Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘БИ . . .’ Category

ЗАВСАРЛАГА

Posted by bolod on April 10, 2012

Анх Д.Цэрэнжав ахад уруу татагдаж блог нээсэн юм. Дөрөв тавуулаа уруу татагдсан санагдаж байна. Гэхдээ тууштай бичиж байгаа нь одоо нэг хоёр хүн л үлдэж. Би ч бас дөрвөн жил шахам блогдоод нэг хэсэг завсарлалаа. Үнэндээ больё гэж бодоогүй боловч, ажлын ачаалал ихтэй байсан болохоор зав гарсангүй. Би өөрөө ч арваад хүнийг уруу татсан, гэвч тэднээс мөн л хоёр гурваас хэтрэхгүй хүн алдаг оног бичиж байна. Бичихээ больсон, бичихгүй байгаа, бичиж эхлээгүй хүмүүст, та нар яагаад бичихгүй байна гэхчлэн блогчид бие биенээсээ шаарддаг. Өнгөрсөн хугацаанд хувь хувьсгалын шугамаар олон хүнээс яагаад хаачихав аа гэсэн асуултад булууллаа. Хэнд ч гэсэн завсарлага шаардлагатай байдаг бололтой. Read the rest of this entry »

Posted in БИ . . . | 9 Comments »

БИ ХҮН МӨН ҮҮ?

Posted by bolod on January 19, 2012

“Ноён Жонс та хүн мөн үү?” гэсэн нэртэй зөгнөлт зохиол байдаг юм. Уралдааны машины жолооч Жонс, даатгалын компаниудтай шүүхдэлцэж байгаа тухай гардаг санагдаж байна. Жонс даатгалын компаниудаас мөнгөө нэхэж, цаадуул нь төлөх эсэх дээрээ тулаад, гэтэл эмнэлгийн болон засварын газрууд Жонсоос төлбөрөө нэхээд л гурвалжин дөрвөлжин асуудал болно. Асуудал явсаар байгаад Жонс хүн мөн эсэх дээр тулдаг юм. Учир нь Жонс маш сайн тамирчин боловч, бас үргэлж аваарт орж бэртэж гэмтэж байдаг. Шинжлэх ухаан, технологи хөгжөөд хүн үхэж болохооргүй болчихсон цаг болохоор гэмтсэн дутсан эрхтнийг нь хиймэл эд эрхтнээр солиод л эдгээгээд, Жонс ч хашрахгүй дахин уралдаж аваарт орсоор. Ингэсээр байгаад ориг Жонсоос, тархины зүүн тал бөмбөрцөгний ч бил үү, зөвхөн нэг хэсэг нь л үлдэх бөгөөд, шүүх хуралд энэхүү тархины тасархай оролцож, шүүхдэлцэж байгаа тухай гарна. Үнэндээ энэ хүн нь Ноён Жонс мөн үү, эсвэл Жонсын нэрийг барьж уралдуулж байгаа робот уу? Төлбөр төлбөл хэнд төлөх вэ? Жонс даатгуулбал юугаа даатгуулах вэ? Амь насаа юу? гэхчлэн эх адаггүй асуудалд хутгаад хаячихдаг юм. Read the rest of this entry »

Posted in БИ . . ., Тэрсүү үг, ЭРХ ЗҮЙ | Tagged: | 2 Comments »

МИНИЙ ЭС СОНГОХ ЭРХ

Posted by bolod on May 30, 2011

Намууд сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа талаарх чимээ гэнэ гэнэ чих дэлсэнэ. Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн талаар бодитой, гүйцэд мэдээлэл харин сонсогдохгүй байна. Яг юуны тухай яриад байгаа юм, яаг яах гээд байгаа юм, үнэнээсээ яриад байгаа юм уу үгүй юм уу, толгой эргүүлээд байгаа юм уу, ёстой чөтгөр нь ч бүү мэд. Эхлээд л нэг их мундаг зарчим ярьцгаана, тэгээд л тогтолцоо ярина, гол асуудлаасаа хальж хэнд ч хэрэггүй жижиг асуудлаар баахан мэтгэлцэнэ, иймэрхүү предметний маргаан, дуусдаггүй яриа, эх адаггүй мэтгэлцээн цэцэрхэл нь явж явж дандаа л өөрийн намын эрх ашиг, эцсийн эцэст өөрийнхөө эрх ашигт хэр нийцэж байгаад л шууд чиглэнэ. Мэтгэлцээний явц нь хэн илүү чанга дуугаар ярьж, тэр хэрээр сонгогчдод таалагдах вэ гэсэн уралдаан шиг, харин хууль батлах болохоороо хэрхэн сонгогчдыг үл тоомсорлож зөвхөн өөрсдийн эрх ашгийг дээдлэх вэ гэсэн цусгүй (цустай ч юм билүү хэн мэдлээ) тулаан шиг. Read the rest of this entry »

Posted in БИ . . . | Leave a Comment »

БЭЛГЭДЭЛ

Posted by bolod on February 9, 2011

Хотлоороо сайхан шинэлцгээв үү? Сар шинэ хуучраагүй байгаа дээр бичлэг нэмж, бэлгэдлийг бодож бичлэгээ ийнхүү нэрлэлээ. Шинийн 8-нд багтаж салхи оруулъя. Би блогтоо хувийн амьдрал, хувийн харилцааныхаа асуудлыг хутгахгүйг хичээдэг ч гэсэн энэ удаа блогийнхоо зочдод хандаж сар шинийн мэнд дэвшүүлье. Онд олзтой оров уу?

Үнэндээ орчин цагийн амьдралын хэмнэлд дарлагдаад, ажил гэрийн хооронд шогших завсарт цаг хугацаа гоожин урссаар нэг л мэдэхэд нэгэн оныг үдчихсэн байх юм. Худалч хүнд цагаан сараар л нэг удаа хөгшчүүлийнхээр очдог байх юм. Хүн бас тэгж байгаад муухай амьтан шүү. Бодоод байхад, цаг цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг гэдэг шиг цагаан сараар л нэг удаа уулздаг ах эгч, хөгшин хөвөө, анд найз их олон юм. Жилдээ ганц удаа хүн ёсны үүргээ гүйцэтгэж, хэрэг болгон очиж амар мэндийг нь мэдэх боломж олгодог цагаан сарын баяр бас их буянтай баяр ажээ. Намайг “албадан” айл хэсүүлж чаддаг. Тэгдэггүйсэн бол, Ш.Гүрбазарын шүлэгт гардаг шиг “Гучин жил бороо ороогүй газар байх юм, Дөчин жил ээждээ ирж золгоогүй хүү байх юм” гэдэг хүүдүүдийн нэг нь би ч байж мэдэхээр.

Яваад яваад, айл хэсээд хэсээд тэр болгон бүгдтэй нь уулзаж золгож бас л чадахгүй. Золгож, уулзаж чадаагүй, мэндийг нь мэдэж чадаагүй тэр олон хүнтэйгээ би интернетээр л мэндчилж амжуулсан байна. Интернетээр олон хүнтэй золгож, олон орноор айлчилж, Англи, Америк, Япон, Франц, Бельги, Австралигүй тэнэж, бараг л таван тивийн монголчуудтай уулзсан байна. Энэ жил туулай жил гарч байгааг хэлэх үү, дэлхий дээгүүр нэг дэгдчихэж. Залгаад жинхэнээсээ дэгдэх санаатай. Монголчууд олноороо дэгдэцгээе. Олон хүнтэй “очиж” золгохын сацуу олон хүн бас надтай “золгосон” байна. Золгох гэдэг ч заавал нүүр тулан очиж гар зөрүүлэхээс илүү өргөн утгатай болчихсон бололтой. Блог, мэйл, мессенжер, твиттер, чат, өөр бусад социал сүлжээнүүдээр дамжуулан олон хүнтэй мэнд мэдэлцлээ, золгуут хийлээ. Та бүхэнд аз хийморь ерөөе.

Цагаан сарын баяр, угаасаа бэлгэдлийн баяр юм. Шинийн нэгнээс эхлээд л дандаа бэлгэтэй сайхан үгсийг ярилцаж, дандаа л ирэх жилийн өнгө, явдлыг бэлгэдэж, сайн сайхны талаар бодож, сайхан зүйлийг мөрөөдөж, илүү сайныг төлөвлөн ярилцаж, амжилт бүтээлийг бие биедээ амаар бэлгэдэж бэлэглэж байдаг. Амны бэлгээс ашдын бэлгэ гэж нээрээ л тэрчлэн бүтэх нь дийлэнх. Бэлгээр болтугай. Хүн нүдэндээ харагдтал мөрөөдөж чадвал мөрөөдөл биелдэг гэж хаанаас уншлаа даа. Цагаан сараар бие биендээ нүдэнд нь харагдтал сайн сайхныг ерөөж бэлгэдэж байдгаараа цагаан сар сайхан баяр. Энэ жил цагаан туулай жил гарч байгаа болохоор бүр ч ЦАГААН жил болох болтугай.

Туулай жилийн тодотгол нь “илжигэн” хэмээх гэнэ. Урьд нь ийм жил гэж дуулаагүй болохоор их содон сонин байлаа. Янз янзын яриа ч их гарах шиг болсон. Тайлал нь, хэн хичээн хөдөлмөрлөвөөс тэр хүн амжилтад хүрэхийн бэлгэдэл гэнэ. “Илжиг” шиг зүтгэж, хичээн ажиллаваас гарцаагүй үр шимийг нь хүртэнэ гэнэ. Юуг чадах вэ гэвэл, зүтгэж л чадна. Та бүхэнд бүгдээрээ хичээн ажиллаж, гарцаагүй амжилтад хүрэхийн ерөөл тавья. Хүсэл биелэх болтугай.

Posted in БИ . . . | 3 Comments »

БИ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БИШ

Posted by bolod on October 7, 2010

 Эртээ урьдын цагт, М.Энхболд гишүүн, Засгийн Газрын ерөнхий сайд болонгуутаа төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэх шийдвэр гаргасан юм. Мань мэт ч улстөрчдийг, тэр дундаа ерөнхий сайдыг муу хэлэх зуураа, ашгүй цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь гэж горьдож суутал үгүй болоод явчихсан. Яагаад гэсэн чинь, бид нар төрийн жинхэнэ албан хаагч биш болж таарсан. Гомдсон гэж юухэв, ерөнхийг ёстой жинхнээсээ баалж муулах болсон доо. Read the rest of this entry »

Posted in БИ . . . | Tagged: | 4 Comments »

БИ ОЙЛГОХГҮЙ БАЙНА

Posted by bolod on May 5, 2010

Би энэ нийгмийг ажиглаж, болж байгаа үйл явдал, үзэгдэл процессийг ойлгодог, өөрийнхөөрөө өөрөө өөртөө тайлбарлаж чаддаг гэж боддог байлаа. Би чинь эх орон нам засгийнхаа буянаар бичиг үсэгт тайлагдсан, XXI зууны ардчилсан Монгол улсын соёлжиж боловсорсон иргэн. Энэ байтугай нарийн зүйлийг, тухайлбал Пифагорын теоремыг Фалесийн теоремтой нь мэддэг, Менделеевийн үелэх системийг 107 элементтэй нь цээжилчихсэн, ус 0 градуст хөлддөг байтугай зарим тохиолдолд 0-ээс доош градуст хөлдөхгүй ч байж болохыг мэднэ. Архимедийн хүчийг, Кеплерийн хуулийг, Эйнштейний Харьцангуйн онол, Дарвины Хувьслын онолыг ч хүртэл андахгүй “мэддэг” боловсролтой иргэн. Кошийн тэнцэтгэл биш, Жуковскийн функцээс авахуулаад Фермагийн их теорем, Галуагийн онолыг ч хальт мөлт сонссон дээд боловсролтон. А.Смитийн “Үндэстнүүдийн баялаг”, К.Марксийн “Капитал”, Попперийн “Түүхчлэх үзлийн гуйланчлал”, М.Фридманий “Хувь заяагаа сонгох нь” зохиолууд хийгээд Хаек, Мизес, Де Сото, Мальтус, Рикардо, Вебер, Сорокин, Гумилёв нарын зохиолын талаар “тухай” мэдлэгтэй “нийгмийн амьтан”. Үүнийгээ ихэд бодож өөрийгөө ихэд тоосон “биеэ тоогч”. Read the rest of this entry »

Posted in БИ . . ., Тэрсүү үг | 6 Comments »

ХОЁР ЖИЛ

Posted by bolod on March 24, 2010

Би блог хөтөлж эхлээд “аль хэдийн” хоёр жил өнгөрсөн байна. Уг нь жил болгон тайлангаа тавьж, “аудит” хийлгэх хүсэл байхгүй л байна л даа. Хэн нэг хүний шахалт дарамтгүйгээр өөрөө өөрийнхөө хүссэнээр чөлөөтэй байх гэж блог нээсэн сэн. Гэтэл блогийн маань зочид хоёр жилийн ой болж байгааг сануулаад, тайлан нэхээд зүгээр суулгадаггүй. Нодлин жил блог хөтөлж эхэлсэн шалтгаанаа учирлаж, нэг юм сарааччихсан чинь энэ жил бас хоёр жилийнхээ ойн тайланг тавих хүлээлтийг олон хүнд бий болгосон юм шиг байна. Яая гэхэв, үйлийн үр. Нодлин тэгж илүү хөдөлгөөн хийгээгүй бол хэн ч надаас тайлан нэхэхгүй л байсан. Уг нь би хэнд ч тайлан тавих үүрэггүй. Гэхдээ үүнийг бас ч буруу гэж бодохгүй байна. Миний юу хэлэх гээд байгааг хүмүүс ойлгож байгаа гэж найдъя. Би өөрийн бодож байгаагаа гаргаж хэлж чадахгүй байна. Хөдөөгийн малчин залуу шиг нараар баримжаалан амьдарч, өдөр хоногуудыг долоо долоо хоногоор ээлжлэн үдсээр нэг л мэдэхэд дахиад нэг жил өнгөрчихөж. Өнгөрсөн нэг жилд би юу хийж бүтээсэн билээ гэж эргэцүүлж, дүгнэж сурах нь яагаад буруу гэж. Түүнтэй адилхан блогийнхоо талаар ч дүгнэж болох буюу. Read the rest of this entry »

Posted in БИ . . . | 11 Comments »

ХОЁР ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ

Posted by bolod on March 24, 2010

Миний блогийн зочин Амур ийм шүлэг бичиж явуулжээ. Блогтоо тавьж байсан бичлэгүүдээс минь ишлэн хэлхээд намайг ингэж тодорхойлсон байна. Би ийм л этгээд бололтой.

Номын худалдаачин, Улаан хэрүүлч
Лавлаа даш би
Ардчилагч ч биш эх орон ч биш
Баабар шиг гайд дайруулж,
Боловсролын тэргүүний ажилтан болоогүй
Самуунд оролцсон хам хэрэгтэн. Read the rest of this entry »

Posted in БИ . . . | 2 Comments »

БИ БОЛОВСРОЛЫН “ТЭРГҮҮНИЙ БИШ” АЖИЛТАН

Posted by bolod on January 29, 2010

Монголын багш нарын баяр дөхөж байна. Боловсролын салбарынхан шилдэгүүдээ шалгаруулж тодруулж, баяраа тэмдэглэж эхэллээ. Боловсролын салбарт ажиллаж, бүхнийг хүүхдийн төлөө зориулж байгаа жинхэнэ шилдэг тэргүүний ажилтан, сурган хүмүүжүүлэгчид зөндөө, тааруухан сулхан нь ч мэдээж бий л байх. Ийм хүнд нөхцөлд, ийм шударга бус нийгэмд, тийм бага цалинтайгаар, тийм үнэнчээр эсхүл тэсвэртэйгээр ажилласаар байгаа “багш дор мөргөмү”. Read the rest of this entry »

Posted in БИ . . ., БОЛОВСРОЛ | Tagged: | 3 Comments »

БИ НАМД ЭЛСМЭЭР БАЙНА

Posted by bolod on September 17, 2009

Тийм ээ, би намд элсмээр байна. Аль нь ч хамаагүй, аварч өршөөх, амьдралд хүргэх аль нэг намд элсмээр байна. Жив жирийн хэнд ч хэрэггүй, нам бус нэгэн байж залхлаа. Аль нэгэн намд л бушуухан элсэх минь. Аль нэгэн бүлэглэлд багтаж, улс төрийн эдийн засгийн хүрдэн дунд эргэлдэж, тогоонд нь чанагдаж нийгмийн идэвхтэй гишүүн байхыг хүсэж байна би. Би намын үнэнч гишүүн, улаан фонат байж чадна. Нам бус байх нь үнэндээ айхавтар хүнд юм. Намд элсээд мөрөөрөө нэг хүн шиг амьдрахыг би хүснэ. Чөлөөт электрон байхаас залхаж, улс төр эдийн засгийн аль нэг бүлэглэлд багтмаар байна. Хорьдугаар зууны дундуур нэгдэлд элсэхгүй байх нь хүнд байсан бол хорин нэгдүгээр зуунд намд элсэхгүйгээр амьдарч болохооргүй болж. Read the rest of this entry »

Posted in БИ . . ., Uncategorized | Tagged: | 2 Comments »