Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЗААВАЛ СОНГУУЛЬ

Posted by bolod on September 10, 2012

Ардчилсан нам, “Бид ялав” энэ тэр гэж хөөрөлхөж байгаа боловч, энэ ялалт биш гэдгийг хүн бүхэн л ойлгож байгаа. АН, 31 суудал авчихаад МАН –ыг бараг цэвэр ялчихсан юм шиг л дүр үзүүлж байна. Гэтэл нөгөөдүүл нь бараг л 29 суудал авчихсан хүмүүс шүү дээ. Нэг үгээр хэлбэл АН ялаагүй, түр зуур л санаачлага авчихаад байгаа юм. Энэ санаачлагыг хэр удаан тогтоон барих нь харин цаг хугацааны асуудал. Гэхдээ энэ нь өөр яриа учраас түр орхиё.

Сонгуулийн өмнө АН-ынхан манай намын рейтинг өсөж байна, МАН-г цэвэр ялна гэхчлэн хөөрцгөөж байсаан. Гэхдээ сонгуулийн дүнгээр бодит байдлаа мэдэрсэн. 2008 оны сонгуулийн дараачаас эхлэн эрх баригч намуудын нэр хүнд шалдаа бууж, газар шүүрдэх болсныг тухайн үед хийгдэж байсан сайн муу, намын болон хөндлөнгийн бүхий л судалгааны дүнгүүд баталж байлаа. Намууд легитим шинжээ алдаж, намд итгэх итгэл хөсөр унасан байдал нь нэг хэсэгтээ үргэлжлэхээр байсан. Гэтэл 2012 оны эхэнд АН засгийн газраас гарч, чиртаны нөгөө талд байгаа дүр үзүүлж эхэлсэн. Энэ нь тэднийг ялгаруулж чадах болов уу, үгүй болов уу гэсэн эргэлзээгээ би тухайн үед бичиж байлаа. Сонгуулийн дүнгээр, бодит байдал дээр эдгээр намууд нэг их ялгарч салаагүй, бие биенээс давуу байдал олоогүй нь батлагдлаа.

Сонгуулийн өмнөх урьдчилсан судалгааны дүнгээр АН-ын рейтинг зарим талаар өсөж байх мэт гарч байсан. Гэхдээ сонгуулийн дүнг урьдчилан таамаглахын тулд сонгуулийн ирцийг тооцох шаардлагатай байдаг. Үүнийг онолын хувьд мэдэж байсан боловч бодит байдал дээр тооцож чадсан хүн тун цөөхөн байлаа. Сонгуулийн ирц буурна, энэ нь АН-ын дэмжлэгт муугаар нөлөөлнө гэж таамаглаж байсан боловч бодитойгоор тооцож хараахан чадаагүй, би ч гэсэн төөрөлдсөн байлаа. Үнэндээ үндэсний хэмжээнд судалгаа хийгээгүй, хэсэг хэсэг тасархай судалгааны дүнгүүдийг, бусдын судалгааны дүнтэй харьцуулан дүгнэхдээ өөрийн мэдэлгүй хөтлөгдөх явдал гардаг байна.

Энэ хоёр намыг дэмжигчдийн эгнээ аажуухан боловч сийрсээр байгааг сонгуулийн дүн дахин баталлаа. Бодит байдал дээр АН-ын рейтинг ч төдийлөн нэмэгдээгүй, МАН-ынхаас үл ялиг илүү байсныг бид харлаа. Гэхдээ намаас дайжсан, сонгуулиас хүнийссэн тэр хэсэг сонгогчид, хоёр муу сонголтоос нэгийг нь сонговол, хоёр муу намаас нэгийг нь сонгох болбол алийг нь сонгох вэ гэсэн асуултад, АН-ыг сонгоно гэж хариулж байжээ. Гэхдээ тэд сонгуульд оролцоогүй, хоёр муу сонголтын алийг нь ч хийгээгүй билээ. Энэ бүлэг сонгогчид сонгуульд оролцчихсон бол АН өдийд аягүй л бол сонгуульд ялчихсан. ИЗНН УИХ-д ганц ч суудалгүй үлдэж болохоор байлаа. Өөрөөр хэлбэл АН сонгуульд ялж чадаагүйн шалтгаан нь “залхуу сонгогчид” сонгуульд оролцоогүйгээс болсон гэж тэд дүгнэж байна. Тиймээс АН-ынхан сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж иргэдийг заавал сонгууль өгдөг болгох гэж улайрч байна.

Гэхдээ би сонгохгүй байх эрхтэй. Хүсвэл сонгох хүсэхгүй бол оролцохгүй байх эрхтэй баймаар байна. Социализмын үеийнх шиг албадан сонгууль надад зохихгүй. Хэрэв намайг хүчилбэл би ардчилагч, хувьсгал хэн ч бай ялгаагүй эсэргүүцэх болно. Миний саналыг хүчиндэж авч хэнбугай ч чадахгүй. Би сонгуульд эс оролцох эрхтэйгээ үлдмээр байна. Хамгийн шоглоомтой нь, би үүнийг ардчилагчдаас гуйх гэж үү? Ардчилагчид намайг заавал сонгууль өг гэж шахах гэж байна. Тэд ардчилагчид мөн үү?

 

2 Responses to “ЗААВАЛ СОНГУУЛЬ”

  1. Zorigoo said

    биш

  2. Naran said

    Сонгууль өгөхгүй байх эрх минийх хэмээн бүл үсрэх чиний л эрх… гэхдээ улс төр чамаар оролдоод байгааг эрхгүй мэдсэн учраас энд ингэж мэдэн будилан бичээд далд утгаар АРДЧИЛАЛыг муулаад байгаа ни хамгийн сонин ни байна Чи эрхтэй ни үнэн Гэхдээ сонгууль өгөх үүрэгтэйгээ мэддэг учраас эрхээрээ түрүү бариад бна Болбол АРДЧИЛАЛ гэдэг ерөнхий байх ёстой ухагдахууныг түмэнд сайн ойлгуулаад дараа ни шүүмжил

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: