Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘ЗАЛУУ СУДЛААЧДАД’ Category

ХАРЬЦУУЛАЛТААР ХЭВ МАЯГ ҮҮСГЭХ НЬ

Posted by bolod on February 28, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 12

Одоо харьцуулсан боловсруулалтыг ашиглан шинжилгээ хийх өөр боломжийг сонирхъё.

Cross Tabs командыг ашиглан логик хэв маягчлалыг хийж болно. Та шинэ ажилд орох гэж байгаа гэж саная. Тэгвэл та одоо эрхэлж байгаа энэ ажилдаа орох уу, илүү сонирхолтой өөр ажилд орох уу? гэсэн асуулт ба Хэрэв танд өндөр цалинтай ажил санал болговол та ажлаа солих уу? гэсэн асуултын хослолоор логик квадрат байгуулж дараах хэв маягуудыг үүсгэж болох юм. Read the rest of this entry »

Posted in SPSS | 8 Comments »

НИЙТ ДҮНГЭЭС ХУВЬ БОДОХ

Posted by bolod on February 23, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 11

Улс төрийн социологийн судалгаанд электоратын шилжилтийг судлах явдал маш чухал байдаг. Тэрчлэн намын дэмжигчдийн дотроос тогтсон үзэл бодолтой хатуу электоратууд нийт сонгогчдын хэдэн хувийг эзэлж байгааг тогтоох шаардлагатай юм. Үүнийг нийт судалгаанд оролцогчдын дунд эзлэх хувийг бодох замаар хамгийн хялбархнаар гарган авч болно. (Социологийн Академи төв”-ийн “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөхцөл байдал” судалгааны мэдээллийг ашиглав. Түүвэр 660, 2005 оны 3 сар.) Read the rest of this entry »

Posted in SPSS | 3 Comments »

ХАРЬЦУУЛАХДАА ХУВИЙГ ХЭРХЭН БОДОХ ВЭ?

Posted by bolod on February 22, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 10

Практикт, үл хамааран хувьсагч буюу тодорхойлогч шинж тэмдгийг ихэвчлэн мөрийн дагуу, хамааран хувьсагчийг баганын дагуу оруулдаг байна. Гэвч тухайлан ингэж оруулах ёстой гэсэн дүрэм журам байхгүй учраас, Та бүхэн хэрхэн боловсруулах, мөрийн дагуу аль хувьсагчийг оруулах, баганын дагуу ямар шинж тэмдгийг сонгон оруулахаа өөрсдийн үзэмжээр шийдэх хэрэгтэй болов уу. Тэрчлэн зарим тохиолдолд сонгон авсан шинж тэмдгүүд маань харилцан хамааралтай, аль нь үл хамааран хувьсагч, аль нь хамааран хувьсагч болохыг тодорхойлох боломжгүй байж болох билээ. Read the rest of this entry »

Posted in SPSS | 3 Comments »

ХЭРХЭН ХАРЬЦУУЛАХ ВЭ?

Posted by bolod on February 21, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 9

Хоёр (ба түүнээс олон) шинж тэмдгийг хамтад нь шинжлэх явцад юун түрүүнд аль нь тодорхойлогч шинж тэмдэг болох, аль нь үр дүнгийн шинж тэмдэг болохыг тогтоох нь чухал байдаг. Аль нэгэн шинж тэмдэг нь бусад шинж тэмдэгтээ нөлөөлж байвал үл хамааран хувьсагч (independent variable) буюу тодорхойлогч шинж тэмдэг, түүний нөлөөгөөр дагалдан өөрчлөгдөж байгаагий нь хамааран хувьсагч (dependent variable) буюу үр дүнгийн шинж тэмдэг гэнэ.

SPSS програмд харьцуулсан боловсруулалт хийхдээ: Read the rest of this entry »

Posted in SPSS | 1 Comment »

ХАРЬЦУУЛАЛТ ХИЙХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Posted by bolod on February 19, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 8

Америкийн нэрт социологич Нейл Смелзерийн “Социологи” ном (Нейл Смелзер, “Социологи”, ред Ү.Нямдорж,УБ.,2001.), Марк хэмээх оюутны судалгааны ажлын жишээгээр эхэлдэг.

Марк, луйврын тухай хүмүүс юу гэж боддогийг мэдэх зорилгоор анкет боловсруулж 100 оюутнаас судалгаа авчээ. Эхлээд оюутнуудаас албан татвараас бултах, тэтгэмж залилан авахын алийг нь илүү муу зүйл гэж үздэг вэ хэмээн асуугаад, дараа нь нас, боловсролын түвшин, эх эцгийн ажил мэргэжил, гэр бүлийн орлогоо мэдүүлэхийг хүссэн байна. Түүний судалгаа нь цөөхөн асуулттай, гол асуулт нь ганцхан, албан татвараас зайлсхийх, тэтгэмж луйвардах хоёрын аль нь муу зүйл болохыг асуусан асуулт боловч түүнийгээ илүү тодорхой болгож, задлан шинжлэхийн тулд бусад асуултуудыг зайлшгүй нэмэх шаардлагатай болж байгаа юм. Read the rest of this entry »

Posted in SPSS | Leave a Comment »

ОЛОН СОНГОЛТТОЙ АСУУЛТЫГ БОЛОВСРУУЛАХ

Posted by bolod on February 10, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 7 

Сүүлийн жилүүдэд нийгмийн салбарт судалгааны ажлууд олноор хийгдэх болж тэр хэрээр судалгааны мэдээллийг боловсруулах түвшин, судалгааны ажлын чанар нэмэгдэж байна. Судалгаа эрхэлж буй олонх залуу судлаачид анхан шатны боловсруулалтыг хийх чадвартай туршлагатай болж буй боловч зарим арга техник тэдэнд дутагдаж байгаа тал бий. Энэ удаад залуу судлаачдын байнга асууж байдаг зүйлийн талаар зөвлөгөө хүргэхээр сонгон авлаа.

Анкетийн судалгаанд олон сонголттой асуулт цөөн биш хэрэглэгддэг. Респондент хариултын хувилбаруудаас нэг биш хэд хэдэн хариултыг сонгох боломжтой бол тэр асуултыг олон сонголттой асуулт гэнэ. Yнэндээ үргэлж нэг хариулт сонгох боломжит хувилбар бүхий асуултуудыг дандаа ашиглах боломж хязгаарлагдмал бөгөөд судалгаанд оролцогчийн хариулах эрхийг зарим тохиолдолд хүндэтгэн үзэхээс өөр аргагүй тохиолдол гардаг юм. Ийм тохиолдолд судалгааны шаардлагаар олон сонголттой асуултыг ашигладаг бөгөөд олон сонголттой асуултын хэд хэдэн янзын хувилбар байж болно. Read the rest of this entry »

Posted in SPSS | 2 Comments »

ШИНЭЭР КОДЛОХ

Posted by bolod on January 27, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 6

Ер нь Recode буюу шинээр кодлох үйлдлийг хэд хэдэн зорилготойгоор ашиглаж болно. Үүнд:

– Numeric буюу тоон хувьсагч боловч задгай авагдсан мэдээллийг бүлэглэж нэгтгэх,

– Нээлттэй болон хагас нээлттэй асуултыг хааж кодлох,

– Хаалттай асуултаар авсан боловч зарим хариултын хувилбаруудыг нэгтгэх шаардлагатай болсон тохиолдолд,

– Эрэмбийн шкалтай асуултын кодын эрэмбэ алдагдсан тохиолдолд зөв эрэмбэнд оруулах,

– Нэрлэсэн шкалтай хувьсагчийн түвшинг дээшлүүлж эрэмбийн шкал байгуулахад,

– Тоогоор бичигдсэн String буюу үсэгт хувьсагчийг Numeric буюу тоон хувьсагч руу хөрвүүлэх,

– Тоон хувьсагчийг үсэгт хувьсагч руу шилжүүлэх,

– Хариулагдаагүй орхигдсон (missing) утгуудыг шивэхдээ хоосон орхисон бол ямар нэг тоогоор (0 эсвэл 99 г.м) илэрхийлэхэд,

– Missing Value Analyze -ийн нэг хэсэг болох системийн (System missing) болон хэрэглэгчийн (user missing) хүчингүй гэж тооцсон утгуудыг өөр ямар нэг утгаар солих үйлдлийг гүйцэтгэх, гэх мэт зорилгоор ашиглах боломжтой юм. Read the rest of this entry »

Posted in SPSS | 2 Comments »

ДАН ТООЛОЛТ ХИЙХ

Posted by bolod on March 23, 2010

SPSS програмыг хэрэглэх нь. Цуврал -5

Аливаа судалгааны мэдээллийг компьютерт оруулж, хувьсагчийг тодорхойлсноор өгөгдлийн бааз маань боловсруулахад бэлэн болдог. Судалгааны дүнг нэгтгэж, тоолж эцсийн үр дүнг үзэх нь социологич хүний хувьд хамгийн их хүсэн хүлээдэг, сэтгэл догдлуулсан мөч байдаг гэж ахмад социологичид дурсах нь бий. Үүнийг удаан хугацааны сурталчилгааны кампанит ажлын дараагаар сонгуулийн эцсийн үр дүнг үзэхээр хүлээн суугаа улстөрчидтэй зүйрлэж болох юм. Тиймээс энэ удаагийн залуу судлаачдад хүргэх зөвлөгөө маань сонирхолтой гэхээсээ илүүтэйгээр эрэлт хэрэгцээтэй байх болов уу гэж найдна.   Read the rest of this entry »

Posted in SPSS | Tagged: | 5 Comments »

ХУВЬСАГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ

Posted by bolod on November 7, 2009

SPSS програмыг хэрэглэх нь – 4

Өгөгдлийг татаж авсны дараа, эсвэл өгөгдлийг компьютерт оруулж бэлэн болсны дараа бид хувьсагчийг тодорхойлох үйлдлийг гүйцэтгэнэ. Үүнийг Define Variable командаар гүйцэтгэдэг. SPSS-10.0, SPSS-11.0 болон түүнээс хойшхи хувилбаруудад Data Editor цонх нь хоёр горимтой байхаар зохион байгуулагдсан байдаг. Дэлгэцийн доод хэсэгт байх Data view, Variable view гэсэн бичиг бүхий (EXCEL -ийн sheet -тэй адил) хоёр товчийг дарснаар нэг горимоос нөгөө горимд (нэг дэлгэцээс нөгөө дэлгэцэнд) шилжиж болно. Variable view горимд хувьсагчийг тодорхойлох үйлдлийг гүйцэтгэхийн зэрэгцээ хувьсагч тус бүрийн талаар тодорхой мэдээллийг эндээс харж болно. Read the rest of this entry »

Posted in SPSS | 1 Comment »

ӨӨР ТӨРЛИЙН ӨГӨГДЛИЙН САНГААС SPSS ПРОГРАМ РУУ ТАТАЖ АВАХ

Posted by bolod on November 1, 2009

SPSS програмыг хэрэглэх нь – 3

Үүний өмнө бид та бүхэнд аливаа судалгааны Database буюу өгөгдлийн сан ямархуу бүтэцтэй байдаг болон судалгааны анхдагч мэдээллийг компьютерт хэрхэн оруулах талаар зарим зөвлөгөөг хүргэсэн билээ. Энэ удаад Excell програм ашиглан оруулсан мэдээллийг (Excell -ийн файлыг) SPSS програм руу хэрхэн татаж авах болон хувьсагчдыг хэрхэн тодорхойлох талаар зөвлөгөө өгөх болно.

            Хэрэв та санаж байгаа бол Excell програм ашиглан оруулсан мэдээллийн маань багана бүр тус тусдаа бие даасан хувьсагч болох бөгөөд бүгд өөр хоорондоо ялгаатайгаар нэрлэгдсэн байх ёстой. (Энэ нь баганын хаягнаас ялгаатай) Бидний толгой мөр болгон оруулсан хувьсагчдын нэрс маань тухайн өгөгдлийг SPSS програм руу татаж авах үед автоматаар мөнхүү хувьсагчийн нэр болж ордог. SPSS програмд яг адил нэртэй хоёр өөр хувьсагч байж болохгүй учраас Excell програмын толгой мөрөнд оруулсан хувьсагчдын нэр (Энэ нь Excell програмд хэдий бололцоотой ч гэсэн) өөр хоорондоо ялгаатай байх ёстой юм. Та толгой мөрийг зөв оруулж, хувьсагчдаа зөв нэрлэчихсэн, бүх мэдээллээ компьютерт шивж оруулаад дахин дахин сайтар шалгачихсан бол одоо мэдээлэл оруулах үе шат дууслаа. Одоо Excell програмаасаа гарч мэдээллээ SPSS програм руу татаж авахад бэлэн болсон байна. Read the rest of this entry »

Posted in SPSS | 2 Comments »