Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЯДУУРАЛ БУУРЧИХСАН

Posted by bolod on April 30, 2012

Та нар одоо ядуу биш. Төр иргэддээ тэгж хэлж байна. Оны эхэнд ядуурлын түвшин 39,2% хүрсэн гэж мэдээлэл хийж байсан бол өнгөрсөн богино хугацаанд ядуурал арван хувиар буурч 29%-тай болсон хэмээн Үндэсний статистикийн хороо болон Үндэсний шинэтгэлийн хорооныхон мэдэгдэж байна. Энэ хурдаараа бол сонгууль болтол ядуурал дахин 5% -иар буурч, оны эцэст 9%-тай болно гэсэн үг.

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн байхдаа “Ядууралтай дайн зарлаж” байгаагаа мэдэгдэж, байлдсан боловч бууруулж чадаагүй ядуурал. Олон улсын валютийн сан, Дэлхийн банк, Азийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр бөмбөгдөөд, хандивлагчид доноруудын мөнгөөр угжуулаад хорин жил бууруулж чадаагүй ядуурал. МАХН, “Түмнээ ядуурлаас аварна” гэж амлаад зүтгээд аварч чадаагүй ядуурал. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, уул уурхайн баялагаа барьцаалж зээл аваад сар бүр 21000 төгрөг тараагаад бууруулж чадаагүй ядуурал. Бензиний үнэ, дулааны үнэ, цахилгааны үнэ, талхны үнэ, махны үнэ, байрны үнэ, сургалтын төлбөр, автобусны билетийг ТӨР -өөс тогтоож зохицуулаад хянаад, цалин тэтгэврийг жил бүр “нэмээд” бууруулж чадаагүй ядуурал.

Харин энэ удаад ид шидийн гэмээр аргаар гуравхан сарын дотор анх удаа 10%-аар бууруулж чаджээ.

Нэг өглөө унтаад сэрсэн чинь л бид ядуу биш болчихож. Хог түүж амь зогоодог хог түүгчид ядуурлаас гарснаа мэдэхгүй л хогоо түүгээд тууж явна. Траншейнд хоносон тэнэмэлүүд траншейндаа ядуурлаас ангижирчихаад газар дээр гараад ирж.

Хашчулуун докторыг уг нь гайгүй боловсролтой, чадалтай эдийн засагч гэж тоож хүндэлж явсан юм сан. Ийм мэдэгдэл хийгээд, ядуурал арван хувиар буурсан гээд хэнэг ч үгүй залж байгаа түүнийг өнөөдөр хүндлэх сэтгэл огтхон ч төрөхгүй байна. Сонгууль дөхсөн үед улс төрчид амьдрал сайхан байгаа тухай, эсвэл сайхан болж байгаа тухай, хэзээ мөдгүй сайхан болох гэж байгаа тухай зөндөө л сайхан сайхан юм ярьдаг. Хямрал дөхөхөөр эдийн засагчид, эдийн засаг жигтэйхэн мундаг өсөлттэй тогтвортой байгаа тухай ухуулдаг. Улс төрчдөд болон эдийн засагчдын үгэнд, тэр дундаа улстөрд тийм ойрхон байгаа эдийн засагчдын үгэнд итгэж харин огтхон ч болдоггүй юм. Ялангуяа сонгууль дөхсөн ийм үед.

Гэхдээ худлаа зална зална гэхэд унтаад сэрэх хооронд ядуурал 10 хувиар буурсан гэж бурна гэж огтхон ч бодож байсангүй. Ингэж арван хувиар буурсныхаа шалтгааныг аргачлалтай холбон тайлбарлаж байгаа бололтой. Дэлхийн банктай аргачлалын зөрүүтэй байдаг тухай хальт дурдаж байна. Газраас тасарч, амьдралаас холдсон эдийн засагчдын хувьд ядуурал гэдэг нь ердөө л аргачлал төдий зүйл аж. Ядуурал гэдэг ердөө л макро эдийн засгийн үзүүлэлт төдий зүйл гэж үү? Нэг хүн үхвэл эмгэнэл, арван хүн үхвэл гамшиг, мянган хүн үхвэл ердөө л статистик гэж үү? Эдийн засагч хочтонгуудын гаргадаг статистикийн цаана мянга мянган өрхийн нус нулимс, хатуу хөтүү амьдрал, гомдол цөхрөл бий. Тиймээс ядуурал гэдэг энэ тоогоор хамаагүй тоглож болохгүй.

One Response to “ЯДУУРАЛ БУУРЧИХСАН”

  1. статистик болгоныг нягталж л байх хэрэгтэй дээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: