Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЗАВСАРЛАГА

Posted by bolod on April 10, 2012

Анх Д.Цэрэнжав ахад уруу татагдаж блог нээсэн юм. Дөрөв тавуулаа уруу татагдсан санагдаж байна. Гэхдээ тууштай бичиж байгаа нь одоо нэг хоёр хүн л үлдэж. Би ч бас дөрвөн жил шахам блогдоод нэг хэсэг завсарлалаа. Үнэндээ больё гэж бодоогүй боловч, ажлын ачаалал ихтэй байсан болохоор зав гарсангүй. Би өөрөө ч арваад хүнийг уруу татсан, гэвч тэднээс мөн л хоёр гурваас хэтрэхгүй хүн алдаг оног бичиж байна. Бичихээ больсон, бичихгүй байгаа, бичиж эхлээгүй хүмүүст, та нар яагаад бичихгүй байна гэхчлэн блогчид бие биенээсээ шаарддаг. Өнгөрсөн хугацаанд хувь хувьсгалын шугамаар олон хүнээс яагаад хаачихав аа гэсэн асуултад булууллаа. Хэнд ч гэсэн завсарлага шаардлагатай байдаг бололтой.

Нэг завсарлачихаар харин эргээд эхлэхээс залхуураад байдаг болтой юм. За юу гэж бичье дээ байз, юуны тухай бичих вэ? Хэзээнээс эхэлж бичих вэ? гээд л эргэлзээд бодоод, эхэлж чадахгүй дүлэгнээд байдаг юм байна.  Нямдорж, Баттулга хоёрын хэрүүлээр эхлэх үү? Цагдаагийн дарга нарын шүүх хурлаар бичих үү? Сонгуулийн хуулийн маргаанаар эхлэх үү? эсвэл махны үнэ, цалин нэмсэн гэж бичиж эхэлдэг юм бил үү? Энэ талаар бичих гэхээр бүр эхнээс нь бичих болоод байдаг. Эхнээс нь бичих гэхээр нэгэнт энэ талаар хүмүүс зөндөө л ярьж бичиж байна. гээд л залхуураад байдаг юм байна. Эсвэл  зүгээр л хүүхдийн яриагаараа эхлэх үү? Тэгэхээр хүмүүс уурлаад бүр бариад идчихнэ. Хүлээлгэж хүлээлгэчихээд ийм юм бичлээ гээд.

Би олон хүнийг бичиж эхэл гэж зөвлөдөг. Гэтэл яг иймэрхүү шалтгаанаар л эхэлж чаддаггүй юм байна. Харин нэг эхэлчих юм бол зогсдоггүй бололтой юм. Өөрөөр хэлбэл блогтоо автаж, донтож эхэлдэг ажээ. Би өөрийгөө блогт донтоогүй, автаагүй гэж бодоод байсан боловч өөрийн мэдэлгүй донтсон байсан бололтой. Хүн нэг юм хэлэхээр л юу гэнээ, дахиад хэл дээ, би бичээд аваадхий гээд л, тэгэхээр нөгөөдүүл чинь, наадах чинь блогтоо бичих гээд тэмдэглэж авч байгаа юм гэх жишээтэй. Түр зур завсарлаад донгоо түр илааршуулчихлаа, одоо засварлагаа дуусгаж, эргээд блогддог ажлаа сэргээе даа. Хэр удаан хугацаанд хэр үр дүнтэй ажиллахаа хэлж мэдэхгүй юм. Юу ч гэж бие халаалт хийж иймэрхүү тайлбараар эхэлж, завсарлагаа дуусгая.  Надаас мундаг өндөр түвшний анализ, дүгнэлт, судалгааны тайлан, гаргалгаа хүсэж хүлээж байгаа хүмүүст хандаж уучлалт хүсье. Би та бүхний хэрэгцээнд нийцсэн мундаг зүйлс бичиж чадахгүй. Нууц материал, шинэ баримт олж дэлгэхгүй. Шинэ мэдээлэл өгч чадахгүй Хүмүүсийн хов жив, хувийн амьдралыг бичихгүй. Ердөөл тухайн үеийн сэтгэгдэл төрөгдлөө тургих болно. Өөрийнхөө блогт өөрийнхөө тааваар, өөрийнхөөрөө байх боломж өгөөч.

9 Responses to “ЗАВСАРЛАГА”

  1. za saihan. Tanii linkiig arilgaagui huleej l suulaa.

    Holbooson deeree mini neriig jinhen nereer mini taviarai.

    Amjilt!

  2. ЗОРИГТ8 said

    Багш диплом удирдаад, шалгалт шүүлэг эхлээд зуны амралт болох гээд л тэгж байгаа биз… Намраас бичээрэй…

  3. jambaa said

    Багш нээрээ муухай залхуу болжээ даалгавараа хийгээгүй ирсэн хүүхэд худлааа үнэн юм яриад тайлбар тавиад байдаг шиг “Өөрийнхөө блогт өөрийнхөө тааваар, өөрийнхөөрөө байх боломж өгөөч” ч гэх шиг бичихгүй байгаа байж энэ чинь өвчин шүү тийм учраас одоо бичиж эхэлсэн дээр шүү

  4. amar said

    bichvel ter l biz bichikhgui bol ter l biz uuriinkhuur ni orkhi.

  5. jambaa said

    Та сүүлийн үед их улс төржөөд байна уу үгүй юу? Хурц хурц асуудал хөндөөд байна гээд http://www.election.mn/Politician.aspx?vid=183 бичээд байхын

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: