Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘СПОРТ’ Category

ОЛИМПИЙН “ДАРХАН” АВАРГА

Posted by bolod on August 3, 2012

Н.Түвшинбаяр дахиад бараг “аварга” болов. Бахархахгүй байхын аргагүй юм. 2008 оны олимпод аварга авахад нь Монгол даяараа бахархсан, шоудсан, бие биенийхээ азтайг гайхсан, согтоцгоосон, эвлэрцгээсэн. Харин дараагийн дөрвөн жилийн турш л түүнийг дахин барилдаж чадах болов уу, барилдлаа ч амжилт гаргаж чадах болов уу гэж эргэлзэцгээж байсан. Яагаад гэвэл олимпийн алтан медаль гэдэг тийм үнэ цэнэтэй, тийм хүнд хэцүү зорилго учраас. Мөн эргэлзэнгээ, Түвшинбаяр ч дээ, азаар л нэг алт авсан байх гэж муулах хандлага ч гарч л байсан. Эдгээр муулж байгаанууд ч гэсэн битүүхэндээ, дахиад алт авчихаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлж байгаа нь л тэр биз. Read the rest of this entry »

Advertisements

Posted in СПОРТ | 3 Comments »

ШИНЭ БАГ

Posted by bolod on May 28, 2012

Спортын амьдрал нэг хэсэг бужигнаад түр зур тайвширч эхэллээ. Өнгөрсөн улиралд олон шинэ үйл явдал болж өнгөрөв. Английн хөл бөмбөгийн Примьер лигт “Манчестр Сити” баг түрүүллээ. МанЮ –гийн олон жилийн ноёрхлыг зогсоов. Испанийн хөл бөмбөгийн Ла лигийн аваргаар “Реал Мадрид” баг шалгарлаа. Барсагийн илүүрхлийг эцэс болгов. Аваргуудын лигт “Челси” баг анх удаа түрүүллээ. Японы сумод Цэвэгням түрүүллээ. Бараг 39 настай “хөгшин” маэгашира түрүүлж амжилт гаргалаа. Гайхамшигтай. “Спрайт” Супер лийгийн аваргаар улирлын турш нэг ч хожигдоогүй “Танан” баг шалгарч шинэ дээд амжилт тогтоолоо. “Пепси” Дээд лигийн аваргаар “Баянзүрх Буллс” тодров. Лигийн тэмцээнд анх удаа түрүүллээ. Спорт харьцангуй шударга болохоор, хуучин ул болсон багуудыг шинэ эрч хүчтэй баг тамирчид түрэн гарч ирдэг. Энэ нь энэ жилийн тэмцээнүүдэд бүр ч тодорхой харагдлаа. Бүх юм ёсоороо болж байна. Харин улс төрд л энэ хандлага үгүйлэгдсээр…

Posted in СПОРТ | Leave a Comment »

САГСАН БӨМБӨГ ДЭХ УЛС ТӨР

Posted by bolod on May 9, 2011

МСБХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, ХЗДХЯ-ны сайд, дэд сайдын албыг хашиж байсан, Харвардын Их сургуулийг дүүргэгч, хуульч Цэндийн Мөнх-Оргил ажилладаг юм байна. МСБХ-ны ерөнхийлөгчөөр хэд дэх жилдээ ч юм бэ дээ, овоо л олон жил ажиллаж байгаа юм гэнэ. Тиймээс монголын сагсан бөмбөг дэх сайн саар зүйлсийг түүнтэй шууд холбон ойлгож болох юм. МСБХ-ноос зохион байгуулдаг хамгийн том тэмцээн нь “ДЭЭД ЛИГ” –ийн тэмцээн. Лигийн тэмцээнийг хэр зэрэг зохион байгуулж байгаагаар МСБХ-ны ажлыг нэг талаас нь дүгнэж болно. Read the rest of this entry »

Posted in СПОРТ | 10 Comments »

СПОРТЫН ХОЛБООД БА УЛС ТӨР

Posted by bolod on April 26, 2011

90-ээд онд Монголд амьдрал хүнд байсныг хүн бүхэн мэднэ. Улсаараа ядуу, картын бараанаас дөнгөж салж байсан, эдийн засаг өсөлтгүй, хямралд автчихсан хүнд хэцүү үед урлаг спортод мөнгө зарцуулах нь битгий хэл цахилгаан станц нь гал алдах гээд зовоож байсан. Спорт энэ тэр илүү зардал, тансаг хэрэглээ шиг санагдаж орхигдсон байлаа. Олимпод оролцох тамирчныхаа зардлыг хүртэл гаргаж чадахгүй дээрээ тулж байсан юм. Read the rest of this entry »

Posted in СПОРТ | 1 Comment »

НОЁДЫН НААДАМ

Posted by bolod on August 27, 2010

Би нэг тийм хүнийг эртнээс мэдэх юм. Уг нь бөхтэй газрын, тодруулбал Увсын гаралтай билээ. Гэвч Монгол бөхийг нэг ч сайн хэлэхгүй, байнга л муу хэлж байна. “Хоёр шалдан юм бие биенээ түшээд л зогсоод байна, юу нь сонирхолтой байгаа юм бэ?” гээд л мэтгэлцэж, хэлэх муу үгээ олж ядна. Монгол бөх сонирхдоггүй, дургүй хүмүүс байдаг ч мань эр бол бүр нэт. Тэр үед А.Сүхбат ид байлаа, 6 залуу заан гээд шуугиж байлаа. Барьц сонгодог балай дүрэм ч гараагүй, уран гоё барилдаан бас ч гэж гардаг байж. Би ч өмөөрч мэтгэлцэнэ. Хэн хэн нь заргаа авч чаддаггүй л байсан. Гэтэл сүүлийн үед би ч ялгаагүй “хэдэн шалдан юм бие биенээ түшиж зогсоод, цаг болохоор шоо хаяж шидэлцдэг” энэ бөхийг үзэх сонирхолгүй болчихож. Нэг мэдэхэд л тийм болчихож. Би жинхэнэ бөх сонирхогч биш байж: Read the rest of this entry »

Posted in СПОРТ | Tagged: | 3 Comments »

ШҮҮГЧ

Posted by bolod on June 14, 2010

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн эхний тоглолт ӨАБНУ, Мексикийн шигшээ багуудын хооронд болж, 1:1 харьцаагаар тэнцлээ. Тэмцээнийг зохион байгуулж байгаа эзэн багийн хувьд маш чухал тоглолт, талбай дээрээ эхний тоглолтыг хийж байгаа учраас олон зуун мянган хөгжөөн дэмжигчдийнхээ нүдэн дээр хожигдох эрхгүй л байсан байх. Гэхдээ бүх зүйл дүрмийнхээ хүрээнд зүй ёсоороо болсон бол хичнээн таатай байх байв. Харамсалтай нь ноён ШҮҮГЧ Мексикийн багийн эхний гоолыг тооцсонгүй. Ямар нэг тодорхой шалтгаан, алдаа олж харсангүй. ШҮҮГЧ зүгээр л мэдэн будилаад отон тоглолт гэж үзээд тооцсонгүй. Ийм бүдүүлэг алдааг тэр олон шүүгч нэгэн зэрэг гаргаж болно гэж үү? ШҮҮГЧ нар мэдээж алдаж болно. Гэхдээ илэрхий алдаатай шүүж боломгүй. Ийм л зүйлээс болж, шүүгчээс болж спортод үл ойлголцол, үймээн шуугиан, танхайрал, дэггүйтэл гарах нь олон. Гэхдээ ФИФА ямар ч гэсэн алдаа гаргасан шүүгчидтэйгээ хариуцлага тооцдог юм. Read the rest of this entry »

Posted in СПОРТ | 2 Comments »

ЭХЭЛЛЭЭ

Posted by bolod on June 14, 2010

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Нэг л мэдэхэд 4 жил өнгөрчихсөн, нэг л мэдэхэд эхэлчихжээ. Хөл бөмбөг сонирхогчдын хувьд хүсэн хүлээсэн 4 жил нь өнгөрч, бүтэн 1 сар үргэлжлэх баяр нь эхэлжээ. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй хөгжөөн дэмжигчтэй, дэлхий нийтийг даяар нь соронздон татдаг, нэгэн зүгт татаж хуйлруулж, баярлуулж гомдоож, өвчлүүлж, эдгээж, үхүүлж амьдруулж чадах ид шидтэй спортын их наадам эхэлж байна. Read the rest of this entry »

Posted in СПОРТ | Leave a Comment »

ИХ ХААЛГАНЫ ДОМОГ

Posted by bolod on April 26, 2010

1980-аад оны дундуур хөлбөмбөгийн дүрмэнд нэгэн өөрчлөлт оруулах тухай яриа гарч нэг хэсэг шуугиж билээ. Шалтгаан нь их энгийн. Хөлбөмбөгийн тэмцээн бүхэл бүтэн 90 минут үргэлжлэх боловч заримдаа нэг ч гоал орохгүй үзэгчдийг чилээж байна гэж үзжээ. Уран гоё, олон сайхан гоал үзэх гэсэн үзэгчдийн хүсэл хэрэгцээг хангах ямар боломж байж болох вэ? Хөлбөмбөгийн хаалгыг томруулах. Хөлбөмбөгийн хаалганы стандарт хэмжээ өргөөшөө 7 м 32 см, өндрөөшөө 2 м 44 см. Хэрэв үүнийг өргөөш нь ядаж 1 м, өндрөөш нь 50 см нэмчихвэл хаалганд орох гоолын тоо эрс нэмэгдэж бараг л хоккейноос олон гоал ороод л үзэгчид шуугиад л алгаа ташаад л хөлбөмбөг чухам л сэргэн мандах ухааны юм ярьж зарим нь сурталдаж байлаа. Read the rest of this entry »

Posted in СПОРТ, УЛС ТӨР | Tagged: | 1 Comment »

СПОРТЫН “АМАР” МЭДЭЭ

Posted by bolod on April 3, 2010

МҮОНТВ-ийн спортын мэдээгээр нэгэн ланжгар том спортын тэмцээний талаар мэдээлэв. Их засаг их сургуулийн аварга шалгаруулах тэмцээний талаарх мэдээ нэлээн удаан үргэлжлэн гарлаа. Их засаг их сургууль олон оюутантай, хувийн дээд сургуулиуд дотроо томд орох сургууль. Тэгэхээр тийм том сургуулийн спортын арга хэмжээг үндэсний телевиз нь сурвалжлан мэдээлэхгүй бол болдоггүй л байх. Дараа нь суваг эргүүлж суутал яг энэ тухай мэдээ хэд хэдэн ТВ-ээр урт богино хэмжээтэйгээр гарч байлаа. Шалтгаан нь тус тэмцээний том жижиг, ач холбогдол энэ тэрдээ, тэр байтугай Их засаг их сургуулийн том жижиг болон ер нь Их засаг их сургуульдаа ч байгаа биш. Ердөө л Их засаг их сургууль мөнгөө төлөөд ч юм уу, эсвэл сэтгүүлчдийг гуйгаад уриад сурвалжлуулчихсанд л байгаа аж. Read the rest of this entry »

Posted in СПОРТ, Хэвлэл мэдээлэл | Leave a Comment »

ГОМОРХОЛ

Posted by bolod on February 9, 2010

Асашёрю их аварга зодгоо тайлж гэнэ. Япончууд хавчиж, хяхсан л гэнэ. Домогт их аваргуудынх нь түүхэн рекордуудыг эвдээд байгаа болохоор япончууд айсан л гэнэ. Якуза нар нь дарамталсан л гэнэ. Нөгөө талаас, Асашёрю байнга хэл ам таталдаг л гэнэ. Сумогийн дэг жаягийг зөрчсөн л гэнэ. Сумог үл хүндэтгэсэн л гэнэ. Сануулга авсан л гэнэ. Хүн зодсон л гэнэ. Хэн мэдлээ. Ямартай ч их аварга маань зодог тайлсан тухай мэдээ Монголчуудыг гонсойлгов.

Read the rest of this entry »

Posted in СПОРТ | 3 Comments »