Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for November, 2011

ХУУЛИЙГ “ХУВЬЧЛАН” ЗӨРЧИЖ БОЛНО

Posted by bolod on November 22, 2011

Сонгууль болгоны дараагаар ялагдагсан хийгээд ялсан талууд сонгуулийн хуулийн бузар булайг уудалж, ирэх сонгуулийг шинэ сонгуулийн хуультай угтана хэмээн бараг тангараг тавьдаг уламжлал ардчилсан гэх сонгуулийн хорь гаран жилийн турш л давтагдлаа. Гэвч өнөөдрийг болтол “бүх хүнд таалагдсан”, эсвэл ядахдаа дийлэнх олонхоор хүлээн зөвшөөрөгдсөн сонгуулийн хуультай болж чадаагүй л байна. Аанай л сонгуулийн хуулийн шударга бус болох талаар ярихын хамт, энэ хуулиар сонгууль явагдвал “7 сарын 1” давтагдана шүү хэмээн биенээ сүрдүүлдэг шинэ маяг харин нэмэгджээ. Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012, ЭРХ ЗҮЙ | Tagged: , | Leave a Comment »

МУУХАЙ ЦЭЦЭРЛЭГ

Posted by bolod on November 18, 2011

Дараах хүүхдийн яриаг Амур бичиж явуулжээ. Хүүхдийн ярианы цуглуулгадаа нэмлээ.

9 сарын 1 -нд ээж нь хүүгээсээ асууж гэнэ.

– Цэцэрлэг нь гоё байсан уу?

-Үгүй. Муухай байсан.

-Юу нь муухай байна?

– Шал нь муухай байсан гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

“ЯВГАН” ХҮНИЙ ЗАМ

Posted by bolod on November 16, 2011

“Их бүтээн байгуулалтын жил” өнгөрч байна. Ямартай ч эрх баригчид ингэж нэрлээд байгаа юм. Өмнөх жилүүдтэй харьцуулбал, хоёр гурав дахин их бүтээн байгуулалт хийсэн нь ч үнэн байх шүү. Өмнөх жилүүдэд нь ямар бүтээж байгуулсан биш, түүнтэй харьцуулахад илүү л байлгүй яахав. Машин замыг байтугай явган хүний замыг “бүтээн байгуулав”. Яг энэ явган хүний зам гэхээр л мань мэтийн эрх ашгийг илүүтэй хөндөж байгаа юм. Хамаг залуу насаа явган явж, гудамж метрлэж өнгөрөөж байгаа болохоор явган хүний замаа харин ч мэднэ шүү. Read the rest of this entry »

Posted in ХОТ | 1 Comment »

БУДААЧ БУДААЧ ГЭХЭЭР…

Posted by bolod on November 13, 2011

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр УИХ-ын зарим гишүүд ямар нэгэн сэдэв олон мэтгэлцэх болсоор удаж буй. Мэтгэлцэх гэх юм уу, санал бодлоо уралдуулах гэх юм уу, төгсгөлгүй үргэлжлэх энэ яриа сүүлийн үед улам “таалагдах” болоо. Ярианы агуулга, ач холбогдол гэхээсээ илүү нэвтрүүлгийн үр дүн нь таалагдаад байгаа юм. Нэвтрүүлэгт оролцдог, “ярьдаг” хэдийг хүн болгон сайн таньж авч байна. Хэн нь хэн бэ гэдэг нь бүр тодорхой болох юм. УИХ-ын гишүүдийг уулзалт сурталчилгааны үеэр, эсвэл өөрийн бэлдсэн сэдвээр илтгэл тавих маягтай нүүр тулсан ярилцлагуудаар, эсвэл чуулганы танхимд хэлсэн үг, анхаарал татсан хэрүүл шуугианаар нь л илүү мэдэх, түүгээр нь төсөөлдөг үзэгчид сонгогчид, урт хугацаанд үргэлжлэх цуврал нэвтрүүлгүүдийг үзэх боломжтой болсноор хэн нь хэн бэ гэдгийг харьцуулан харах, үнэлж дүгнэх боломжтой болж байна. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: , | 3 Comments »