Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘НОМ’ Category

БИД АМЬД ХҮМҮҮС

Posted by bolod on September 8, 2012

Зунжин номын дэлгүүрээр олигтой сонин байсангүй. Харин саяхан номын дэлгүүрээр шагайтал Айн Рэндийн шинэ ном орчуулагдаад хэвлэгдсэн байна. “Бид амьд хүмүүс” гэдэг нэртэй. Энэ нь түүний анхны бүтээл ажээ. Өмнө нь Айн Рэндийн хоёр ч роман монгол хэлнээ орчуулагдан гарсан билээ. Анхных нь болох “Эх сурвалж”-ийг философич, доктор С.Батчулуун, хоёр дахь нь болох “Атлантын нуруу тэнийв” зохиолыг Ж.Нэргүй орчуулсан санагдана. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Шинэ ном | Leave a Comment »

ОЦЕОЛЫН ГАРЫН ҮСЭГ

Posted by bolod on October 23, 2011

Английн нэрт зохиолч Томас Майн Ридийн зохиолуудыг хүүхэд байхдаа их уншдаг байж билээ. “Зоригт анчин бүсгүй”, “Морь унасан толгойгүй хүн”, “Цагаан бээлий”, “Хурлийз бүсгүй” гээд л. Тэр дундаа “Оцеола баатар” нэрээр орчуулагдан гарсан, америкийн уугуул семинол овгийн индиан Оцеолын тухай номыг мөн ч олон удаа уншсан санагдаж байна.

Зохиолын хэсгээс сонирхуулъя:

“…Өгүүлэл маань үнэндээ түүхийн баримт дээр тулгуурласан учраас Флоридын өнгөрсөн түүхийн талаар хэдэн үг дурдъя. …1821 онд Испанийн далбаа Сан Аугустино, гэгээн Марксын цамхаг дээр намирахаа болиод, Америк тив дэх сүүлчийнх нь эзэмшлийн нэг болох энэ үзэсгэлэнт нутгийг захирах эрхээ алдсан юм. …Гэвч байлдан олсон эх нутгаа удаан хугацаагаар эзэмших хувь индианчуудад олдсонгүй. Цагаан арьстны өөр нэг үндэстэн, тэдэнтэй эр зориг, хүч чадлаараа тэнцүү улс умард зүгээс довтолж эхлэхэд, эрт орой хэзээ нэгэн цагт өөрсдөө ухарна гэдгийг индианчууд ойлгосон юм. Зэвхий царайт засгийн эрх баригчидтай нэг мөргөлдөөд авчээ. Индианчууд ялагдаж, өмнө зүг нутгийн төв хүртэл түрэгдсэн юм. Гэвч энд халдашгүй эрхийн гэрээ байгуулав. Гэрээг ёслол төгөлдөр гүйцэтгэж, газар нутгаа эзэмших эрхийг ёслол төгс тангараг өргөн баталснаар Семинол овгийнхон сэтгэл хангалуун үлдсэн аж. Read the rest of this entry »

Posted in Дуртай ном, Uncategorized | Tagged: | 6 Comments »

ШӨНӨ МАНДСАН НАР

Posted by bolod on June 30, 2011

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулагдсан бас нэгэн шинэ ном гарчээ.

Read the rest of this entry »

Posted in 1990 он, Шинэ ном | 2 Comments »

7 САРЫН 1. ӨЧИГДӨР ӨНӨӨДӨР МАРГААШ

Posted by bolod on May 13, 2011

Ийм нэртэй шинэ ном гарчихаж. 7 сарын 1-ний үйл явдлыг цаг минутаар нь, тухайн үед хэвлэлээр гарсан баримт материалууд дээр тулгуурлан бичжээ. Хамгийн гол нь энэхүү номын зохиогч нь цагдаагийн албан хаагч байгаа юм. Read the rest of this entry »

Posted in 7 САРЫН 1, Шинэ ном | 4 Comments »

АМЬДРАЛ ҮХЛИЙН ЗААГТ

Posted by bolod on May 12, 2011

Бага байхдаа уншиж байсан нэгэн зөгнөлт, уран сэтгэмжийн зохиолын санаа нь ер мартагддаггүй юм. Хэн гэдэг зохиолчийн бичсэн ямар нэртэй зохиол байсныг санахгүй байна. Тэр байтугай, ямар ном сэтгүүлээс, хэзээ олж уншсанаа ч санахгүй байна. Нэгэн сансрын хөлөг осолд орж, сүйрээд сураггүй алга болно. Араас нь эрлийн баг гарч удаан хайсны эцэст сүйрсэн сансрын хөлгийн үлдэгдлийг олдог ба гайхалтай нь сансрын хөлөг дээр нэгэн нисэгч амьд олддог юм. Эрлийн баг хөлөг дээрээс амьд хүн олно гэж огтхон ч найдаагүй боловч амьд хүн үлдсэн байсныг олсондоо ихэд баярлацгаадаг. Яаж, хэрхэн, чухам ямар ид шидээр ийм удаан хугацаагаар сөнөсөн хөлөг онгоцон дээр амьд үлдэж чадав аа? Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН, НОМ | 1 Comment »

АТЛАНТЫН НУРУУ ТЭНИЙВ

Posted by bolod on May 10, 2010

 ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ ЮУ ХӨДӨЛГӨДӨГ ВЭ?

Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” ном монголд орчуулагдаад гарчихжээ. Энд тэнд эшлэгдээд л дурдагдаад л байдаг. Чухам тухай нь л сонсогдоод байхаас биш биетээр нь болитоор нь олж үзсэн нь цөөхөн. Англи, орос хэлээр гарсан зохиолыг нь хараад л сүрдэм энэ ном ашгүй монголоор орчуулагдчихлаа. Айн Рэндийн тухай сонсож, бүтээлүүдийнх нь талаар тухай төдий мэдлэгтэй байсан Монголын уншигчид орчуулагч Ж.Нэргүй бугайн ачаар эх зохиолтой нь танилцах боломжтой болж байна. “Алтан Тариа” –гийн П.Цэнгүүн санаачилж, ивээн тэтгэж энэ номын орчуулгыг хийлгэсэн бөгөөд энэ нь түүний орчуулж хэрэгжүүлсэн олон олон цуврал номын орчуулгын нэг, ээлжит нэгэн бэлэг байлаа. Read the rest of this entry »

Posted in Шинэ ном | 7 Comments »

РЕКЛАМГҮЙ НОМ

Posted by bolod on January 27, 2010

Нодлин хавар философич Батчулуун багштай тааралдсан чинь нэг ном орчуулж байгаа тухай ярьсан юм. “Дэлхийн түүх” –ийн зурагт лавлах орчуулж байна, олон олон нарийн мэргэжлийн үг хэллэгтэй тул зарим зүйлийг нь дийлэхгүй байна, чи оролцохгүй юу, гэж санал тавьсан юм. Би оролцоно гэж амалсан бол ажилд нь лавтайяа саад хийх байсан тул газар дээр нь татгалзсан хариу өгсөн. Тэгээд ч миний англи хэлний зэвсгийн эрдэм илэрхий дутах тул (зэвсгийн эрдэм ч гэж дээ, осолгүй л энэ англиар бичсэн байна гэж ялгах төдий) үнэнээ л хэлсэн. Надад үнэмшилгүй, жаахан гайхаж байгаад яваад өгсөн юм. Өнгөрсөн намар уулзсан чинь орчуулаад дуусгачихсан, одоо жоохон амарна аа гэж байна. Бараг л, худлаа яриад гээд нүүрэн дээр нь хэлчихээгүй. Хэдийдээ амжуулдаг байна аа.

Read the rest of this entry »

Posted in НОМ, Шинэ ном | 4 Comments »

ШИНЭ ИНСТИТУЦИЙН ЭДИЙН ЗАСАГ

Posted by bolod on January 3, 2010

Шинэ оны бичлэгээ шинэ номын талаарх мэдээллээр эхлүүлье. Номын нэр нь ч өөрөө “Шинэ институцийн эдийн засаг”. Ном нь ч шинэ, агуулга нь  ч шинэ, зохиогчид нь ч бараг “шинэ”, чиглэл нь ч шинэ, мэдээлэл нь ч шинэ, шинэ онд бичиж байгаа миний бичлэг ч шинэ. Нэг үгээр хэлбэл шинэ оны бичлэгээ шинэ номын талаарх мэдээллээр эхэлж байгаадаа их л билигшээж байна.

Read the rest of this entry »

Posted in НОМ, Шинэ ном, ЭДИЙН ЗАСАГ | Tagged: | 3 Comments »

КОМУ НУЖНА МОНГОЛИЯ

Posted by bolod on November 9, 2009

 WHO NEEDS MONGOLIA

Ийм нэртэй нэгэн эмхтгэлийг Эрүүгийн тагнуулын албанаас эрхлэн гаргасан байна. 2008 оноос хойшхи Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд болж буй өөрчлөлтүүд болон өрнөж буй улс төрийн үйл явцтай холбоотойгоор гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан мэдээллүүдийг багтаажээ. Эмхтгэлийн нэр нь зэвүү хүрмээр боловч, гадныхны нүдээр Монголыг харж бичсэн мэдээллүүдийн эмхтгэл тул бас ч ойлгож болохоор. 2008 оны 7 сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор Монголын улс төр эдийн засгийн амьдралд гарах өөрчлөлтүүдийн талаарх анализ дүгнэлтүүд энэ эмхтгэлд олон оржээ. Эндээс, С.Баяр хамтарсан засгийн газар байгуулах болно гэдгийг урьдчилан таамагласан мэдээллүүд Оросын хэвлэл мэдээллээр бүр 2008 оны 7 сарын 2-нд цацагдаж байсныг үзэж, уншиж болно. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл, Шинэ ном | 3 Comments »

“УНШИХЫГ ХОРИГЛОНО”

Posted by bolod on September 28, 2009

Хүүхэд байхад “Чичлүүр хутга” гэж нэг их гоё адал явдалтай кино гардаг байж билээ. Хэн зохиосныг мэддэггүй байж, мэддэгүй байж ч гэж дээ сонирхдоггүй байж. Сүүлд мэдэхнээ “Арбатын хүүхдүүд” –ийг зохиосон зохиолч зохиосон болж таарсан. Ном их уншдаг, ялангуяа орос зөвлөлтийн зохиолчдын зохиолыг их уншдаг, орос сургууль төгссөн ч юм уу, эсвэл орост сурч байсан хүмүүс түүнийг зохиолуудыг сайн мэдэх байх л даа. Харин би А.Н.Рыбаковыг зөвхөн “Арбатын хүүхдүүд” зохиолоор нь л мэднэ. Олон ч хүн тийм байх. Тэрээр энэ зохиолоороо л ингэж их алдаршсан гэдэг. Read the rest of this entry »

Posted in Шинэ ном | 14 Comments »