилийн өмнө хэлж яриад зурагтаар гараад олон түмэнд хүргээд ай болох байсан юм биш үү,

    • Blod said

      Энэ талаар зөндөө олон хүн сайхан сайхан санаануудыг гаргасан байх. Гэвч тэд тэгнэ гэж үү?

  3. amar said

    Сонгуулийн үеэр гарч ирдэг тоглоомууд нь ч гэсэн дээ хүүхдүүдэд тийм ч тохиромжтой биш шүү дээ. Угтаа тэр тоглоом гэхээсээ дасгал хийх зориулалттай зүйлс.
    Хүүхдийн төлөө за ма гэж худал хэлэхээс цаашгүй.
    Тоглох талбайгүйдээ машин зам дээр тоглож байдаг.
    Тоглох тоглоомгүйдээ тэд гадуур дэмий сэлгүүцдэг.
    Ганц тосон авдаг цэцэрлэгдээрээ тэд хаягдлаар хийсэн тоглоомоор тоглодог, газар унтдаг, төмөр аягатай хоолондоо түлэгдэх шахам байж хоолоо иддэг.
    Хүүхэд байж үзээгүй юм шиг , хүүхэдтэй болохгүй юм шиг хүүхдүүдээс булаадаг нөхдүүд ичээч.

  4. Saikhan said

    Sain baina uu. Bagshiin ajil turul amjilttai sain uu ?Ta ene sanaanuudaa urd bichij esvel yarij baisan uu?. Ikh zuv saikhan sanaa baina.. Yalangua neleen marketingiin nudeer kharj chadsan khen khendee mash ikh ach kholbogdol ugch bolokh sanaa baina/ Khariltsan ashigtai/. Bi internet-r zurguudiig n uzsen unekheer setgel gonsoison.. 5n jil bolokhdoo iim zuil barisan gej bodokhoor , medeej nudeer kharaagui ch ter zurgan deer baisnaar unelekh um bol undesnii soyol amraltiin khureelen gej nerlekh n buu khel khuukhdiin park ch gej khelj chadakhgui , Disneyland shig neg baishin haragdsan gekhdee ter n ogt zokhiogui. Khumuusiin khiisen buteesen umiig uguisgej baigaa um bish gekhdee uuniig arai uuruur khiij chadakh khumuuseer n khiilgeed tani marketingiin sanaag avsan bol unuudur khuukhduud bukhen park yavie, goe do gej yarikh bsn bh, Minii khuukhed akhui ued l park khedii olon togloomtoi bish bolovch uneheer PARK baijee gej bodogdson. Gazriig n 4 khuvaasnii neg deer kheden togloom surliulsan haragdsan. Er n l ali ch talaaraa uneheer setgeld niitseegui. Zurganaas kharsan bodloo bichiv. Bi kharin jinkhene Park-d togloj ussun aztai baijee…………..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: