Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БОЛОВСРОЛЫН САЛБАР “20” ЖИЛД

Posted by bolod on October 4, 2011

Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байна. Өчигдөр боловсролын сайд ойн хурлаа хийж, “гавьяатнууд” -аа шагнав. Боловсролтой нэр холбогдсон олон олон гавьяатнууд шагнагдаж, ядаж л “90 жилийн ойн медаль” –аар энгэрээ мялаав. 90 жил болсон юм болохоор эрх биш гавьяатнууд байж л таараа, эрх биш ахиц дэвшил байж л таараа. 90 жилийн түүхэн урт хугацаанд харвал ахиц байлгүй яахав. Гэхдээ сүүлийн 20 жилд гэж хараад ахиц дэвшил байгаа юу үгүй гэдгийг ярьвал шал өөр яриа.

20 жилийн турш боловсролын салбар “хөгжлөө”. 1990 оны түвшнээс дээрдсэн үү доордсон уу? Боловсролын сайдын хэлсэн үгийг эргэцүүлж суух зуур ийм бодол төрж байна. “Огт бичиг үсэггүй байсан ард түмнийг энэ хугацаанд 100 хувь бичиг үсэгтэн болгож байсан гавьяатай” гэх мэтээр хэвлэлүүд өлгөв. 90-ээд онд 100 хувьдаа хүрсэн байж түүнээс хойш одоо хэдэн хувьтай байгаа юм бол. 100 хувь бичиг үсэгт тайлагдсан нь өмнөх гавьяа, түүнээс хойш ямар гавьяа байгуулав? 90-ээд оноос хойш боловсролын салбарт хийгдсэн өөрчлөлт шинэчлэл, бүтцийн өөрчлөлт, шилдэг туршлага, туршилтууд багадаагүй. Жил бүр өөрчилсөн, жил болгон туршсан, гэхдээ ирээдүйгээрээ, хүүхдүүдээрээ туршсан. Дараа жил нь өөрчлөлтөөсөө ухарсаар ирсэн. 20 жилийн туршилтын үр дүнд эцэг эхчүүд сургууль боловсролд ам муутайхан, сургалтын чанарыг голонгуйхан, боловсролын сайдыг өөлөнгүйхэн хандсаар байна.

Үсэргэсэн, алгассан, дэвшсэн, шилжсэн олон ангиудтай 12 жилийн тогтолцоог хэлэхгүй бол өөр дорвитой шинэчлэл бага. Үсэргэж, алгасуулсаар, өөрчилж туршсаар байтал чанар дордсоор л. Аравдугаар ангийнхныг, та нар одоо арваннэгдүгээр ангийнхан гээд нэрлэчихээр л 12 жилийн тогтолцоо руу орчихдог юм биш байх. 10 жил сургачихаад, 11 жил сурсан гэсэн аттестат өгчихөөр гадны улсууд хүлээн зөвшөөрчихгүй байх. Чанараараа л хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Олон улсад хийгддэг боловсролын түвшний харьцуулсан судалгааг гадны санхүүжилтээр хийдэг. Үүндээ Монгол орныг хамруулан, Монгол орон бусад улсуудтай харьцуулбал ямар түвшинд байгааг тодруулдаг болсон. Өнгөрсөн жил хийгдсэн тандалт судалгааны дүнгээр чанарын түвшин тун тааруухан гарчээ. Сайд судалгааны дүнг нууцалж, жинхэнэ судалгааг явуулахыг хориглож зогсоосон байна. Юуны тулд вэ? Өөрсдийнхөө хэр хэмжээг мэдэхээс айсан хэрэг. Боловсролын чанар унасан гэдэг дүн гарахаас айсан хэрэг. Муугаа нуусан хэрэг. Өөр ямар ч шалтгаан байхгүй биз. Одоо бодоход 90 жилийн нь ойн босгон дээр алдар цолоо дуудуулах боломжийг нь хааж, сүүдэрлэх иймэрхүү тааруухан дүн гарч магадгүй судалгааг таслан зогсоосон юм биш биз гэж хардахад хүргэж байна.

Манай боловсролын салбарын алдар гавьяа нэг иймэрхүү л байна. Өмнөх 70 жилийн гавьяагаа сүүлийн 20 жилд ярьсаар л байна. Гэтэл бид XXI зуунд, эрдэм мэдлэгийн зуунд амьдарч байгаа биз дээ. Кеймбрижийн стандартыг нэвтрүүлэхийн тулд тэднээс 4 дахин илүү хурд хүчин чармайлт бидэнд хэрэгтэй. Бид тийм их хоцорсон юм чинь тэгж байж л гүйцэх болно. Кеймбрижийн стандартыг нэвтрүүлж буй сургуулиуд гээд л 9 сарын 1-нд баахан сурталчилсан. Гэтэл тэр стандартаа ч боловсруулаагүй, боловсруулах ажил нь ч дөнгөж л эхлэлийн шатандаа явж байгаа билээ. Батлагдаагүй стандартаар балууны нь боловсрол олгох вэ дээ. Юу ч гэсэн тулалдаанд ороодохъё, гэсэн алдарт Напалеоны үгийг дагаж байгаа юм болов уу?

Байхгүй стандартаар хичээлүүлж байгуулаагүй гавьяагаа бахархаж байгаа юм биш биз, түмэн олон шившиглэх вий. Өнгөрсөн 20 жилийн алдаа нь гагцхүү дарга түшмэдийнх, алдар гавьяа нь харин “ардын” багш нарынх буй заа.

3 Responses to “БОЛОВСРОЛЫН САЛБАР “20” ЖИЛД”

  1. zorigtsoc said

    “Юу ч гэсэн тулалдаанд ороодохъё” энэ зарчимаар манай бүх салбар явдаг ч байж магад

  2. huder2003 said

    арай гэж нэг нийтлэл уншив

  3. amar said

    esen mend baij

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: