Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТУСГААР ТОГТНОЛЫН ӨМЧЛӨЛИЙН ЭРХ

Posted by bolod on January 23, 2012

Оны өмнө намууд тусгаар тогтнолын өмчлөлийн асуудлаар суурь мэтгэлцээн хийлээ. Тусгаар тогтнол нэг намын өмч мөн үү гэдэг асуудал нь ардчиллыг нэг нам өмчилж болох уу гэдэгтэй нэг ижил түвшинд яригдав. Намынхаа байрыг “Тусгаар тогтнолын ордон” гэж нэрлээд, нийслэлийн намын байрныхаа өмнөх талбайг төсвийн мөнгөөр тохижуулангуутаа тусгаар тогтнолын талбай гэж нэрлэсэн зэрэг нь тусгаар тогтнол гэдэг чинь манай намын өмч, тусгаар тогтнолыг бид л авчирсан юм гэж намдаа нялзаах гэсэн оролдлогын илрэл. Монгол улс 1921 онд л ганцхан удаа “Ардын хувьсгал” хийж, тусгаар тогтнолоо байлдан олоод 1924 онд л анхдугаар “Үндсэн хууль” –аараа тусгаар тогтнолоо тунхаглан зарласан юм. Үүнийг хийсэн нь манай нам, тэгэхээр тусгаар тогтнол гэдэг чинь манай намын өмч гэх байдалтай байлаа.

“Тусгаар тогтнолын” гэх талбайг 1990 оноос хойш “Эрх чөлөөний талбай” гэж нэрлэсээр ирсэн. Гэтэл 1990 оны үйл явдлыг “Ардчилсан хувьсгал” байсан гэж хүлээн зөвшөөрч нэрлэж эхлэхтэй зэрэгцээд ардчилсан хувьсгал нь эхэлсэн “Эрх чөлөөний талбай”-г Ардын нам өмчилж нэрийг нь солиод булаагаад явчихлаа. АН -ынхан таг. Засагт гуйж шургалж орсон болохоор үг ч хэлж чадахгүй дээрэмдүүлж ардчилсан хувьсгалынхаа үнэ цэнт зүйлсийг алдаж байгаа мэт санагдаж байлаа.

2011 оны 12 сарын 29-нийг тэмдэглэх эсэх тухай маргаан өрнөсөн. Маргаан наанаа бөх барилдуулах, бөхөд цол олгох эсэх тухай, 12 сарын 29-нийг амралтын өдөр болгох эсэх тухай жижиг маргаан мэт боловч цаагуураа тусгаар тогтнолын үнэ цэн, тусгаар тогтнолын өмчлөлийн тухай маргаан байсан юм. 1990 –ээд оноос өмнө 1911 оны үйл явдлыг “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” байсан гэж дүгнэж бичдэг байлаа. Харин өнөөдөр “Үндэсний эрх чөлөөний хувьсгал”, тусгаар тогтнолоо олж авсан чухал үйл явдал байсан гэж хаана хаанаа хүлээн зөвшөөрлөө. Монгол ардын нам, ардын нам үүсч байгуулагдан ардын хувьсгал хийж тусгаар тогтнолоо олсон гэж дүгнэж бичиж, тусгаар тогтнолыг өмчлөх гэж санаархаж байсан. Тусгаар тогтнол бол МАН-ын өмч, МАН-ын үнэт зүйл байсан гэж харуулахыг хичээж байлаа. Харин 1911 оны 12 сарын 29-нд Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээсэн гэж баталгаажуулснаар тусгаар тогтнол гэх үнэт зүйлийг нэг намын өмчлөлөөс салгаж, МАН-ын суурь луу, тулгуур луу цохилт хийсэн явдал боллоо.

“МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл мөн” гэдэг шиг “1911 оны хувьсгал бол 1921 оны хувьсгалын зүй ёсны эхлэл, 1990 оны хувьсгал бол 1921 оны хувьсгалын зүй ёсны үргэлжлэл мөн” гээд хүлээн зөвшөөрчихлөө. Тусгаар тогтнол бол нэг намын өмч ердөөсөө ч биш, тусгаар тогтнол нийт үндэстний өмч мөн гээд хүлээн зөвшөөрчихөө. Иймхүү МАН тусгаар тогтнолыг өмчлөх өмчлөлийн эрхээ алдлаа.

 

One Response to “ТУСГААР ТОГТНОЛЫН ӨМЧЛӨЛИЙН ЭРХ”

  1. choijil said

    like unen

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: