Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for October, 2011

АМРАЛТ

Posted by bolod on October 28, 2011

Жаалхүү уйлж уйлж тэгсгээд уйлахаа байчихаж. Аав нь:

-Миний хүү, сайн байна, уйлахаад больдог, гэтэл:

– Хэн уйлахаа больсон юм бэ? Амарчийхад чинь

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 2 Comments »

БОЛОХГҮЙ БАЙНА

Posted by bolod on October 27, 2011

Дараах хүүхдийн яриаг Амур бичиж явуулжээ. Хүүхдийн ярианы цуглуулгадаа нэмлээ.

Хүү ээждээ зэмлүүлээд эхэр татан уйлсаар байж.

Ээж – Одоо боль дуугай бай боль гэж зандарч гэнэ.

Хүү- (нусаа татангаа) боль-ж бол-ох-гүй бай-на гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

НОГООН ОРОН ЗАЙ

Posted by bolod on October 26, 2011

Одоо Монголын улс төрд Ногоон нам дахин чухал хөзөр болж эхэллээ. Сүүлийн үед үе үехэн биш, байн байн анхаарлын төвд орох боллоо. Гэхдээ нөхцөл байдал өмнөхөөс ялгаатай байна.

Ногоон нам нэг удаа ашиглаад хаядаг хэрэгсэл биш болчихсон. 2004 оны сонгуулиас хойшхи иргэний хөдөлгөөнүүдийн оргилолттой зэрэгцэн, орон нутгийн уугуул хөдөлгөөнүүд олноор байгуулагдаж идэвхижсэн, өмнө байгуулагдсан байсан хөдөлгөөнүүд ч идэвхжиж, хүчээ сэлбэж, нэгдэж, резонанс үүсгэж, газар авч эхэлсэн. Эдгээр орон нутгийн уугуул хөдөлгөөнүүдийн дийлэнх нь гол усаа хамгаалах хөдөлгөөнүүд байлаа. Гол усаа хамгаалах уугуул хөдөлгөөнүүдийн шахалтаар ч гэх юм уу, түрэлтээр ч гэх юм уу, ногоон нам идэвхжихээс өөр арга байгаагүй. Ингэж идэвхжих явцад, ногоон намд нийгэмд танигдсан хэд хэдэн зүтгэлтэн элсчээ. Заримыг нь бодлогоор элсүүлжээ. Тухайн үеийн намын удирдлага намаа таниулж, ногоон үзлээ түгээхийн тулд ийм алхмыг хийсэн хэмээн ярьж байна. Үр дүнд нь Ногоон нам УИХ-д суудалтай ч болсон, Өмнөх хэний ч таньдаггүй, УИХ-д суудалгүй нам биш, олон хүнд танигдсан нам болчихсон. Read the rest of this entry »

Posted in Намын социологи | 5 Comments »

ОЦЕОЛЫН ГАРЫН ҮСЭГ

Posted by bolod on October 23, 2011

Английн нэрт зохиолч Томас Майн Ридийн зохиолуудыг хүүхэд байхдаа их уншдаг байж билээ. “Зоригт анчин бүсгүй”, “Морь унасан толгойгүй хүн”, “Цагаан бээлий”, “Хурлийз бүсгүй” гээд л. Тэр дундаа “Оцеола баатар” нэрээр орчуулагдан гарсан, америкийн уугуул семинол овгийн индиан Оцеолын тухай номыг мөн ч олон удаа уншсан санагдаж байна.

Зохиолын хэсгээс сонирхуулъя:

“…Өгүүлэл маань үнэндээ түүхийн баримт дээр тулгуурласан учраас Флоридын өнгөрсөн түүхийн талаар хэдэн үг дурдъя. …1821 онд Испанийн далбаа Сан Аугустино, гэгээн Марксын цамхаг дээр намирахаа болиод, Америк тив дэх сүүлчийнх нь эзэмшлийн нэг болох энэ үзэсгэлэнт нутгийг захирах эрхээ алдсан юм. …Гэвч байлдан олсон эх нутгаа удаан хугацаагаар эзэмших хувь индианчуудад олдсонгүй. Цагаан арьстны өөр нэг үндэстэн, тэдэнтэй эр зориг, хүч чадлаараа тэнцүү улс умард зүгээс довтолж эхлэхэд, эрт орой хэзээ нэгэн цагт өөрсдөө ухарна гэдгийг индианчууд ойлгосон юм. Зэвхий царайт засгийн эрх баригчидтай нэг мөргөлдөөд авчээ. Индианчууд ялагдаж, өмнө зүг нутгийн төв хүртэл түрэгдсэн юм. Гэвч энд халдашгүй эрхийн гэрээ байгуулав. Гэрээг ёслол төгөлдөр гүйцэтгэж, газар нутгаа эзэмших эрхийг ёслол төгс тангараг өргөн баталснаар Семинол овгийнхон сэтгэл хангалуун үлдсэн аж. Read the rest of this entry »

Posted in Дуртай ном, Uncategorized | Tagged: | 6 Comments »

ХАЙСАН НЬ

Posted by bolod on October 20, 2011

Дараах яриаг БОНКО бичиж явуулжээ. Хүүхдийн ярианы цуглуулгадаа нэмлээ.

Манай ахын хүүхэд 5 настай Дөөлөө. Аав нь хайруулын тавган дээр хоол хуураад зогсож байж. Байн байн очиж хутгаад л байж. Дөөлөө харж харж байсанаа: Ааваа та юу хайгаад байгаа юм бэ? гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 2 Comments »

ХУУЧИН ТҮҮХ

Posted by bolod on October 12, 2011

Монгол орон зах зээлд дөнгөж шилжиж эхэлж байх үед, хойд дэнжийн мянгын зах Монголчуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэж билээ. Дэлгүүр лангуу хоосорч, бараа хомсдоод, үйлдвэрүүд хаагдаж хувьчлагдаж, үйлдвэрлэл зогсож, ажилгүйчүүдийн эгнээ тэлж, сургууль соёл төрийн албанаас олонх нь дайжиж, нийтээрээ зах руу төвлөрсөн байлаа. Олон хүний ажлын байр нь дэнжийн мянгын зах болж, олон өрхийн орлогын эх үүсвэр нь зах дээр наймаа хийх явдал болж, олонх худалдан авагчид зах дээрээс худалдан авалт хийдэг болсон байв. Тэр үед нэг ийм түүх яригддаг байж билээ. Хүн бүр мэднэ дээ. Read the rest of this entry »

Posted in Жишлэг | Tagged: | Leave a Comment »

ЗАЙСАН ТОЛГОЙ

Posted by bolod on October 7, 2011

Дээхэндээ нэг алдартай “ХУРД” болсон юм. “Буянтай нь үзэж, бусад нь сонсоно” гэж ирээд л сүртэй реклам явуулж билээ. Олон олон алдартай, дуулиантай хурдууд болж өнгөрсөн болохоор ямар нь ч билээ одоо ялгахаа байж. Тэрэн шиг одоо, “буянтай нь амьдарч бусад нь атаархана” гэж тодотгомоор үнэтэй хорооллууд дархан цаазтай уулыг булж байна. Зайсан толгойд түмний нүдэн дээр л хууль цаазыг хөлөөр хөглөрүүлэн, дархан цаазат газрын онгон дагшин хөрсийг хуулж, уулыг нурааж усыг эргүүлэн уугаачин идээчингүүдийн үнэтэй харш сүндэрлэсээр. Шалгаад үзэхээр бүгд л зөвшөөрөл энэ тэр, бичиг сачиг авчихсан байдаг гэх юм. Бичиггүй байлаа ч баталгаатай ар талаа бэхжүүлсэн байдаг гэнэ. Төрийн тэргүүнүүд хэдэн жил хажуугаар нь давхилдсан ч тоогоогүй энэхүү хуулийн гадуурх үйлдэл, төрийн тэргүүнүүд тэр бүр харахаа байчихаар бүр ч гаарах биз. Маршаллын гүүр ашиглалтад орсон, тэргүүнүүд одоо түүгээр зорчиж, амаа асуулгахгүй.

Read the rest of this entry »

Posted in Алдагдсан боломж, ХОТ, ЭЛДЭВ БОДОЛ ТҮМЭН МӨРӨӨДӨЛ | 10 Comments »

“АМЛАЛТЫН” ТӨСӨВ

Posted by bolod on October 5, 2011

Намууд, 2012 оны сонгуульд бэлэн мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй байх санамж бичигт гарын үсэг зурцгаасан. Сонгуулиар бэлэн мөнгөний амлалт өгөхгүй байж мэдэх л юм. Гэхдээ сонгуулиас өмнө бэлэн мөнгө амлахгүй гэж хэн ч хэнд ч амлаагүй, хэнд ч сануулах шаардлагагүй. Өнгөрсөн сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаа биелүүлж байгаа нэрийн дор сонгуулиас өмнө бэлэн мөнгийг баруун солгойгүй цацах “амлалтын төсвийг” Засгийн газар боловсруулж УИХ-д өргөн барилаа. Энэ ердөө л төсөв боловч “бэлэн мөнгөний амлалт” –ыг агуулсан амлалтын төсөв болжээ. Амлалтаа биелүүлж л байвал барав гээд, мөнгөний бодлого, ажилгүйдэл, ядуурал, үндэсний аюулгүй байдлыг ч үл тоож байна. Энэ амлалтын төсвийн үр дүнд Монголын эдийн засаг нэг мөсөн сүйрч, ирэх 4 жилийн хугацаанд ч сэргээн босгох аргагүй хямралд оруулах нь байна. Бэлэн мөнгө амлаж тэнэгтэхийг чинь уучилж болно. Амлалтаа биелүүлэх гэж ингэж тэнэгтэнэ гэж даанч бодоогүй юм

Posted in Бачимдал, ТӨСӨВ | 1 Comment »

БОЛОВСРОЛЫН САЛБАР “20” ЖИЛД

Posted by bolod on October 4, 2011

Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байна. Өчигдөр боловсролын сайд ойн хурлаа хийж, “гавьяатнууд” -аа шагнав. Боловсролтой нэр холбогдсон олон олон гавьяатнууд шагнагдаж, ядаж л “90 жилийн ойн медаль” –аар энгэрээ мялаав. 90 жил болсон юм болохоор эрх биш гавьяатнууд байж л таараа, эрх биш ахиц дэвшил байж л таараа. 90 жилийн түүхэн урт хугацаанд харвал ахиц байлгүй яахав. Гэхдээ сүүлийн 20 жилд гэж хараад ахиц дэвшил байгаа юу үгүй гэдгийг ярьвал шал өөр яриа. Read the rest of this entry »

Posted in БОЛОВСРОЛ, Цанхаархал | 3 Comments »