Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for May, 2012

ШИНЭ БАГ

Posted by bolod on May 28, 2012

Спортын амьдрал нэг хэсэг бужигнаад түр зур тайвширч эхэллээ. Өнгөрсөн улиралд олон шинэ үйл явдал болж өнгөрөв. Английн хөл бөмбөгийн Примьер лигт “Манчестр Сити” баг түрүүллээ. МанЮ –гийн олон жилийн ноёрхлыг зогсоов. Испанийн хөл бөмбөгийн Ла лигийн аваргаар “Реал Мадрид” баг шалгарлаа. Барсагийн илүүрхлийг эцэс болгов. Аваргуудын лигт “Челси” баг анх удаа түрүүллээ. Японы сумод Цэвэгням түрүүллээ. Бараг 39 настай “хөгшин” маэгашира түрүүлж амжилт гаргалаа. Гайхамшигтай. “Спрайт” Супер лийгийн аваргаар улирлын турш нэг ч хожигдоогүй “Танан” баг шалгарч шинэ дээд амжилт тогтоолоо. “Пепси” Дээд лигийн аваргаар “Баянзүрх Буллс” тодров. Лигийн тэмцээнд анх удаа түрүүллээ. Спорт харьцангуй шударга болохоор, хуучин ул болсон багуудыг шинэ эрч хүчтэй баг тамирчид түрэн гарч ирдэг. Энэ нь энэ жилийн тэмцээнүүдэд бүр ч тодорхой харагдлаа. Бүх юм ёсоороо болж байна. Харин улс төрд л энэ хандлага үгүйлэгдсээр…

Posted in СПОРТ | Leave a Comment »

ЛОЙДОР

Posted by bolod on May 24, 2012

Өнөөдөр Монголд дээд шүүхэд бүртгэлтэй хорь гаран улс төрийн нам байна. Үзэл баримтлал, зохион байгуулалт, байгуулагдсан зорилго, шалтгаан, цаг үе, түүх, амбицаараа өөр хоорондоо бүгд ялгаатай боловч парламентийн сонгуульд өрсөлдөж, амжилт гаргах амбицтай цөөхөн хэдэн нам бий. АН, МАН хоёроос гадна энэ хоёр намтай өрсөлдөх цанхаалах санаатай намууд өөрсдийгөө улс төрийн гурав дахь хүч, улс төрийн шинэ хүч, улс төрийн тэргүүлэх хүч гэхчлэн янз янзаар л нэрлэж, өргөмжилдөг боловч бодитой өрсөлдөгч өнөөг болтол гарч ирээгүй л байсан юм. Энэ орон зай дээр тоглох сонирхолтой улс төрчид 2005 оноос ажиллаж эхэлсний үр дүнд УИХ-ын сонгуульд амжилт гаргах харьцангуй боломжтой ИЗНН, МАХН, МҮАН гэсэн гурван нам үүсч байгуулагдаж, шинээр зохион байгуулагдаад байгаа билээ. Хэн нь гурав дахь хүчний орон зайд ялалт байгуулах вэ? Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012, Улс төрч | Tagged: | Leave a Comment »

ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГ

Posted by bolod on May 23, 2012

Намууд сая төгрөг амалсан, намууд сая 500 мянгыг амалсан. Амлах байтугай түүнийгээ баталгаажуулж батламж хүртэл тараасан. Баталгаатай учраас л батламж хэмээн нэрлэж тараасан хэрэг. Тэгээд л ард түмэн хууртаад итгээд саналаа өгчихөж. Одоо өгөх авахдаа тултал байдаггүй. Өгч чадахааргүй л бололтой болоод явчихлаа. Хүмүүсийн итгэлээр тоглож, худлаагаасаа мөнгө амлаж, хуурахыг залилангийн гэмт хэрэг гэдэг. Гэтэл МАХН-ын гишүүд бүгдээрээ нийлж байгаад залилан хийсэн учир бүлэглэн үйлдсэн гэдэг зүйл ангиар бүр ч хүндэрч байгаа юм. Бүлэглэн үйлдээд зогсохгүй бүр зохион байгуулалттайгаар залилан мэхэлсэн байна. Тэр ч бүү хэл залилан луйвардах замаар төрийн эрхийг авсан учир энэ нь онц ноцтой төрийн эсрэг гэмт хэрэг биш гэж үү? МАХН-тай өрсөлдсөн гэх боловч АН-ынхан ч гэсэн яг ийм зүйл ангитай хэргийг үйлдэхээр завдсан байна. Тэгэхээр тэд яг адилхан зүйл ангиар яг ижил ял шийтгэлийг эдлэх учиртай болж байна. Энэхүү гэмт үйлдлээ нэг удаа бус нэлээн хэдэн удаа давтан үйлдсэн тул Ц.Нямдорж сайдын боловсруулж батлуулсан эрүүгийн хуулийн үзэл баримтлалаар бол нэлээд хүндрүүлсэн нөхцөлтэйгөөр хатуу цээрлүүлэх учиртай болж байгаа юм.

Posted in Тэрсүү үг, УЛС ТӨР, ЭРХ ЗҮЙ | Tagged: , | Leave a Comment »

УЛС ТӨРИЙН АРИУН ЦЭВЭР

Posted by bolod on May 21, 2012

Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг анх удаа түүний өөрийнх нь нам дотроос, өөрийнх нь намын гишүүд санаачлан УИХ-д оруулж ирсэн билээ. Тэрбишдагва тэргүүтэй МАН-ын 7 гишүүн хуульзүйн сайдыг огцруулах санал тавьж, АН-ын бүлэг түүнийг нь дэмжив. Хамгийн гайхалтай нь өөрсдийгөө УИХ дахь сөрөг хүчин, улс төрийн гурав дахь хүчин энэ тэр хэмээн цоллох дуртай ИЗНН-ынхан эсэргүүцэв. Хэрэв Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн эхний өдрийн хуралдаан дээр Д.Энхбат, С.Оюун, З.Алтай нарын гурван гишүүн оролцож, сайдыг огцруулах талд саналаа өгсөн бол Нямдорж сайд гарцаагүй огцрох байлаа. Гэвч тэр гурван “цэвэрхэн” гишүүн түүнд оролцсонгүй. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР, Улс төрч | Tagged: , | Leave a Comment »

ҮМБҮҮНИЙ АРИУН ЦЭВЭР

Posted by bolod on May 2, 2012

Бяцхан охиныг бие зассаных нь дараа бөгсийг нь дандаа угаадаг, ингээд сургачихсан байжээ. Зуслан дээр очоод үхрийн сүүл, бөгсөн биеэр баас нь хатчихсан байхыг охин хараадахжээ.

– Энэ үмбүү баачихаад бөгдөө (бөгсөө) угаадаггүй юм байх даа. Бөгд нь гадаганаж (загатнаж) байгаа даа, гэж их л санаа зовонгуй хэлжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »