Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Социал хөдөлгөөн’ Category

АЖИЛ ХАЯЖ БОЛДОГ МЭРГЭЖИЛ

Posted by bolod on December 15, 2011

Багш нар ажил хаяж байна. Багш нар ажил хаяж байгаатай холбоотойгоор нэг их мораль ярьдаг хүмүүс ТВ-ээр дүүрэв. Багш нар хувиа бодож болохгүй л гэнэ. Үүргээ ухамсарлах ёстой л гэнэ. Түмний олон хүүхдийг хохироож болохгүй л гэнэ. Шавь нартаа буруу үлгэр үзүүлж байна ч гэх шиг. Олон мянган сурагчдаасаа ичих хэрэгтэй ч гэх шиг. Зарим төрчингүүд, хэрэв багш нарын цалинг 1 сарын 1-нээс нэмбэл шууд инфляци гэж мэдэмхийрэв. Өөрсдөө төсвөө өчнөөн алдагдалтай, хэт аварга баталчихаад, бэлэн мөнгөний олон амлалтаа төсөвт суулгачихаад инфляцийг нэг оронтой тоонд барина гэж ичих ч үгүй худлаа бурж байснаа, багш нарын цалин нэмэх асуудал яригдмагц инфляцаар айлгаж байна. Инфляцийн бурууг шууд багш нарт тохох гээд бэлдэж байна. Read the rest of this entry »

Advertisements

Posted in БОЛОВСРОЛ, Социал хөдөлгөөн | 4 Comments »

ХАНАА ШИЙРЛЭХ ГАЗАР?

Posted by bolod on April 21, 2010

“Монгол хүн ханаа шийрлэх газаргүй боллоо” гэсэн зурагт самбарыг та харж байна. Нээрээ хана шийрлэх газаргүй болчихсон юм биш биз?

Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | Leave a Comment »

ТЭМЦЭГЧДИЙН ШААРДЛАГА

Posted by bolod on April 21, 2010

Жагсаалаас суулт, суултаас өлсгөлөнд шилжсэн тэд ер нь юу гэж шаардаж байна вэ?

Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | 1 Comment »

ЖАГСААЛЫН УРИАЛГУУД

Posted by bolod on April 21, 2010

Жагсагчдын тавьж байга шаардлагыг, тэдний барьж жагссан уриалгууд, плакатуудаас харж болно.

Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | 1 Comment »

УТТ-ООС Ч ДОЛООН ДОР

Posted by bolod on April 20, 2010

Амлалт нэхэж байсан суулт сунжирч, Ард нийтийн санал асуулга явуулахыг шаардсан өлсгөлөн болон хувирсан. Хэд хоног үргэлжилсэн өлсгөлөнгийн үр дүн нэг л ахиц муутай мухардмал байдалд орчихоод, тэмцэгчид тэмцлээ зогсоох янзгүй, төрчид суудлаасаа ховхрох шинжгүй бие биенээ хялайлцан хэд хоносон. Үнэндээ, тэр муу хэд өлсөөд үхчихвэл бараг сайн л биз гэж ТЭД дотроо бодож байгаа ч, өлсгөлөнгөөр хүн үхчихсэн гэх муу нэрнээс айхдаа эрх баригчид өлсгөлөнг хүчээр тараах аргыг сонгожээ. Үгээ хэлье гэхэд хэлүүлэхгүй, сууя гэхэд суулгахгүй, гэр барья гэхэд бариулахгүй, барьсан ганцыг нь галзуу солиотой хэн нэг нь дайрч нураагаад, өлсөе өлсөж болохгүй тийм “ардчилсан” нийгэм аж. Өлсгөлөн зарлагсдын өмнөөс бурханд залбирья. Ямартай ч тэдний амь нас аюулгүй болох шиг боллоо, тэд амь насаа зольж байна гэх хөндүүр бодлоос салж болох нь. Read the rest of this entry »

Posted in Бачимдал, Социал хөдөлгөөн | Tagged: , | 2 Comments »

ЖАГСАГЧИД

Posted by bolod on April 20, 2010

2010 оны 4 сарын 5 -ны жагсаалд цөөхөн хүн ирсэн гэж хэн хэлээд байгаа юм бэ? Дараах зурагнаас хангалттай олон хүн ирсэн гэж харагдаж байна.

Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | 4 Comments »

ЖАГСААЛД БЭЛДЭГЧИД

Posted by bolod on April 20, 2010

Амлалт нэхэж цуглаан хийх сургаар эрх баригчид сайтар бэлджээ. Сайн мууг хэлж мэдэхгүй юм. Юуны тулд юунд бэлдсэнийг таах аргагүй.

Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | 2 Comments »

ЖАГСААЛ АЖИГЛАГЧ

Posted by bolod on April 7, 2010

2010 оны 4 сарын 5 -ны жагсаалыг олон хүн ажиглаж байлаа. Гаднаас дотроос,зарим нь ил болон зарим нь битүү, сонирхож болон судалж ажиглаж баримтжуулж байгаа “хөндлөнгийн” олон хүн байна.

“Арслантай” зураглаач

Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | 2 Comments »

2010 ОНЫ 4 САРЫН 5

Posted by bolod on April 6, 2010

Жагсаал эхлэхийн өмнө.

АНАТХ -оос, 4 сарын 5-нд жагсаал хийх тухай мэдэгдсэнээс хойш жагсаалыг эсэргүүцэж олон хүн мэдэгдэл хийж, тайлбар хийж, эсэргүүцэж, оролцохгүй гэдгээ мэдэгдэж ч байх шиг. Би тэр жагсаалд очихгүй, манай хөдөлгөөн тэрэнд оролцохгүй гэж албан ёсоор мэдэгдээд л, хэн нэгэн тэднийг тэгж мэдэгдүүлүүлээд л. Жагсаал болох сургаар л Цагдаа толгойд баахан курсантууд, Таван толгойд баахан шинэ цэргүүд бэлтгэл хийж байна ч гэх шиг, явган яриа хөврөөд л. Жагсаал болохын урьд өдөр Ц.Нямдорж, Р.Гончигдорж хоёр зэрэгцээд суучихсан, бие биенээ үзэж чаддаггүй хэл амаа билүүдэлцдэг улс чинь харин ч ам хэлээ эвлүүлж нийлүүлж байгаад жагсаалыг үглэн эсэргүүцэж, гутаан доромжилж байх юм. Гэх мэт олныг нуршилгүй дүгнэвэл эрх баригчид энэхүү жагсаалд их л ач холбогдол өгч байгаа нь ажиглагдлаа. Нээрээ ингээд жагсаад гараад ирвэл яанаа гэж сүрдэж байх шиг. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж тэр юм болов уу? Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | Leave a Comment »

ҮНЭНИЙ ЭРЭЛХИЙЛЭЛД

Posted by bolod on December 25, 2009

1989 оны 12 сарын 7 –нд Ховдод болсон цуглаан нь түүхийн хувьд ч, түүхийн социологийн хувьд ч, тэрчлэн улстөр судлалын хувьд ч, улс төрийн социологийн хувьд ч нарийвчлан судалбал зохих түүхэн үйл явдал, үзэгдэл мөн билээ. Энэ үйл явдлыг тухайн үеийн нийгэм улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан судалбал ихээхэн сонирхолтой үр дүнд хүргэж болох юм гэж бодогддог. Тухайн цаг үед чухам юу болж өнгөрсөн болох талаар үнэнийг олж судлахад одоо л чухам тохиромжтой цаг нь ирж буй мэт. Цуглаанд оролцож байсан оролцогч талууд гэрчүүд одоогоор бүгд амьд сэрүүн, дурдатгал нь мартагдаагүй байна. Үйл явдлыг ямар нэг байдлаар гуйвуулж тайлбарлах, мушгих шаардлага ч алга, тийм ашиг сонирхол ч багассан байх. Тиймээс тэр үеийн үйл явдлыг бүхэлд нь судлах шаардлага ч байна, судлах судлаачдаа л хүлээж байна гэж хэлж болох юм. Тухайн үеийн үйл явдалд оролцож байгаагүй хөндлөнгийн судлаачид баримт мэдээллийг харьцуулан судалж дүгнэвэл үнэнд илүү нийцэх буй за. Үүнийг сонирхон судлах судлаачдад дэм болох үүднээс зарим нэг материалыг олж өөрийн блогоор дамжуулан хүргэж байсан билээ. Гэтэл үйл явдалд оролцож байсан “босогчид” нэгэн номыг эмхтгэн гаргажээ.

Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | Tagged: | 5 Comments »