Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘ОНОЧНОМ ӨГҮҮЛЭЛ’ Category

ПАРТИЗАНУУД ХИЙГЭЭД ТЕХНОКРАТУУД

Posted by bolod on March 20, 2010

Энэхүү нийтлэлийг блог дээрээ тавьж өгөөч гэж зохиогч нь өөрөө хүссэний дагуу та бүхэнд хүргэж байна.

 

Улс төрийн амьдрал оргилж, буцалдаг хавар цаг айсуй. Хувьсгал хийхээр хорхойсогчдийн хүсэн хүлээдэг цаг. Хавар хэдийгээр амьтай бүхэн сэргэж, өсөж төлждөг сайхан цаг ч малчин монголчуудын хувьд магадгүй амьдралын мөн чанарын тухай өөрийнхөө амьдралын тухай эргэж нэг боддог үе нь байх. Хавар цаг дулаардаг, цагаан сараар хамаг байдгаа гөвсөн олонхийн хувьд амьдрал тарчиг болдог нь дайран дээр давс нэмдэг ч гэж зарим нь ярьдаг.

Ямартай ч хаврын синдром гэж хувь хүний түвшинд ч тэр улс гэрийн түвшинд ч тэр байдаг үзэгдэл гэдэг нь хэн бүхэнд илэрхий зүйл. Сүүлийн 20 жил бараг жил алгасалгүй тохиож буй тул хүн бүхэн мэдэж буй биз. Манайхаас өөр газарт заавал хавар гээд байдаггүйг бодоход энэ бас тийм ч түгээмэл үзэгдэл биш байх. Зөвхөн монголын минь онцлог ч байж магадгүй юм. Read the rest of this entry »

Posted in ОНОЧНОМ ӨГҮҮЛЭЛ | Leave a Comment »

ҮҮСГЭЛ САНААЧЛАГЫН БАЙГУУЛЛАГУУД

Posted by bolod on March 5, 2010

Бодлогын судлаач Нямхүүгийн бичсэн өгүүллийг та бүхэнд толилуулж байна. Зохиогч өөрөө надаас, энэхүү нийтлэлээ өөрийнхөө блогтоо нийтэлнэ үү хэмээн хүссэн болохоор би дуртайяа та бүхэнд дамжуулан хүргэж байна. 

Үүсгэл санаачлагын байгууллагууд гэдэгт ямар байгууллагууд ордог вэ. Хуулийн тодорхойлолтыг нь мэдэхгүй юм. Гэхдээ бодоход иргэдийн өөрсдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан байгууллагууд л байх байлгүй. Мэдээж, хуулийн хүрээнд ямар ямар байгууллага байгуулахыг нь зааж өгдөг байх. Тэгж байж улс бүртгэж гэрчилгээ юм хум олгодог, эрхийн харилцаа үүсдэг байх.

Тухайлбал, СӨХ гэдэг жинхэнэ утгаараа иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага байна. Бүртгүүлэх хийгээд бусад эрх нь СӨХ-ний тухай хуулиар тодорхойлогддог байх. За тэгээд ТББ гэх. ТББ-ын тухай хуулиар зохицуулагддаг байлгүй. Нам гээд байх. Намын тухай хуулиар зохицуулна. Лам гээд байх, лам юу байхав, шашин сүм хийд л дээ.  Мэдээж бас компани. Гэхдээ компани бол тусдаа ашгийн төлөө нэг болон хэсэг бүлэг цөөн хүний байгууллага болохоор энд ярихгүй. Ер нь олон хүнийг нийлүүлсэн олон хүний нэрийн өмнөөс цөөн хүн ажилуулдаг, үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тухайд л ярьж байна. Read the rest of this entry »

Posted in ОНОЧНОМ ӨГҮҮЛЭЛ | 1 Comment »