Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for April, 2012

ЯДУУРАЛ БУУРЧИХСАН

Posted by bolod on April 30, 2012

Та нар одоо ядуу биш. Төр иргэддээ тэгж хэлж байна. Оны эхэнд ядуурлын түвшин 39,2% хүрсэн гэж мэдээлэл хийж байсан бол өнгөрсөн богино хугацаанд ядуурал арван хувиар буурч 29%-тай болсон хэмээн Үндэсний статистикийн хороо болон Үндэсний шинэтгэлийн хорооныхон мэдэгдэж байна. Энэ хурдаараа бол сонгууль болтол ядуурал дахин 5% -иар буурч, оны эцэст 9%-тай болно гэсэн үг. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Бачимдал, Улс төрч, ЭДИЙН ЗАСАГ | Tagged: | 1 Comment »

ХОЛИМОГ ХУУРГА

Posted by bolod on April 29, 2012

Намууд сонгуулийн хуулийн асуудлаар сая л нэг тохиролцож зөвшилцөлд хүрчээ. Шилжилтийн асуудлаар ҮХЦ дээр унаснаас хойш маргааны үндсэн сэдэв нь УИХ –ын сонгууль болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх тухай асуудал л болох шиг боллоо. Наанаа тэгж харагдаж байгаа боловч, цаагуураа далд өрөг тоглоод байгаа нь ойлгомжтой. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР, ЭРХ ЗҮЙ | Leave a Comment »

БААБАА “БАРААГАА” БУЦААЯ

Posted by bolod on April 29, 2012

Хоёр настай охин, дүүтэй болжээ. Ээж нь мээмээ өөрт нь өгөхгүй дүүд нь өгөөд, аав нь өөрийг нь тоохгүй дүүг нь өхөөрдөөд байхаар сүүлдээ дүүдээ дургүй болж гэнэ. Тэгээд:

– Ээж ээ, энэ муу уйланхай, дандаа бааж байдаг баабаа дүү байна. Чи наадхаа авсан газар нь буцаагаад аваачаад өгчих гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

МЭДЭЭЛЭЛГҮЙ ИРГЭД

Posted by bolod on April 28, 2012

Ц.Нямдорж сайдын “Би юу ч хараагүй, би юу ч сонсоогүй, би юу ч хэлэхгүй” гэсэн мэдэгдэл олон хүний дургүйг хүргэсэн бололтой. Мэдээлэлгүй, мэдлэггүй сайд, унтаа сайд гэсэн нэр зүүж, орох оронгүй, арай л оочих аягагүй гэж дайруулах нь халаг байна. Нямдорж сайдыг 85 настай эмгэн “Би сайдад ТV бэлэглэнэ, миний хүү гарч ирж TV-гээ ав аа” хэмээн дайруулж, олон хүн дэмжин тавлаж байна. Яая гэхэв. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. Ингүүлэх юмаа өөрөө хийсэн хүн, хэлсэн үг хийсэн үйлдэл болгоноороо алдаа гаргаж, улс төрийн нэр хүндээ шатааж байгаа хүн. Цагтаа “Н.Энхбаярын дөрвөн Дорж” гэж нэрлэгдэж байсан Доржуудын сүүлийнх нь Доржийн улстөр дэх нэр хүнд ийнхүү ганхаж эхэллээ. 2012 оны сонгуульд сонгогдох магадлал нь их л багасах шиг боллоо доо. Read the rest of this entry »

Posted in Улс төрч, Хэвлэл мэдээлэл | 5 Comments »

МЭДЭЭЛЭЛГҮЙ САЙД

Posted by bolod on April 15, 2012

Иргэн Н.Энхбаярыг баривчилжээ. Баривчлах ч юу байх вэ, албадан ирүүлсэн гээд байгаа. Албадан ирүүлэхийн зорилго нь мэдүүлэг авах явдал боловч албадан ирүүлчихээд Төв аймгийн хориход аваачаад албадан саатуулга болгоод өөрчилчихсөн гэнэ. Албадан саатуулахын тулд заавал сэжигтнээр татаж тогтоол үйлдэх ёстой юм байх. Гэтэл түүнийг сэжигтнээр тооцож тогтоол үйлдээгүй мөртлөө албадан саатуулжээ. За бүү мэд, албадан ирүүлгэ, албадан саатуулга ч гэх шиг учир нь олдохгүй юм ярьцгаах юм, хуулийн мэдлэггүй болохоор тэр нарийн ширийн зүйлсийг ойлгох ч үгүй юм. Read the rest of this entry »

Posted in Үйл явдал | Tagged: | 3 Comments »

ЗАВСАРЛАГА

Posted by bolod on April 10, 2012

Анх Д.Цэрэнжав ахад уруу татагдаж блог нээсэн юм. Дөрөв тавуулаа уруу татагдсан санагдаж байна. Гэхдээ тууштай бичиж байгаа нь одоо нэг хоёр хүн л үлдэж. Би ч бас дөрвөн жил шахам блогдоод нэг хэсэг завсарлалаа. Үнэндээ больё гэж бодоогүй боловч, ажлын ачаалал ихтэй байсан болохоор зав гарсангүй. Би өөрөө ч арваад хүнийг уруу татсан, гэвч тэднээс мөн л хоёр гурваас хэтрэхгүй хүн алдаг оног бичиж байна. Бичихээ больсон, бичихгүй байгаа, бичиж эхлээгүй хүмүүст, та нар яагаад бичихгүй байна гэхчлэн блогчид бие биенээсээ шаарддаг. Өнгөрсөн хугацаанд хувь хувьсгалын шугамаар олон хүнээс яагаад хаачихав аа гэсэн асуултад булууллаа. Хэнд ч гэсэн завсарлага шаардлагатай байдаг бололтой. Read the rest of this entry »

Posted in БИ . . . | 9 Comments »