Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Хэвлэл мэдээлэл’ Category

МЭДЭЭЛЭЛГҮЙ ИРГЭД

Posted by bolod on April 28, 2012

Ц.Нямдорж сайдын “Би юу ч хараагүй, би юу ч сонсоогүй, би юу ч хэлэхгүй” гэсэн мэдэгдэл олон хүний дургүйг хүргэсэн бололтой. Мэдээлэлгүй, мэдлэггүй сайд, унтаа сайд гэсэн нэр зүүж, орох оронгүй, арай л оочих аягагүй гэж дайруулах нь халаг байна. Нямдорж сайдыг 85 настай эмгэн “Би сайдад ТV бэлэглэнэ, миний хүү гарч ирж TV-гээ ав аа” хэмээн дайруулж, олон хүн дэмжин тавлаж байна. Яая гэхэв. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. Ингүүлэх юмаа өөрөө хийсэн хүн, хэлсэн үг хийсэн үйлдэл болгоноороо алдаа гаргаж, улс төрийн нэр хүндээ шатааж байгаа хүн. Цагтаа “Н.Энхбаярын дөрвөн Дорж” гэж нэрлэгдэж байсан Доржуудын сүүлийнх нь Доржийн улстөр дэх нэр хүнд ийнхүү ганхаж эхэллээ. 2012 оны сонгуульд сонгогдох магадлал нь их л багасах шиг боллоо доо. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Улс төрч, Хэвлэл мэдээлэл | 5 Comments »

АТААРХАЛ

Posted by bolod on January 2, 2012

Шинэ жилээр ТВ-ийн суваг эргүүлж, юүхэн олоод үзчих санаатай оролдож байхад, улс төрчдийн бие биенээ шалгаруулж тодруулж шагнах, хэн нэгнийг хөөргөж шагнах, сонгуульд чиглэсэн хуурай мэндчилгээнүүд үнэхээр залхаалаа. Харин UBS сувгийн нэвтрүүлгүүд огиудас хүрэм улстөрчдийн үерээс аварлаа. UBS сувгуудаар Ц.Балхжавын “Миний дуунууд” концерт, мюзикл, нэвтрүүлгүүд гарч байна. Шинээр нэг бүтээгдэхүүн нэмэгдсэн нь “Цэнхэр дэлгэц” –ийг орлохуйц нэвтрүүлэг. “Туйлын шинэ жил” нэртэй байхаа. Энэ нэвтрүүлгийг үзэж суух зуур Ц.Балхжав гэдэг хүнд өөрийн эрхгүй атаархаж сууснаа нуухгүй байна. Тиймээ түүнд үнэнээсээ атаархаж байна. Түүнд яагаад атаархаж байгаа талаар ойлгохыг хүсвэл миний 2 жилийн өмнө бичиж байсан “Монголд хэн жаргалтай вэ?” бичлэгийг уншаарай. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | 1 Comment »

БУДААЧ БУДААЧ ГЭХЭЭР…

Posted by bolod on November 13, 2011

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр УИХ-ын зарим гишүүд ямар нэгэн сэдэв олон мэтгэлцэх болсоор удаж буй. Мэтгэлцэх гэх юм уу, санал бодлоо уралдуулах гэх юм уу, төгсгөлгүй үргэлжлэх энэ яриа сүүлийн үед улам “таалагдах” болоо. Ярианы агуулга, ач холбогдол гэхээсээ илүү нэвтрүүлгийн үр дүн нь таалагдаад байгаа юм. Нэвтрүүлэгт оролцдог, “ярьдаг” хэдийг хүн болгон сайн таньж авч байна. Хэн нь хэн бэ гэдэг нь бүр тодорхой болох юм. УИХ-ын гишүүдийг уулзалт сурталчилгааны үеэр, эсвэл өөрийн бэлдсэн сэдвээр илтгэл тавих маягтай нүүр тулсан ярилцлагуудаар, эсвэл чуулганы танхимд хэлсэн үг, анхаарал татсан хэрүүл шуугианаар нь л илүү мэдэх, түүгээр нь төсөөлдөг үзэгчид сонгогчид, урт хугацаанд үргэлжлэх цуврал нэвтрүүлгүүдийг үзэх боломжтой болсноор хэн нь хэн бэ гэдгийг харьцуулан харах, үнэлж дүгнэх боломжтой болж байна. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: , | 3 Comments »

МЭДЭЭЛЛИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ

Posted by bolod on March 20, 2011

Мэдээллийн хараат бус байдал гэж юу вэ? Монголд мэдээлэл хараат бус байж чаддаг уу? Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хараат бус байж чаддаггүй юм чинь мэдээлэл нь ч гэсэн хараат бус байж чадахгүй гэсэн дүгнэлт шууд мөрдөн гарна. Монголын хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээллүүд бүгд л ямар нэг бүлэглэл, намын эрх ашигт нийцсэн, тэдний байр суурийг төлөөлсөн байдаг, эсвэл бүлэглэлүүдийн хоорондох “дайн” сөргөлдөөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олон түмэнд хүрдэг. Энэ талаар нурших гэсэнгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цензурдсэн, гажуудсан мэдээлэл дамжуулдаг тухай мэтгэлцэх гэсэнгүй, мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг зүгээр л дамжуулахгүй ч байж бас болдог тухай бодлоо хуваалцая. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл, газар хөдлөлт | Leave a Comment »

ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ

Posted by bolod on March 20, 2011

Дэлхийн пресс агентлагууд, Японд болж байгаа үйл явдлын талаар тасралтгүй нэвтрүүлсээр, анхаарлынхаа төвд барьсаар байна. Пресс агентлагуудын болон их найман улсын төр засгийн тэргүүнүүдийн анхаарлыг Ливид болж байгаа үйл явдал, японд болж байгаа үйл явдал хоёр л татаж байна гэлтэй байна. Харин Монголын телевизүүд “үгсэн хуйвалдаж” энэ талын мэдээллүүдээ хаачихлаа. Нэг бол жижиг асуудлыг ч орхилгүй дамжуулаад, нэг бол цөмийн аюулыг ч дамжуулахгүй, туйлширч болдог ажээ. Газар хөдлөлт, цунамийн аюулын талаар мэдээлэл дамжуулж байсан үетэй харьцуулбал байдал арай тайвширсан байх. Тэр үед олон монголчууд тэнд байгаа гэр бүлийнхээ гишүүдийн төлөө санаа зовж байсан. Монголын олон гэр бүл японтой ямар нэг сэжмээр холбоотой учраас Ливийн асуудалтай харьцуулбал Японы асуудал анхаарлыг нь илүү татаж байгаа. Одоо бол гол аюул атомын цахилгаан станцийн асуудал болсон, хувь хүний талаар санаа зовохоос илүү даяар асуудал болчихсон. Одоо бол нэг орны асуудал биш дэлхий нийтийн асуудал болчихсон байна. Гэтэл энэ талаар манай телевизүүд таг байж чадаж байна. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл, газар хөдлөлт | 1 Comment »

“ШУУД” ДАМЖУУЛАВ

Posted by bolod on March 12, 2011

1980-аад онд л манайдаа байсан ганц ТВ, радиогийнхон “Орон даяар шууд дамжуулан үзүүллээ” хэмээн тунхагладаг байж билээ. Одоо ТВ-үүд, манайх газар дээрээс нь шууд дамжуулж байна гэвэл онигоо болох биз. Японд болж байгаа аймшигт үйл явдлын талаарх мэдээллийг өчигдөр орой ТВ-ийн бараг л бүх сувгаар дамжуулж эхэлсэн. Гэхдээ “EAGLE” ТВ хамгийн түрүүнд дамжуулж эхэлсэн, угаасаа шуурхай болоод ч тэр үү, санаачлагыг авчихсан байлаа. Бусад сувгуудын мэдээллүүд нэг нэгнээ хуулсан дуурайсан, давтсан байдалтай байгаа учраас хоорондоо ялгарах зүйл байсангүй. “Шууд” ТВ үйл явдлыг мөн шууд дамжуулан үзүүлсэн болохыг “Ажиглагчийн” блогоос мэдлээ. “EAGLE” –тэй бараг өрсөлдсөн бололтой юм. Мэдээллийг шууд хүргэх гэдэг утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дундаа ТВ үнэхээр онцгой юм. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Leave a Comment »

EAGLE ТЕЛЕВИЗ, МИНУТЫН ДАРАА

Posted by bolod on March 12, 2011

2011 оны 3 сарын 11-ний өдрийн 14 цаг 46 минутын орчим Японд урд өмнө болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт болжээ. 8,9 магнитут буюу 12 балл гэдэг нь дэлхийд эхнхй 4-т ч гэнэ үү, 7-д ч гэнэ үү орохоор тийм асар хүчтэй, аюултай газар хөдлөлт юм байна. Ийм аюултай үйл явдал болж байгаа талаар хүмүүсээс сонсонгуутаа BBC, CNN-ийн сувгаар болон вэбээр орж үзвэл бөөн мэдээ, зураг бичлэг, аймаар юм болж байна. Монгол сувгуудаар ямар ч мэдээлэл алга байлаа. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Leave a Comment »

ХУВЬСГАЛ БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ

Posted by bolod on March 6, 2011

Энэ бичлэгээ би, “Хувьсгалд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг” гэж нэрлэх гэж байлаа. Нэр нь хэт сүржин, эрдэм шинжилгээний өгүүллийн нэр шиг болчихоод, нэр нь хүнддээд болдоггүй. Гэхдээ энэ бичлэгийн утгыг шууд илэрхийлж байгаа юм. Хэрэв энэ нэрээр нь бичвэл, нэр нь өөрөө хөтлөөд заавал эрдэм шинжилгээний өгүүлэл болчих гээд болдоггүй. Гэхдээ эрдэм шинжилгээний өгүүлэл бичихийн тулд маш их хөдөлмөр зарцуулах шаардлагатай болно, хугацаа хэрэгтэй. Тиймээс блогийн хэмжээнд байж болох даруухан нэрээр солихыг хичээлээ. Энэ бичлэгээс мундаг дүгнэлт хүлээгээд хэрэггүй. Хүн бүхний мэддэг баримтуудаас санаанд орсноо л хэлхэх болно. Энэ чинь ердөө л блог шүү дээ. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР, Хэвлэл мэдээлэл | 7 Comments »

ТВ-9 ТЕЛЕВИЗ, МИНУТЫН ДАРАА

Posted by bolod on February 28, 2011

2011 оны 2 сарын 27-ны “Анализ тойм” хөтөлбөрийг чагнав. Чагнав гэдгийг учир нь тухайлан үзээгүй, нөгөө өрөөнөөс дуу нь сонсогдоод байсан хэрэг. Тэмдэгтийн хураамж нэмэгдсэнийг эсэргүүцэж, уригдсан зочин нэлээд үндэслэлүүдийг ярив. 4 сарын эхээр жагсаал цуглаан эхэлж, байдал хурцдах бололтой. Харгиа цэвэрлэх байгууламж болон арьс ширний үйлдвэрүүдийг шүүмжлэв. Эрин Брокович кино санаанд оров. Хурдан морины уралдаанд хүүхдийн амь нас сүйдсэнийг шүүмжлэв. Хурандаа Сайнцогийн мэдэгдлийг ашиглан, мэдсээр байж хүүхдүүдийн амь насаар тоглолоо, гэсэн үгийг нь хэлүүлэв. (Улсын наадмаар бас л мэдсээр байж хэдэн зуун хүүхдийн амь насаар тоглодог болж таарлаа.) Хүүхдийн амь насаар дэнчин тавьдаг зэрлэг цэнгэл хэмээн нэрлэв. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Leave a Comment »

РЕКЛАМНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ

Posted by bolod on February 17, 2011

ТВ-ийн реклам гэж нэг гай түйтгэр байна. ТВ үзэж байна гэж бодоод сууж байтал нэг мэдэхэд л реклам үзчихсэн сууж байх юм. Рекламыг хичнээн үзэн яддаг ч яаж ийж байгаад нэг мэдэхэд л үзээд сууж байх юм. ТВ-үүд рекламаа их зальтай гаргах юм. Мэдээн дундуур, кинон дундуур, мэдээлэл дундуур, хавчуулаад, шургуулаад, эхлэл төгсгөл зааг ялгааг нь мэдэгдүүлэхгүй их цэвэрхэн амжуулах аж. “Рекламны дижи” гэж бараг мэргэжил байдаг юм биш үү? Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | 2 Comments »