Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for June, 2012

ХОЛИМОГ СОНГУУЛЬ, АСУУДАЛ, БЭРХШЭЭЛ, ҮР ДАГАВАР

Posted by bolod on June 28, 2012

Дунд сургуулийн математикийн хичээл дээр хольцын бодлого гэж нэг хэсэг бодлого байх. Хольцын бодлогыг учрыг нь олохгүй бол бодоход бас л ярвигтай олон хүнийг тамласан бодлого байдаг билээ. Нэг учрыг нь олчихвол уг нь ядах юмгүй л дээ. 2012 оны УИХ-ын сонгууль холимог системээр явагдаж байгаа учраас хольцын бодлого шиг төвөгтэй байдал үүсгэнэ. Бүх зүйл холимог байдалтай, дээр нь холион бантантай. 2008 оны сонгууль томсгосон тойрогт мажоритараар явагдахад л олон хүндрэлтэй асуудлууд үүсэж, маргаан будилаан, зөрчил тэмцлийн шалтгаан болж байсан. Гэтэл 2012 оны сонгууль томсгосон мажоритар, дээрээс нь холимог учраас бүр ч төвөгтэй, нийлмэл бодлого болж хувирна. Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012 | 2 Comments »

НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ

Posted by bolod on June 26, 2012

АН-ынхан хамтарсан ЗГ-аас гарах болсонтой холбоотойгоор, АН-ын сайдуудыг УИХ-ын чуулганаар бараг л авч хэлэлцсэн, хийсэн ажлынх нь тайланг тавиулж, шүүмжилж баалсан. Энэ үйл явдлыг харж байхад, ер нь ЗГ-ын гишүүдийн хийсэн ажлын тайланг тавиулж ийнхүү хэлэлцэх нь зөв юм байна гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Хэн нь юу хийсэн болохыг, эсвэл юу хийгээгүй болохыг шүүн хэлэлцэж, дүгнэж цэгнэх боломж олгодог юм билээ. Гишүүд хэдийгээр, бидний хийсэн ажлын зөв бурууг сонгогчид шүүнэ, сонгогчид дүгнэнэ хэмээн цэцэрхдэг боловч сонгогчдод тийнхүү дүгнэх боломж байдаггүй юм. Учир нь сонгогчдын хувьд мэдээлэл хаалттай, буурал ордон дотор хэн нь юу хийж, юуны төлөө кноп дарсныг тэр болгон цэгнэх үнэлэх боломж маруухан. Харин иймэрхүү “нээлттэй тайлан” хэлэлцүүлэгт адилхан мэдээлэлтэй нөхөд адилхан мэдээлэлтэй нөхдөө шүүн хэлэлцэж, шүүмжилж, мэтгэлцдэг болохоор үнэнд төдий хэр ойр мэдээлэл авах боломжтой юм. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | Leave a Comment »

ХУЛГАНЫ ОРНЫ ТҮҮХ

Posted by bolod on June 25, 2012

Эрх баригчдын хэлж ярьж байгааг Леопольд мууртай зүйрлүүлэн бодсон чинь гэнэтхэн “Хулганы орны түүх” санаанд орчихлоо.  Би өөрийн блогтоо бусдын бичсэн зүйл болон бусдын материалыг огт оруулдаггүй боловч зөвхөн энэ бичлэгийг л дөрвөн жилийн тэртээ оруулж байсан билээ. Энэхүү хошигнолын орчуулгыг 2008 оны эхээр найз Хашбаяр маань над руу, “маш их таалагдсан хошигнолыг явуулав” гэсэн тодотголтойгоор явуулсан бөгөөд надад ч гэсэн маш их таалагдсан юм. Энэ орчуулгыг олон хүн өөрийн сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байсан бөгөөд Х.Тэмүүжин л лав өөрийн номонд оруулан хэвлэсэн байсан санагдана. Одоо бүр олон хувилбараар, хүн бүр өөрчлөн засаж, хасаж, зарим талаар утгыг нь алдуулан энд тэнд хэвлэсэн байх нь их тааралдаж байна.  Энэ богинохон мөртлөө маш ихийг өгүүлэх хошигнолыг хүмүүст дахин сануулмаар санагдлаа. Орчуулагч Рэгсүрэнгийн Батхүү. (Энэ орчуулгыг цааш нь тараах, олон хүнд хүргэх, хэвлэн нийтэлж болох эсэхийг би найзаараа дамжуулан тухайн үед орчуулагчаас лавлаж зөвшөөрөл авсан. Ямар ч асуудалгүй, гагцхүү жинхэнэ авторын нэрийг дурдаж, линкийг зааж өгөхийг хүссэн билээ.) 

Канадын Шинэ Ардчилсан Намын анхны тэргүүн Томми Дагласын 1944 онд олны өмнө хүүрнэсэн “Хулганы орны түүх” хэмээх улс төрийн хошигнолыг та бүхэнд өргөн барьж байна. Чадварлаг илтгэгч асан түүний өөрийнх нь дуу хоолойг энэхүү хошигнолыг ярьснаар нь та бүхэн энэ хаягаар ороод сонсож болно: http://www.workingtv.com/mouseland.html

  Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012, УЛС ТӨР, ХОШИГНОЛ | Leave a Comment »

ЭХ ОРОН?

Posted by bolod on June 25, 2012

Гудамжаар дүүрэн самбар. Самбар самбартаа, дүүрэн хүндэт самбар. Социализмын үед л хүндэт самбар гээд, гоё гоё нүүрний зурагнууд хадаатай байдаг байж билээ. Гэхдээ арай ч ингэж хаа сайгүй байгаагүй, хамжааргатай байсан. Ийм том том хүндэт самбар харагддаггүй байсан. Хааяа баяраар л сахалтайгаас Маркс, Энгельс, Ленин, сахалгүйгээс Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нарын зураг, их үсрээд л улс төрийн товчооны арваад нөхрийн зураг ийм том томоор хүндэт самбарт хадагддаг байсан. Өнөөдөр дуртай болоод мөнгөтэй нь хүндэт самбарт өөрөө өөрийгөө “өлгөж” байна. “Ажилчин” хүний зураг нэг ч алга, дүүрэн цагаан захтнууд. Дандаа цагаан захтнууд бүхий л Монголчуудыг төлөөлөхөөр бусад цагаан захтнуудтайгаа өрсөлдөж байна. Гэр хорооллын гудамжинд цагаан цамц зангиатай, хар туфль жийж костьюм пиджак нөмөрсөн эрчүүд эсвэл үнэт хослол брэндийн хувцсаар гоёж, алт мөнгөн эдлэлээр гангарсан дэгжин шаавай бүсгүйчүүд нэг л зохимж муутайхан. Ленинээс долоон дор. Ленин ядаж хүрз барьж, дүнз мөрлөөд пиараа хийж байлаа. Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012 | 1 Comment »

ХОЁРДОГЧ ҮР ДАГАВАР

Posted by bolod on June 17, 2012

Мах магнаг боллоо гэлцэнэ. Махны үнэ “дийлдэхээ” байлаа хэмээлцэнэ. Манай төрчид бүх юмны үнийг “дийлэх” хүсэлтэй байдагчлан, хэн нэгэн махны үнийг дийлэх санаатай байсан бололтой, Гэвч дөч гаран сая толгой малтай, мал аж ахуйн орон гэгдэх Монголд махны үнэ өссөөр, махны үнийн өсөлт инфляцийг хөөрөгдсөөр. Энэ үнийг төрөөс зохицуулах гэж оролдох тусам, махны үнэ улам гаажтай өссөөр байх юм, шалтгаан нь юу вэ? Зарим нэг нь “төрөөс махны үнийн бодлогыг хатуу хяналтад авах хэрэгтэй” гэж том том дугарч байна. Зарим нь төр оролцсоны улмаас улам их савлуулж хөөрөгдөж байна гэлцэн шүүмжилнэ. Зарим нэг нь хятадууд махны борлуулалтыг хяналтдаа авсан учраас ийнхүү хөөрөгдөж байна гэлцэнэ. Махны үнэ өсөхөд нөлөөлсөн олон шалтгаан бий. Ялангуяа сүүлийн арваад жилд авч явуулсан эдийн засгийн шинжтэй, янз бүрийн бодлогууд үүнд нөлөөлсөн байна. Read the rest of this entry »

Posted in ЭДИЙН ЗАСАГ | 1 Comment »

ЧӨТГӨРИЙН ОРОН

Posted by bolod on June 3, 2012

Цагаан сараар ах дүүс, хамаатан садны баахан хүн ирж, тэдний багачуул охины өрөөнд орж бужигнуулж гэнэ. Айл айлын эрх хүүхдүүд нэг дор бөөн бөөнөөрөө цуглаж, дур дураараа аашилж. Тэднийг саатуулж, зочилж, аяыг нь олох гэсээр Энхээ охин бүр ядарч. Бяцхан дайснууд ч хамаг юмыг нь ухаж, бужигнуулж, сүйтгэж өгөөд явцгааж. Тэднийг явангуут Энхээ охин аавдаа:

-Хүүхэд бурхны орноос ирдэг гэж худлаа байх аа. Чөтгөрийн орноос л ирдэг байх, гэж хэлжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »