Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘БАЙГАЛЬ ОРЧИН’ Category

АМЬДРАЛ ҮХЛИЙН ЗААГТ

Posted by bolod on May 12, 2011

Бага байхдаа уншиж байсан нэгэн зөгнөлт, уран сэтгэмжийн зохиолын санаа нь ер мартагддаггүй юм. Хэн гэдэг зохиолчийн бичсэн ямар нэртэй зохиол байсныг санахгүй байна. Тэр байтугай, ямар ном сэтгүүлээс, хэзээ олж уншсанаа ч санахгүй байна. Нэгэн сансрын хөлөг осолд орж, сүйрээд сураггүй алга болно. Араас нь эрлийн баг гарч удаан хайсны эцэст сүйрсэн сансрын хөлгийн үлдэгдлийг олдог ба гайхалтай нь сансрын хөлөг дээр нэгэн нисэгч амьд олддог юм. Эрлийн баг хөлөг дээрээс амьд хүн олно гэж огтхон ч найдаагүй боловч амьд хүн үлдсэн байсныг олсондоо ихэд баярлацгаадаг. Яаж, хэрхэн, чухам ямар ид шидээр ийм удаан хугацаагаар сөнөсөн хөлөг онгоцон дээр амьд үлдэж чадав аа? Read the rest of this entry »

Advertisements

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН, НОМ | 1 Comment »

МӨНХИЙН УС

Posted by bolod on April 7, 2011

Бид, мөнхийн ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олох юм сан гээд л дуулдаг. Үлгэрт Гэсэр, Жангараас эхлүүлээд бүгд л мөнхийн ус уугаад амь ордог тухай гардаг. Ануухнаараа байгаа хөгшчүүлийг мөнхийн ус уучихсан юм шиг хэмээн хэлцдэг. Мөнхийн усны эрэлд хүн төрөлхтөн тэр чигтээ хатдаг юм болов уу? Мөнхийн ус гэлтгүй, ус өөрөө мөнхийн зүйл юм биш үү? Мөнхийн гэх тодотголгүй байлаа ч жив жирийн усгүйгээр хүн амьтан хэр удаан тэсэх билээ. Хоолгүйгээр хэдэн сараар тэсдэг харх хүртэл усгүйгээр хоёр долоо хоногоос илүү тэсдэггүй гэнэ. Тэгэхээр амьдрал гэдэг усгүйгээр мөнхийн биш зүйл ажээ. Ус гэдэг угаасаа амьдралыг бараг мөнхжүүлдэг зүйл юм биш үү? Энэ жив жирийн усанд амьдралыг тэтгэх тийм мөнхийн гэмээр хүч чадал байдаг бололтой. Усыг “мөнхийн” гээд тодотгоод байх шаардлага угаасаа байхгүй, амьдралын мөнхийн хэрэгцээ болдог ажээ. Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 2 Comments »

МИНИЙ ГОЛ

Posted by bolod on March 22, 2010

 Дэлхийн усны өдөрт зориулав.

Намайг ухаан орохоос өмнө л манайх Шадивлан зусланд гардаг байлаа. Одоо миний бүүр түүрхэн санадаг зүйл бол, тэр үед Шадивлан зусланд “гол” урсдаг байсан юм. Багачуулын хувьд л аварга том гол шиг санагддаг байсан болохоос, үнэндээ бол бяцхан горхи л байсан байх л даа. Гэхдээ л тэр голын цаана гарна гэдэг бидний хувьд шинэ ертөнцөд хөл тавихтай дүйцэхүйц үйл явдал байсан юм. Ус авдаг булаг маань тэр голын цаана байх. Томчууд “гол” –ын цаана гарч ус дамнан ирнэ. Булаг, хусан төгөл дунд байна. Цаашаа залган их ой  үргэлжлэх бөгөөд бидний хувьд хүршгүй өндөр уул сүндэрлэнэ. Тийм үзэсгэлэнт байгаль, шинэ ертөнц ердөө хэдхэн алхамын цаана байх боловч бидний хувьд тэр “аварга том” голын цаана гарч яахан чадах билээ. Томчуудыг дагаж гоншигонож үзэх боловч гутал хувцсаа норгочихно гэдэг юм уу, эсвэл ус аваад эргэхдээ илүү ачаа болно гэж тээршаадаг байсан юм уу, барагтай л дагуулж явахгүй. Голын нөгөө эрэг дээр гарах завшаан тун ч цөөхөн тохиодог байсан санагдана. Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 2 Comments »

СУЛ АСГАСАН СУВД ШИГ…

Posted by bolod on October 1, 2009

Нэг зүйлийг мартахаа шахаж. Саяхан УИХ-ын эдийн засгийн байнгын хорооныхон хуралдаж, энэ жил 60 сая мал тоолох урьдчилсан прогнозтой байгааг мэдээлэв. Зун хөдөө гадаа явж байхад анзаарагдсан зүйл бол яах аргагүй мал өссөн явдал байлаа. 2000 оны зуднаас хойш хөдөө явахад барагтай л бол хонь мал харагддаггүй байсан бол, энэ жил мэдэгдэм өссөн, хааяагүй мал бэлчиж харагдана. Мал өссөн юм уу, эсвэл баруун аймгийнхан бүх малаа туугаад нүүгээд шилжээд ирсэн юм уу гэдгийг мэдэхгүй. Хөдөө тал нь малаар дүүрэн гэж ёстой л энийг хэлдэг байх гэмээр. 60 сая хүрч байгаа нь үнэн байх гэж бодогдмоор. Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 3 Comments »

САНДАЛХААНЫ ЗАМ

Posted by bolod on August 12, 2009

…Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй

Нааш цааш сүлжсэн тэнэгэр сайхан нутагтай…

90-ээд оны эхээр ийм үг гарчихсан байж билээ. “Сандалхааны муужруулсан зам” гэж. Тэр нь замгүй газраас долоон дор, нүх донсолгоо болсон там байдаг байлаа. Сандалхаан тэр үед зам тээврийн ч юм уу, дэд бүтцийн ч юм уу нэг тиймэрхүү яамны сайд байсан юм. Тэгээд л хөөрхийгийн нэрийг замтай нь холбочихгүй юу. Өөрөө ч бас болдоггүй, түмэн шалтгаан тоочоод, ямартай ч замын ажил урагш ахидаггүй л байсан болтой юм. Сайжруулсан шороон зам гэж далан шуудууг нь барьж хайргаар хучсан тийм замыг хэлдэг байлаа. Хориод жилийн дараагаар “эзэнтэй зам”-ын уралдаанд Дамба-Очирын нэр тэргүүн магнайд явна. “Очир төв” компани, Лүнгийн чиглэлийн тендерт ялсан боловч, санхүүгийн хямрал, бэлэн мөнгөний хомсдол энэ тэрээр шалтаглан хугацаагаа хэд хэдэн жилээр сунгаж, хойшилж байгаа билээ. 11 сард л дуусна, хүлээлгэж өгнө гэх боловч оныг нь тодорхой заагаагүй учраас яг хэзээ дуусах нь бүрэнхий. Зам ч дүүрч, Замгүй учраас замын хоёр талын бэлчээр, нутаг ёстой л талхлагдаж дуусаж байгаа ажээ.

Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 1 Comment »

АЛТАН БУЛАГ ХЭНИЙ НУТАГ ВЭ?

Posted by bolod on August 6, 2009

…Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар

Үр ач хүүхдийн үржиж өссөн орон…

…Хүннү Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг

Хөх Монголын цагт хүчирхэг боссон орон…

Ю.Цэдэнбалыг муу хэлэх шалтгаанууд дотроос Монголыг Орост нэгтгэх санал гаргаж, хоёронтаа хүсэлтээ илгээж байсан гэдэг нь билээ. Тэрчлэн Ю.Цэдэнбал хилийн асуудлыг бүрэн шийдэж, хилийн ямар ч маргаангүй болгосон, ялангуяа өмнөд хилийн асуудлыг амжилттай шийдсэн (Үүнд нь нөлөөлсөн гадаад дотоод олон хүчин зүйл бий, гэвч) хэмээн хэлцэх боловч энхүү ялангуяа гэж онцлох үгийн цаана хойд хилийн асуудал “жоохон” маапаантай болсон болохыг хавчуулаад байх шиг. Хойд хилийн асуудлыг шийдэхдээ Монголын нутгаас Орост тасдан өгч, тэр дундаа өөрийн төрсөн нутаг, өөрийн төрсөн гэрийн буйрыг хүртэл Оросуудад бэлэглэсэн байгаа юм даа гэлцэн муулдаг байлаа. Би Увс аймгийн Давст сум, тэр бүү хэл хойд хил, Давст ууланд очиж, давсны уурхайг үзэж явахад нутгийн иргэд тэр уул манайх байлаа гэлцэн шүүрс алдаж байж билээ.selenge 073 (Small)

Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 5 Comments »

СИБИРИЙН ХҮЙР ХОРХОЙ

Posted by bolod on August 5, 2009

…Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруунууд

Хойд зүгийн чимэг болсон ой хөвчин уулнууд…

Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт, Уянга сумууд, уг нь модны орон, Улаан цутгалан, Орхоны хавцал, Төвхөн хийд, Үүртийн тохой, Цагаан гол, Найман нуур байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Гэвч мод нь хүн харахаас нүд халтирмаар болжээ. Халуун зунаар гандаж шарлаад, хатаж харлаад, өвчинд баригдсан хүн шиг өрөвдмөөр болжээ. Шалтгаан нь Сибирийн хүр хорхой, модыг өдөр шөнөгүй, ээлж тулаагүй, идэж шамшигдуулж байгаагаас. Ёстой л хүйртэл нь идэж байна. Эрх биш шинжлэх ухаан технологи хөгжсөн XXI зуун. Гэтэл өчүүхэн муу хэдэн өтөнд хамаг ойгоо харсаар байгаад идүүлээд дуусчихаж. Үүний тулд л байгаль орчны яам, дархан газрын хамгаалалтын алба, хортон мэрэгчтэй тэмцэх, шавьж устгах олон алба байгууллага байдаг биш үү? Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 2 Comments »

ДУЛААНХААНЫ ЗАМ

Posted by bolod on July 30, 2009

…Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг

Өнгөлзөгч дайсан ирвээс үтэр өшиглөн хөөнө…

Дулаанхаан тосгон. 1500 гаруй хүн амтай, 400 шахам өрхтэй байдаг л нэг тосгон. Төмөр замтай, засмал замтай, урдуур нь Ерөө гол урсдаг, үржил шимтэй хөрстэй, хөгжвөл хөгжихөөр, хүний хэрэгцээ цөм биш гэхэд ихэнх нь бүрдсэн газар. Гэм нь шумуултай. Сүүлийн жилүүдэд тэнд нэг хүнд ноогдох “бүтээн байгуулалт”, “гадаадын хөрөнгө оруулалт” чухам л нэмэгджээ. Гадаадууд нь хятадууд, бүтээн байгуулалт нь төмрийн орддоо хүртэл төмөр зам тавьж байгаа явдал. Хэрэв түүнийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэж хэлж болдог юм бол тэр шүү. Дулаанхаанаас өдөр болгон 60 вагон төмрийн хүдэр ачигддаг гэнэ. Ямар үнэ цэнэтэй, улсад ямар татвар, ялбар төлдөгийг бүү мэд. Төлдөг төлдөггүйг ч эс мэдэв. Вагон шиг том том машинууд л дайрчих гээд холхиж байна. Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 1 Comment »

НОГООН ОРХОН

Posted by bolod on July 29, 2009

…Орхон, Сэлэнгэ, Хөхүйн онц сайхан голууд

Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд…

Ногоон гэхээр та нэг их гоёор бодов оо. Яахав сүүлийн үед Ногоон нам УИХ-д суудалтай болж, ногоон үзэл баримтлал Монголд дэлгэрэх маягтай, дэлхийд ногоон үзэл эрчимтэй дэлгэрч байгаа болохоор эерэг байдлаар сонсогддог болсон байж мэдэх юм. Энэ удаад би сөрөг утгаар хэрэглэх гэж байна. Хүлцэл өчье.

Орхон гол ногооноороо эргэчихэж. Хөгшин Орхон гэж байдгаас ногоон Орхон гэж байхгүй, Орхон түшээ (түшээ гүн энээ тэрээ гэж өргөмжлөх нь зарим хүнд эмзэг сэдэв тул ингэсгээд орхиё) мөрнийг минь битгий доромжил гэж битгий мэтгэлц. Орхон гол ногооноороо эргэж байна. Эрх биш Орхон голын саваар урсаж байгаа юм болохоор Орхон гол гэж нэрлэлээ. Тийм гэж хэлэхийн эцэсгүй, шар ногоон өнгөтэй, бохир ус Орхон голын ай саваар урсаж байна.

8Nuur 032 (WinCE)  Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 1 Comment »

“НОГООН” ХУУЛЬ

Posted by bolod on May 6, 2009

УИХ-ын гишүүн Батхүү нар нэгэн хуулийн төсөл санаачилжээ. Барилгын тулаасанд залуу нойтон мод ашиглахыг хориглосон заалттай юм гэнэ. Энэ бол үнэхээр байгальд ээлтэй, мод огтлохыг хязгаарласан, “ногоон” хууль аж. Хууль санаачлагчид хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барихыг нь харвал үүргийн дагуу байгаль орчны сайд Л.Гансүх дунд нь байна, дээр нь таньдагаас лав л Э.Мөнх-Очир байлаа. Тэгэхээр л эргэлзээд явчихаж байгаа юм. Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН, ЭРХ ЗҮЙ | 1 Comment »