Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘ЗАМЫН СЭТГЭГДЭЛ’ Category

БОРЖГОНЫ БОР ТАЛ

Posted by bolod on August 18, 2011

 

Read the rest of this entry »

Posted in ЗАМЫН СЭТГЭГДЭЛ, ЗУРГААР | 6 Comments »

ОЛЛОО, БОЛИЛОО, ТӨӨРЛӨӨ

Posted by bolod on November 17, 2010

Багийнхантайгаа хөдөө явтал нэг нь хүний “ОЛЛОО” GPS-г гуйгаад авчихаж. Эрхээ биш GPS ухааны юм болохоор зам мамын зураг гараад байна. Очих газраа товлоод, явах чиглэлээ захиалаад зам заагчдаа найдаад харанхуйгаар гарч өглөө. Гэтэл “зам заагч” -ийн маань толгой нь төдхөн эргэж орхив. Лүнгийн засмалаар шулуухан давхиж явахад л бидний очих газрыг эсрэг чиглэлд зааж эхэллээ. Засмалаас гараагүй, ганц байгаа Лүнгийнхээ замаар явж байхад л толгой нь эргэчихэж байгаа ийм зам заагчийн хэрэг байх уу? Read the rest of this entry »

Posted in ЗАМЫН СЭТГЭГДЭЛ | 4 Comments »

ЗАМ Ч ГЭЖ ДЭЭ

Posted by bolod on November 16, 2010

Лүнгийн замаар саяхан дахиад яваад ирлээ. Зам тавигдаж дуусчээ. Ямар ч гэсэн засмалаас гарахгүйгээр, өдрийн цагаар нүх мүхийг нь тойроод сүлжээд яваад байж болохоор болжээ. Лүнгийн зам “ашиглалтад оржээ”. Ашиглалтад оржээ гэдгийг хашилтанд хийсний учир гэвэл, энэ замыг улсын комисс нь хүлээж авсан болов уу гэх эргэлзээ. Хэрэв ийм замыг хүлээж авах юм бол сүүлд нь хүлээж авсан улсын комиссынхон хэрэгт орж мэдмээр юм байна. Зам ч гэж дээ, чааваас. 7 жилийн өмнө, Дамба-Очирыг хуулж хаяхаас өмнө Лүнгийн зам нэг иймэрхүү л байсан санагдана. Хуулж хаяад, хичнээн жил, өчнөөн амьтны уур цухлыг барж, улсын өчнөөн төчнөөн мөнгийг үрэн таран хийчихээд иймэрхүү зам ч тавих гэж. Дээрдүүлсэн юм байгаа юм уу? Миний хувьд лав дээрдсэн гэж хэлж чадахааргүй юм байна. Read the rest of this entry »

Posted in ЗАМЫН СЭТГЭГДЭЛ | Leave a Comment »

ҮХВЭЛ ТААРНА

Posted by bolod on November 4, 2010

Хөдөө аян замд явж ядраад, бушуухан гэртээ харьж хөвсгөр буйданд тухлахыг мөрөөдөн яарч ядран буцах замдаа Лүнгийн замаар явах шаардлага гарлаа. Зам эвдэрч муудаад, зарим хэсэгт нь замаас гарах шаардлага гарав. Хамт явсан нөгөө машиныхан станцаар ярьж байна.

–         Үхвэл таарна!…

–         Юу, хэн үхвэл таарна гэж?

–         Дамба-Очир үхвэл таарна!… Read the rest of this entry »

Posted in ЗАМЫН СЭТГЭГДЭЛ | 4 Comments »