Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

МЭДЭЭЛЭЛГҮЙ САЙД

Posted by bolod on April 15, 2012

Иргэн Н.Энхбаярыг баривчилжээ. Баривчлах ч юу байх вэ, албадан ирүүлсэн гээд байгаа. Албадан ирүүлэхийн зорилго нь мэдүүлэг авах явдал боловч албадан ирүүлчихээд Төв аймгийн хориход аваачаад албадан саатуулга болгоод өөрчилчихсөн гэнэ. Албадан саатуулахын тулд заавал сэжигтнээр татаж тогтоол үйлдэх ёстой юм байх. Гэтэл түүнийг сэжигтнээр тооцож тогтоол үйлдээгүй мөртлөө албадан саатуулжээ. За бүү мэд, албадан ирүүлгэ, албадан саатуулга ч гэх шиг учир нь олдохгүй юм ярьцгаах юм, хуулийн мэдлэггүй болохоор тэр нарийн ширийн зүйлсийг ойлгох ч үгүй юм.

Албадан ирүүлгээ, ирэлт дунд нь албадан саатуулга болгож өөрчлөөд, сэжигтнээр татсан тогтоолоо араас нь үйлдээд хүргүүлчихсэн ч юм уу, учир нь олдохгүй юм л ярьцгаагаад байна. Манай энэ хүчний байгууллагынхан хууль хэрэгжүүлж байгаа юм бол хууль номынх нь дагуу гүйцэтгэж болдоггүй л юм байх даа. Жижиг сажиг процедурын алдаа нь өөрөө хууль зөрчсөн асуудал болж харагдаад асуудлын цаад мөн чанар нь харагдахаа байчих юм.

Цагдаагийн төлөөлөгч хурандаа Сайнжаргал (хэрэв би андуураагүй бол 7 сарын 1-ний хэргийн дараа цол нэмж шагнуулсан санагдана) мэдээлэл хийж байна. Хуулийн дагуу шөнийн цагаар биш, өглөөгүүр баривчилсан юм байна. Шөнийн цагаар буюу оройн 20 цагаас үүрийн 06 цаг хүртэл ямар нэгэн баривчилгаа саатууллагаа, алдбадлагаа, ирүүлгээ хийж болдоггүй хуультай гэнэ. Хуулийн энэ заалтыг ч болов мөрдсөн нь яамай даа. Гэхдээ юунд урьд шөнөөс нь эхэлж тэгж үймээн бужигнаан үүсгэж, олон түмний анхаарлыг татаж, хүмүүсийн цөсийг хөөргөсөн юм бол гэж бодогдож байна.

Зориуд тэгж олон түмний анхаарлыг татаж, цагдаа хүчний байгууллага хэрхэн хүч хэрэглэдгийг, хаалга эвдэж, хашгирч зандарч, хэнийг ч тэр байтугай ерөнхийлөгч асаныг ч дамжлаад өргөөд ачаад явж болдогийг, ерөнхийлөгчийн нэгэн бүрэн эрхийн хугацаан дахь тусгай хамгаалалтыг үл тоомсорлож болохыг, халдашгүй дархан эрхтэй гэх УИХ-ын гишүүдийг халдаштай амьтад болохыг харуулж, буйдангаар даруулж доромжилж болохыг, нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж олон түмэнд харуулаад байгаа юм болов уу гэж бодогдож байна. Өөрөөр хэлбэл 7 сарын 1-ний айдсыг сануулж, ирэх сонгуулиас өмнөх үзүүлэх тоглолт ч хийгээд байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө. Үгүй юм бол юун сүртэй олон цагдаа, юун сүртэй тусгай албаныхан бэ? 60 гарсан өвгөнийг баривчлахад арай л их сүр, бөөсөнд хутга гэдэг шиг. Гэхдээ тэд эндүүрээгүй байгаа, нийгмийн сэтгэлзүйг буруу оношлоогүй байгаа даа.

Сайнжаргал бас ярьж байна. Сэжигтэн Н.Энхбаяр (тухайн үед сэжигтнээр татаагүй байсан гэдгээ хэлж байсан, тиймээс ч албадан ирүүлж байгаа юм гээд тайлбарлаад байсан) гэхчлэн ярьж байснаа, яг гүйцэтгэх ажлын тухай ярих үедээ, “гэмт этгээд” гэж шууд нэрлэж байна. “Гэмт этгээд” –ийн байрлаж байсан байр руу өглөөний 6 цагт орсон гэж мэдэгдэв. Гэмт үйлдэл хийсэн нь шүүхээр албан ёсоор тогтоогдоогүй байхад шууд л гэмт этгээд гээд нэрлэчихлээ. Монголын цагдаа ингэж л ажилладаг. Иймээс л иргэд цагдаад дургүй байдаг.

Хамгийн гоё нь Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдоржоос сэтгүүлчид очоод ярилцлага авах гэсэн чинь, би юу ч мэдээгүй, сая өглөө босоод л мэдлээ, гэж хариулж байна. Улс төрчдийн хэрэглэдэг хуучин арга л даа. Гэхдээ ийм албан тушаал хашиж буй хүн, ямар ч мэдээлэлгүйгээр санаа амар унтаад, санаа амар өглөө босоод албан үүргээ хэрэгжүүлж чадаж байгаа гэж үү? Ядаж л орой нь мэдээллийн хэрэгслээр мэдээ үздэггүй нөхөр байна шүү дээ. Тийм байж яаж нийгмээ мэдэрч, хууль ёсоо сахиж, хуулийг хэрэгжүүлэх юм бол?

Advertisements

3 Responses to “МЭДЭЭЛЭЛГҮЙ САЙД”

  1. jambaa said

    Таны блог таны дүгнэлтээр явж байгаа шүү дээ хөөрхий муусаан хэвлэл мэдээллийн хэрэгсэл чинь бүгд захиалгатай болж хэнийг ч, юу ч гэж бичиж, нэвтрүүлж, шууд дамжуулдаг болсон шүү дээ. Намайг Н.Энхбаяр ах шиг баривчлах гээд ирвэл би шууд бууж өгнөө, яагаад гэвэл надад мөнгө байхгүй, найз улсын их хурлын гишүүд байхгүй, МАХН-ны гишүүн биш, олон түмний тархи угаах хувийн телевиз байхгүй учраас бууж өгөхөөс яахав дээ. Мань мэтийг эсэргүүцэл үзүүлбэл зүгээр л цементэн дээгүүр нүүрээр маань чирээд явах байх даа

    • bolod said

      Миний блог юм чинь миний дүгнэлт л байгаа гэдэг нь ойлгомжтой биз дээ.

  2. Saaral said

    Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр баривчилах үед бие хамгаалагчдаас авахуулаад баахан хүн төрийн төлөлөөгчдийн өмнөөс эсэргүүцэл үзүүлсэн юм биш үү. Тэгээд ч 10, 20 дуудаж байхад нь ядаж ганц удаа өөрөө оччихсон бол асуудлыг ингэж хүндүүлэхгүй шүү дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: