Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

МЭДЭЭЛЭЛГҮЙ ИРГЭД

Posted by bolod on April 28, 2012

Ц.Нямдорж сайдын “Би юу ч хараагүй, би юу ч сонсоогүй, би юу ч хэлэхгүй” гэсэн мэдэгдэл олон хүний дургүйг хүргэсэн бололтой. Мэдээлэлгүй, мэдлэггүй сайд, унтаа сайд гэсэн нэр зүүж, орох оронгүй, арай л оочих аягагүй гэж дайруулах нь халаг байна. Нямдорж сайдыг 85 настай эмгэн “Би сайдад ТV бэлэглэнэ, миний хүү гарч ирж TV-гээ ав аа” хэмээн дайруулж, олон хүн дэмжин тавлаж байна. Яая гэхэв. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. Ингүүлэх юмаа өөрөө хийсэн хүн, хэлсэн үг хийсэн үйлдэл болгоноороо алдаа гаргаж, улс төрийн нэр хүндээ шатааж байгаа хүн. Цагтаа “Н.Энхбаярын дөрвөн Дорж” гэж нэрлэгдэж байсан Доржуудын сүүлийнх нь Доржийн улстөр дэх нэр хүнд ийнхүү ганхаж эхэллээ. 2012 оны сонгуульд сонгогдох магадлал нь их л багасах шиг боллоо доо.

Хоёр долоо хоногийн өмнө, иргэн Н.Энхбаярыг баривчлах тусгай ажиллагааг нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацсанаас хойш, хэд хоног шуугиж байлаа. Шуугиулж хөөсрүүлэхийг оролдож байгаа тал ч ажиглагдаж байсан. Хатагтай Удвал болон ТВ9 телевиз хөөсрүүлэхийг хичээж байсан боловч тэгэсхийгээд дарагдчих шиг боллоо. Долоо хоног хөдөө явж ирээд, үйл явдал хэрхэн өрнөсөн талаарх мэдээллийг авах санаатай нөгөө наян сувгийг эргүүлтэл наяулаа тохирсон юм шиг, эсвэл тохируулсан юм шиг таг болчихож. Иргэн Н.Энхбаярын баривчилгаатай холбоотой байтугай, сонгуулийн хууль, өөр бусад улс төртэй холбоотой асуудлаар ямар ч мэдээлэл байхгүй болчихсон байлаа. Энэ санамсаргүй зүйл үү? Үгүй байх, зориуд ингэж мэдээллийн вакум үүсгэж байгаа хэн нэг далд гар байгаа болоод л наян суваг бараг нэгэн зэрэг таг болсон байж таарна.

Наяад онд хааяа ТВ-ээр өдөржин балет гараад унадаг байлаа. Дараа нь л ямар нэг үйл явдал болсон тухай албан ёсны мэдэгдэл гардаг байж билээ. Гэтэл нэгэн сувгаар яг тэрэн шиг бараг өдөржин “Нойрсож буй гоо гүнж” гарав. 2000 оны УИХ-ын сонгуулийн дараагаар, өөрсдийгөө “чөлөөт”, “ардчилсан”, “шударга” хэмээн цоллодог ТВ-үүд бараг бүгд амаа хамхиж, МАХН-ын үзэл суртлын зэвсэг шахуу болсон байсныг олон хүн санаж байгаа байх. Ямар сайндаа л 2004 оны сонгуулийн дүн гармагц Гүндалай, Бат-Үүл нарын улстөрчид Үндэсний ТВ рүү “дайран” орж, ёох сая л нэг амьсгаа авлаа, дөрвөн жил амаа хамхиулж, бүтэж үхэхээ шахлаа хэмээн ам булаацалдан ярьцгааж байхав дээ.

Өнөөдөр хэвлэл мэдээллийн сувгуудыг бараг бүгдийг нь улстөрчид мэдэлдээ авсан, улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бүрэн хянадаг болсон хэмээн ярьдаг нь бодит байдал дээр батлагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг улстөрийн хүчнүүд хувааж хянадаг биш, бүр бүгдийг нь нийлүүлээд ямар нэг далд хүч хянаж байгаа юм биш биз гэж бодоход хүрч байна. Ямар ч байсан тодорхой мэдээллийг зэнзүүрддэг тодорхой “алба” нууцхан ажиллаад байх шиг санагдаж байна. Чөлөөт, ардчилсан хэмээн бид өөрсдийгөө хичнээн хөөргөвч, мэдээллийн эрх чөлөө улам л хумигдаж байх шиг санагдаж байна.

Иргэн Н.Энхбаярыг баривчлах ажиллагааны талаар дамжуулж буй нэвтрүүлгүүд эсвэл гацаад, эсвэл дуу нь хаагдаад байгааг техникийн саатал гэж ойлгож болно. Зарим ТВ-үүд орон нутагт хаагдаж, зарим газраар кабел тасарч, зарим газраар тог тасарч байсан нь цэвэр тохиолдол гэж бодъё. Гэхдээ энэ “цэвэр” тохиолдлууд давхцаж байгаа нь зүй тогтлын шинжтэй болчихож байгаа нь хардлагыг гүнзгийрүүлнэ. “Сансар кабелийн ТВ” сүүлийн үед тасрамхай болоод байгаа. Тасрахдаа, Х.Баттулга сайдын хэвлэлийн бага хурлын талаарх нэвтрүүлэг дамжуулж байхад, эсвэл 7 сарын 1-ний хэргийн шүүх хуралтай холбоотойгоор хохирогчдын ар гэрийнхэн мэдэгдэл хийж байх үеэр тасарна. Энэ санаатай биш байгаа гэж би хардах эрхтэй. Хардахдаа, Сансар кабелийн ТВ-ийн эзэн нь хэн бэ, аан С.Баяр хувь эзэмшдэг хэмээн өөрийн эрхгүй толгойд орж ирж байна.

* * *

Хөдөө очиж, ганц биеэр амьдарч ажиллаж байгаа залуу ингэж ярьж байна. Цалингаа буухаар хамгийн түрүүнд шинэ телевизор, DDSH антен авна гэнэ. Хуучин муу 21 инчийн Шарп нь гологдоод байгаа юм байх. Яагаад, хөдөө чинь хамгийн түрүүнд хөргөгч хэрэгтэй, махаа юунд хадгалах юм бэ гэсэн чинь, “Мах яах вэ, шуузалчихна. Харин өөрөө антентай болохгүй бол болохгүй байна” гэнэ. Учрыг асуутал, хажуу айлын антенаас салаалж үздэг, тэгэхээр тэр айл юу үзнэ түүнийг л үзэх болдог гэнэ. Яг сайхан мэдээ үзэж байхад нөгөө айл сувгаа эргүүлээд, дан солонгос сериал үздэг, өөрийн эрхгүй солонгос хэрүүл үзэхэд хүрдэг аж. Сонсоод үхтлээ хөхөрлөө, сүүлдээ өрөвдлөө. Хүний эрхээр ТВ үзнэ гэдэг хэцүү. “Энэ жил Европын аварга шалгаруулах тэмцээн болно, зун олимп болно. Тиймээс хамгийн түрүүнд ТВ, антен хоёрыг зээл аваад ч хамаагүй авна гэнэ. Сувгаа солих эрхийн төлөө. Харин бид мэдээлэл авах эрхээ суваг эргүүлэх эрхтэй адилаар удирдах эрхгүй гээд бодохоор өөрсдийгөө өрөвдөхөд хүрлээ. Иргэд мэдээлэлгүй байна.

* * *

Нэгтгээд дүгнэвэл, бид улс төрчдийн шүүлтүүрээр дамжуулж, зэнзүүрдүүлсэн мэдээллийг идэвхгүй хэлбэрээр л авч байна. Үл үзэгдэх гар мэдээллийг удирдаж байна. Өөрөөр хэлбэл үнэнээс хэт хол зэнзийрч байна. Миний юу үзэх, юу бодохыг улстөрчид удирдахыг хүсэж байна. Хэвлэл мэдээлэл чөлөөтэй биш болчихож. Орвелийн 1984 рүүгээ ухарч байна. Дашрамд дурдахад ийм нэртэй тусдаа нэг бичлэг бичих ч бодол төрж байна.

Advertisements

5 Responses to “МЭДЭЭЛЭЛГҮЙ ИРГЭД”

  1. amar said

    Гоё бичлэг ч байх аа байж дээ. Урьд нь нэг бичлэг оруулахаар хэд хэдэн удаа уншаад ч уйддагшүй, бас их өгөөжтэй байсан юм. Одоо тэгж тэгж нэг орж харвал болохоор болж. Харамсалтай л юм.

    • bolod said

      Яая гэхэв. Би чиний уйдааг гаргагч биш. Чиний уйдааг гаргана гэж тохиролцоогүй.

      • amar said

        Minii uidaag garga geegui l dee. Gekhdee ankhankhdaa helj baisnaas uur bolsiin bna. Tani songlt

      • bolod said

        Би чиний яагаад ингэж бичээд байгааг ойлгохгүй байна. Гэхдээ цаг хугацаа харуулах биз.

      • amar said

        За за Би ойлгуулж чадахгүй байгаа юм байлгүй дээ. Гайгүй биз юм аа бич бич.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

 
%d bloggers like this: