Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЦАГААН САРЫН КОМИСС

Posted by bolod on February 26, 2013

Enkhjargal Sosorbaram

Могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Баянхошууны зам таг бөглөрсөн гэнэ. Тааралдсан болгон л өчигдөр Баянхошуу орох гээд, Толгойт яваад нам сайхан гацсан тухайгаа “сайрхаж” (бэлгэдлийг бодож муурхаж гэсэнгүй, эсрэгээр хэрэглэв) байна. Зарим нь гурван цаг, зарим нь таван цаг, зарим нь шөнийн хоёр цагт гэртээ харьсан гэх мэтээр “сайрхав”. Чингэлтэй, 7 буудал, Хайлааст явахдаа бөглөрцгөөж, зам битүүлцгээж. Хөөрхий ганц нэг замын цагдаа байсан л юм байх, зохицуулж хүчирсэнгүй. Сөрөг урсгалтай хоёрхон эгнээ замаар Монгол тэр чигтээ яаж багтаж шинэлэхэв дээ. Гол зам бөглөрөнгүүт, гэр хороолын замууд ч дагаад битүүрцгээж, айл хэсэж идэж ууцгаасан улсууд физиологийн шаардлагаар айлуудын “жорлон”-г түрээсэлцгээсэн гэнэ. Наадмаар, морь барих цагаар зам түгжирдэг шиг л юм болсон юм байх.

Цагаан сарын комисс гэж байдаг болов уу? Жил бүрийн наадмаар “Наадмын комисс” гэж байгуулагдаад, наадмын морь, бөх, худалдаа, үзвэр үйлчилгээ, соёл амралт (жаахан ком нэртэй), замын хөдөлгөөнийг хүртэл зохицуулдаг, хотын мэрээр ахлуулдаг, мөнгө төсөвлөдөг. Үр дүнд нь “морины зам” баригдаж, замын бөглөрлийг бас ч зохицуулаад байдаг болсон. М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг хэдэн он дамнуулан наадмын замыг тавиулсан. Цагаан сар ч тэр, наадам ч тэр ялгаа байхгүй Монголчуудын үндэсний баяр. Адилхан л олон хоног баярладаг, хөл хөдөлгөөн ихэсдэг.

Ер нь Цагаан сарын комисс байгуулж баймаар юм. Морины зам тавьж болсон юм чинь гэр хороололд байх хөгшчүүлдээ очиж золгодог, золгуут хийдэг зам тавьж болохгүй гэж үү? Нэг их олон км зам биш. “Наадмын” замаас ялгаатай нь “золгуут”-ын зам маань өдөр тутам ашиглагдана. Цагаан сараар ч явна, ногоон сараар ч явна. Нэг удаа хэрэглээд ачаалал нь буурдаг наадмын замаас, өдөр бүр ашигладаг золгуутын зам нь яаж ч бодсон ашигт үйлийн коэффициент өндөртэй. Тиймээс цагаан сарын комиссоо байгуулж байя. Цагаан сарын замаа засуулъя. Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийцүүлсэн төслүүдээ эхэлж хэрэгжүүлье. Шууд ардчилал гээд байгаа биз дээ.

(Зургийг, зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр авч ашиглав)

Advertisements

2 Responses to “ЦАГААН САРЫН КОМИСС”

  1. huder2003 said

    Hi shine niitlel huleej bn ahuu

  2. huder2003 said

    Hi shine niitlel huleej bga shuu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: