Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

САНАМСАРТАЙ

Posted by bolod on October 12, 2012

Сүүлийн үед их олон зүйл санамсаргүй болж байна. Олон агентлагийн дарга нар ойр ойрхон солигдов. За энэ ч яахав. Засгийн газар шинээр байгуулагдаж байгаатай холбоотойгоор улс төрийн албан тушаалтнуудын томилгоо явагдаж байгаа нь зүйн хэрэг. Тэр олон томилгоон дунд гэнэ гэнэхэн албан тушаалаасаа өөрийн дураар чөлөөлөгдөх хүсэлтүүд гарч орны томилгоо хийгдсээр. Магадгүй л юм. Өөрөө тэгж хүсэж байгаа бол одоо яахав дээ.

Монгол банкны ерөнхийлөгч хүсэлтээ гаргаад ажлаа өглөө, Сонгуулийн ерөнхий хороон дарга өргөдлөө өгөөд чөлөөлөгдөв, ерөнхий аудитор чөлөөлөгдөв. Гэтэл… Энэ бүх чөлөөлөгдөх хүсэлтүүд тус тусдаа санамсаргүй гарсан мэт харагдах боловч ойр ойрхон болж байгаа олон санамсаргүйнүүд нийлээд ирэхээрээ санамсартай болж харагдаад эхэллээ. Өөрийн эрхгүй л ийм хардлага төрүүлнэ. Санамсартайгаар өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа юм биш биз.

Өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа эдгээр эрхмүүдийг улс төрөөс, тэр дундаа засгийн газар, УИХ-аас хараат бус ангид байлгахын тулд УИХ-ын сонгуулийн циклээс зөрүүлдэг. Хүний эрхийн үндэсний комисс, Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор нарын бүрэн эрхийн хугацаа хэрвээ би андуураагүй бол 6 жил байдаг. Гэтэл бүгд л сонгуулийн дараачаас “санамсаргүй” чөлөөлөгдөөд эхэллээ. Дүгнэвэл эдгээр албан тушаалтнууд хараат бус аж. Хэн нэгнээс хамааралтай байдаг байна. Тэднийг хамааталд оруулдаг ямар нэг далд гар байна. Санамсартай л байна даа.

 

2 Responses to “САНАМСАРТАЙ”

  1. Санамсартай шдээ угаасаа

  2. таалагдлаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: