Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for December, 2011

АЖИЛ ХАЯЖ БОЛДОГ МЭРГЭЖИЛ

Posted by bolod on December 15, 2011

Багш нар ажил хаяж байна. Багш нар ажил хаяж байгаатай холбоотойгоор нэг их мораль ярьдаг хүмүүс ТВ-ээр дүүрэв. Багш нар хувиа бодож болохгүй л гэнэ. Үүргээ ухамсарлах ёстой л гэнэ. Түмний олон хүүхдийг хохироож болохгүй л гэнэ. Шавь нартаа буруу үлгэр үзүүлж байна ч гэх шиг. Олон мянган сурагчдаасаа ичих хэрэгтэй ч гэх шиг. Зарим төрчингүүд, хэрэв багш нарын цалинг 1 сарын 1-нээс нэмбэл шууд инфляци гэж мэдэмхийрэв. Өөрсдөө төсвөө өчнөөн алдагдалтай, хэт аварга баталчихаад, бэлэн мөнгөний олон амлалтаа төсөвт суулгачихаад инфляцийг нэг оронтой тоонд барина гэж ичих ч үгүй худлаа бурж байснаа, багш нарын цалин нэмэх асуудал яригдмагц инфляцаар айлгаж байна. Инфляцийн бурууг шууд багш нарт тохох гээд бэлдэж байна. Read the rest of this entry »

Posted in БОЛОВСРОЛ, Социал хөдөлгөөн | 4 Comments »

УРД ХӨЛ НЬ БҮДРЭХЭД ХОЙД ХӨЛИЙГ НЬ ГУЯДАВ ГЭГЧЭЭР

Posted by bolod on December 14, 2011

Өнгөрсөн долоо хоногт Х.Тэмүүжин гишүүн “Төр ард түмнээсээ уучлалт гуйх ёстой” хэмээн нэлээд шуугиан тарилаа. 7 сарын 1-ний хэрэг явдлын үеэр 5 иргэний амь нас үрэгдсэнд төр буруутай. Тиймээс төр ард иргэдийнхээ амь насыг хамгаалж чадаагүйнхээ төлөө уучлалт гуйх ёстой хэмээн мэдэгдэж, байнгын хороогоор дэмжүүлээд, нэгдсэн хуралдаан дээр уначихлаа. Түүнээс болоод хэрүүл зөрчил болж, олны анхаарлыг ихэд татав. Саналыг нь Э.Мөнх-Очир нарын гишүүдийн орлцоотойгоор “унагасан” ч энэ зүгт олны анхаарлыг хандуулж чадлаа. Энэ л гэхэд өөрөө үр дүн. Цаашид сонгууль дөхөх тусам энэ нь эмзэг хөндүүр сэдэв байсаар байх болно. 7 сарын 1-ний хэрэг явдалтай холбоотойгоор Х.Тэмүүжин гишүүн ч гэсэн хохирсон, бараг 7 сар шахам УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж чадаагүй. Гэхдээ Д.Энхбат, Ц.Мөнх-Оргил хоёр ч гэсэн түүнтэй ижил сонгуулийн үр дүнг хүлээж зөндөө удсан санагдана. Тэд 7 сарын 1-ний үйл явдлын тухайд яагаад байр сууриа илэрхийлэхгүй, дуугүй байгаад байна. Яагаад ганцхан Х.Тэмүүжин л сөхөөд байна?… Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1, Цанхаархал | 1 Comment »

СОНГОЛТ

Posted by bolod on December 4, 2011

Дараах онигоог Нинжбат Твитерт бичсэн байна. Хүүхдийн ярианы цуглуулгадаа нэмлээ.

-Хүүхдүүд ээ сайн тогтоож ав! Онц,сайн сурсан нь диваажинд очно,муу сурсан нь тамд очно!

-Туяа багш аа сургуулиа амьд төгсөж болохгүй юм уу?

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »