Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for August, 2011

БОЛОВСОН ЗАГАС

Posted by bolod on August 30, 2011

Нуурын хөвөөнд ирээд хүү асууж байна.

– Та загас барихгүй юм уу?

– Үгүй ээ, надад нууранд загас барих хэрэгсэл байхгүй.

– Нуурын загасыг юугаар барьдаг юм бэ?

– Халбагатай дэгээ мэгээ хэрэгтэй.

Гэтэл хажуугаас Пүлээ маазруулж байна гэнэ.

– Нуурын загаснууд чинь аймаар боловсон. Халбага малбагаар хоолоо иддэг гэсэн.

Advertisements

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 2 Comments »

БОРЖГОНЫ БОР ТАЛ

Posted by bolod on August 18, 2011

 

Read the rest of this entry »

Posted in ЗАМЫН СЭТГЭГДЭЛ, ЗУРГААР | 6 Comments »

ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ БИЗ

Posted by bolod on August 13, 2011

Read the rest of this entry »

Posted in ЗУРГААР, Сонгууль--2012 | 1 Comment »

ТАЛ ХҮҮХЭД

Posted by bolod on August 11, 2011

Авга эгч нь шинэ хүнтэй болжээ. Аав ээж нь, хүүхэд нь дутуу төрсөн гэхчлэн ярихыг охин сонсож л байж. Шинэ хүнийг үзэхээр аав, ээжтэйгээ очсон охин:

– Аниа, чи тал хүүхэд гаргасан юм уу? гэж.

 

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ҮМБҮҮНИЙ АРИУН ЦЭВЭР

Posted by bolod on August 10, 2011

Бяцхан охиныг бие зассаных нь дараа бөгсийг нь дандаа угаадаг, ингээд сургачихсан байжээ. Зуслан дээр очоод үхрийн сүүл, бөгсөн биеэр баас нь нялгадаад хатчихсан байхыг охин хараадахжээ.

– Энэ үмбүү баачихаад бөгдөө (бөгсөө) угаадаггүй юм байх даа. Бөгд нь гадаганаж (загатнаж) байгаа даа, гэж их л санаа зовонгуй хэлжээ.

 

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ӨЛСӨХ Ч БАС ЯНЗ ЯНЗ

Posted by bolod on August 9, 2011

Охин ээждээ хэлж байна гэнэ:

– Ээж би өлсөөд байна аа.

– Саяхан хоол идсэн биз дээ. Яахав хоол халааж идэх үү?

– Үгүй ээ, би гоё юмаар өлсөөд байна.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

БИЕ ЗАСАХ ТЕХНОЛОГИ

Posted by bolod on August 8, 2011

Эмээ бяцхан охиноо тосч шээлгэчихээд, дараа нь охиноо сэгсэрч гэнэ. Охин эмээгээсээ асууж байна гэнэ.

– Эмээ, чи шээчихээд бөгсөө сэгсэрдэг үү?

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »