Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Бачимдал’ Category

ТОГ

Posted by bolod on May 13, 2013

Өчигдөр үдээс хойш  байсгээд л тог тасраад байлаа.  Тасраад нэг их удалгүй залгаад байсан болохоор хаа нэгтээ засвар хийж байгаа гэж бодож байлаа. Эхэндээ тоосонгүй, тоолсонгүй. Нэг ажил дуусгах гээд сууж байсан тог таслаад миний ажлыг таслаад, төвлөрч байсан, хийж байсан, бодож байсан бүхнийг хамтад нь хэдэнтээ тасалчихлаа. Олон дахин тасраад байхаар өөрийн эрхгүй бухимдаж байна. 90-ээд оныг санагдуулж байна. Маргааш шалгалттай гээд л хичээлээ уншаад суухаар тог таслаад, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй, тэр байтугай ирэх эсэх нь ч мэдэгдэхгүй таг болдог байж билээ. Өчигдөр яг л түүн шиг юм боллоо. 6 цагийн туршид бараг арваад удаа тог таслаад таслах болгондоо бичсэн бүгдийг минь бодсон бүхэнтэй минь хамт арчаад хаячихаар уур хүрэхгүй гээд яахав дээ. 90-ээд онд тог их тасрахаар, за нөгөө цахилгаан станц нь болохоо байж байгаа юм байна даа, нүүрс мүүрс, мазут энэ тэр нь дуусч байгаа юм болов уу? сайд нь ч хусуулсаан гэх яриа гардаг сан. Одоо бол цахилгаан станц ч ачааллаа даахаа больж байна. Хэзээ бүр таг болох бол гэж айж байна.

Posted in Бачимдал | Leave a Comment »

ЯДУУРАЛ БУУРЧИХСАН

Posted by bolod on April 30, 2012

Та нар одоо ядуу биш. Төр иргэддээ тэгж хэлж байна. Оны эхэнд ядуурлын түвшин 39,2% хүрсэн гэж мэдээлэл хийж байсан бол өнгөрсөн богино хугацаанд ядуурал арван хувиар буурч 29%-тай болсон хэмээн Үндэсний статистикийн хороо болон Үндэсний шинэтгэлийн хорооныхон мэдэгдэж байна. Энэ хурдаараа бол сонгууль болтол ядуурал дахин 5% -иар буурч, оны эцэст 9%-тай болно гэсэн үг. Read the rest of this entry »

Posted in Бачимдал, Улс төрч, ЭДИЙН ЗАСАГ | Tagged: | 1 Comment »

“АМЛАЛТЫН” ТӨСӨВ

Posted by bolod on October 5, 2011

Намууд, 2012 оны сонгуульд бэлэн мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй байх санамж бичигт гарын үсэг зурцгаасан. Сонгуулиар бэлэн мөнгөний амлалт өгөхгүй байж мэдэх л юм. Гэхдээ сонгуулиас өмнө бэлэн мөнгө амлахгүй гэж хэн ч хэнд ч амлаагүй, хэнд ч сануулах шаардлагагүй. Өнгөрсөн сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаа биелүүлж байгаа нэрийн дор сонгуулиас өмнө бэлэн мөнгийг баруун солгойгүй цацах “амлалтын төсвийг” Засгийн газар боловсруулж УИХ-д өргөн барилаа. Энэ ердөө л төсөв боловч “бэлэн мөнгөний амлалт” –ыг агуулсан амлалтын төсөв болжээ. Амлалтаа биелүүлж л байвал барав гээд, мөнгөний бодлого, ажилгүйдэл, ядуурал, үндэсний аюулгүй байдлыг ч үл тоож байна. Энэ амлалтын төсвийн үр дүнд Монголын эдийн засаг нэг мөсөн сүйрч, ирэх 4 жилийн хугацаанд ч сэргээн босгох аргагүй хямралд оруулах нь байна. Бэлэн мөнгө амлаж тэнэгтэхийг чинь уучилж болно. Амлалтаа биелүүлэх гэж ингэж тэнэгтэнэ гэж даанч бодоогүй юм

Posted in Бачимдал, ТӨСӨВ | 1 Comment »

ЗӨВШӨӨРӨЛ

Posted by bolod on September 2, 2011

Энэ төв замын зөвшөөрөл. Төв замаар том оврын буюу ачааны машин явах зөвшөөрөгдсөн маршрутыг зааж өгч, улиралд 45000 төгрөгийн төлбөртэйгөөр олгодог байна. Гэхдээ үүнийг уншихад зөвшөөрөл гэхээсээ илүү хаалт, хориглолт нь давамгайлсан байгааг харж болно. Хаагуур явж болохыг би хувьдаа ойлгосонгүй. Монголын нийгэмд иймэрхүү зөвшөөрөл маш олон юм даа.

 

Posted in Бачимдал, ЗУРГААР, ХОТ | 3 Comments »

ТЕАТРЧИЛСАН ТОГЛОЛТ

Posted by bolod on August 20, 2010

Тэртээ он жилүүдэд байсан ийм нэг нэр томъёо өчигдөр гэнэтхэн толгойд орж ирлээ. Ойрд үзээгүй театрчилсан тоглолт үзсэн болохоор тэр биз.

Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын БСШУЯ-ны сайдтай ажил хэргийн уулзалт хийж, олон асуудлыг унплагед зөвшилцөж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байх ажээ. Тэдний ингэж мундаг ажиллаж байгааг нөгөө залхуу сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, телевизийнхэн хаанаасаа ч олоод мэдчихсэн юм бүү мэд, баасан дээр шавсан ялаа шиг язганаж, бичлэг хийж камердаж, фотодож, гялбалзуулж байх ажээ. Эгээ л төрийн өндөр дээд, дээдийн дээд хэмжээний уулзалт шиг. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: , | 2 Comments »

ТАТВАРТАЙ ГЭЛДЭРЭЭ

Posted by bolod on July 27, 2010

Улаанбаатар хот жил бүр л зам засаж, зам тавьж байгаа нэрээр олон арван тэрбум төгрөгийг залгидаг. Жолооч болгон тээврийн хэрэгсэл ашигласны төлбөр төлж, түүнээс тодорхой хувь нь замын санд төвлөрдөг гэнэ. Түүн дээрээс нь нэмж зам ашигласны төлбөрийг хотоос орох гарах, зогсоол ашиглахдаа байнга төлнө. Хичнээн их мөнгө төлж байгаагаа тооцоолж чадахгүй юм. Гэтэл зам гэж хэлэхийн аргагүй замаар явдагаа наадмын хоёр өдөрт мэдлээ. Сайндаа ч биш. Наадмын үеэр хотын хөдөлгөөн багасаж, хотын замаар бараг анх удаа бөглөрөлгүй “явж” үзсэн юм. Гэтэл тэр замаар үнэндээ “явах” аргагүй юм байна. Хөдөөгийн ямар ч алдартай бартаатай зам, хамгийн урт нидрүүлгүүд ч атаархахаар, бартаатай гэхэд зөөлдөхөөр замаар явдаг байж. Урьд нь яагаад мэддэггүй байсан гэхээр, өмнөх машиныхаа арын гэрлийг ширтээд л гэлдэрдэг байсан болохоор мэддэггүй байж. Зам чөлөөтэй болоод явах гэсэн чинь харин явж болохооргүй гэлдэрэхэд таарсан гэлдэрүүл (уучлаарай зам гэж нэрлэж чадахгүй нь) байлаа. Тэгсэн мөртлөө бас энд тэнд нь хурд сааруулагч хийгээд байгаа юм аа бас. Хурдалж болохоор замтай ч юм шиг.

Posted in Бачимдал | Tagged: , | 2 Comments »

СУДАЛГАА БОЛ СУРТАЛЧИЛГАА БИШ

Posted by bolod on July 20, 2010

6 сарын сүүлээр нэг нөхөр утсаар яриад л шалаад л сүйд болоод ирж уулзлаа. Миний утсыг хаанаас хэнээс авсан юм бүү мэд. Ирээд өөрийгөө олигтой ч танилцуулсангүй. Нэг нэр хэлсэн, үнэн худал нь ч бүү мэд. Нэрийн хуудас ч үгүй юм. Нэг ТББ-аас явж байгаа гэх. Гэхдээ тэр нь байгуулагдаагүй, байгуулах гээд бичиг баримтаа Хууль зүйн яаманд өгчихсөн гэнэ. Их л нууцлагдмал аж. Зорилго нь судалгаа хийлгэх. Сэдэв нь ТАВАН ТОЛГОЙ. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: | 5 Comments »

ХҮҮХДИЙН ПАРК

Posted by bolod on July 18, 2010

Манай охин миний гар утасны календарь дээр нэг санамж үлдээчихэж. 7 сарын 8 –ны өдөр. Энэ өдөр Хүүхдийн парк нээлтээ хийнэ хэмээн эзэд нь амалсан, түүнийг нь мэдээллийн хэрэгслүүд цацчихсан юм. Тэгээд л сарын өмнө бичсэн “Өнөөдөр парк нээгдэнэ, очиж тоглоё” гэсэн хүсэлт гуйлт шаардлага хүлээлт хосолж холилдсон санамжаа миний утсан дээр үлдээсэн хэрэг. Түүнийг нь уншчихаад хичнээн инээд хүрсэн гээч. Сүүлд нь бодоод байхад инээх багадаж, уйлах ихэдлээ гэдэг шиг санагдлаа. Хөөрхий хичнээн хүүхэд энэчлэн Хүүхдийн паркийг нээгдэхийг хүлээж, хүүхэд насаа барж суугаа бол. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: | 1 Comment »

ТӨЛБӨРТЭЙ ДОНСОЛГОО

Posted by bolod on June 15, 2010

Саяхны амралтын өдрөөр Төв аймаг хүрдэг замаар яваад ирлээ. Зам гэж авах юм алга. Энд тэндгүй нүх тогоо. Уран жолоодлого хийж нүх тойрч наймын тоо эргэсээр арай гэж Айдсын давааг айдас хүйдэстэйгээ даваад тонгойтол нөгөө замын пост ичих ч үгүй мөнгөө нэхээд л байж байна. Мөнгөө төлөөд цаашилтал бас л ялгаагүй, нүх тойрч хурд самбаа шалган шалгалт өгсөөр очих гэсэн газартаа очоод буцлаа. Төлбөртэй донсолгоогоор донсолгосоор хот руугаа зүглэн иртэл хотын пост бас л мөнгөө нэхээд гараа сарвайгаад л байж байна. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | 3 Comments »

УТТ-ООС Ч ДОЛООН ДОР

Posted by bolod on April 20, 2010

Амлалт нэхэж байсан суулт сунжирч, Ард нийтийн санал асуулга явуулахыг шаардсан өлсгөлөн болон хувирсан. Хэд хоног үргэлжилсэн өлсгөлөнгийн үр дүн нэг л ахиц муутай мухардмал байдалд орчихоод, тэмцэгчид тэмцлээ зогсоох янзгүй, төрчид суудлаасаа ховхрох шинжгүй бие биенээ хялайлцан хэд хоносон. Үнэндээ, тэр муу хэд өлсөөд үхчихвэл бараг сайн л биз гэж ТЭД дотроо бодож байгаа ч, өлсгөлөнгөөр хүн үхчихсэн гэх муу нэрнээс айхдаа эрх баригчид өлсгөлөнг хүчээр тараах аргыг сонгожээ. Үгээ хэлье гэхэд хэлүүлэхгүй, сууя гэхэд суулгахгүй, гэр барья гэхэд бариулахгүй, барьсан ганцыг нь галзуу солиотой хэн нэг нь дайрч нураагаад, өлсөе өлсөж болохгүй тийм “ардчилсан” нийгэм аж. Өлсгөлөн зарлагсдын өмнөөс бурханд залбирья. Ямартай ч тэдний амь нас аюулгүй болох шиг боллоо, тэд амь насаа зольж байна гэх хөндүүр бодлоос салж болох нь. Read the rest of this entry »

Posted in Бачимдал, Социал хөдөлгөөн | Tagged: , | 2 Comments »