Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Сайн тал нь’ Category

ҮЕР

Posted by bolod on June 29, 2011

Таксинд өвгөн жолоочтой хууч хөөрч явлаа. Энэ жил бороо хур элбэгтэй сайхан зун болж байнаа гэтэл өвгөн толгой сэгсэрч байна. Үгүй дээ та нар мэдэхгүй байна. Уулын оройгоор манан сууж буданшаад, долоо хоногоор намуухан шивэрч ордог байлаа. Сүүлийн хэдэн жилд бороо нь ч олигтой орохоо байж гэм, гээд голонгуй. Овоо устай сайхан бороо ойр ойрхон хэд дахин орлоо шүү дээ гэтэл, энэ борооны ус хөрсөнд шингэж базаасан юм алга, ойрхон зуур их ус асгаж байгаа мэт боловч урсаад л өнгөрчихнө, өвсний үндсэнд базаалтай хүрээгүй байна гэж байна. Би ч дотроо өвгөнтэй санал нийлэхгүй, сайхан бороотой зун болж байна гэж бодсоор буулаа. Миний мэдэхийн л сүүлийн 20 жилд ийм их хуртай бороотой зун бараг болоогүй санагдана. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Сайн тал нь, ХОТ | 1 Comment »

УНГИРАЛ ХИЙСЭХГҮЙ

Posted by bolod on June 7, 2011

Энэ жил зун болох нь уу үгүй юу? Хүүхдийн баяр хаяанд ирчихээд байхад “хөвөнтэй дээл”-нээсээ салж чадахгүй шахуу л байна. Энэ жилийн хавар их урт болж, үе үе хүйтэрч, ерөнхийдөө сэрүүвтэр байсаар л. Яасан дулаардаггүй юм хэмээн өөр хоорондоо хүмүүс хэлэлцэнэ. Ингэж дулаарахгүй байхад бас зарим нэг сайн тал ч байх шиг. Read the rest of this entry »

Posted in Сайн тал нь | 2 Comments »