Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Жишлэг’ Category

ХУУЧИН ТҮҮХ

Posted by bolod on October 12, 2011

Монгол орон зах зээлд дөнгөж шилжиж эхэлж байх үед, хойд дэнжийн мянгын зах Монголчуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэж билээ. Дэлгүүр лангуу хоосорч, бараа хомсдоод, үйлдвэрүүд хаагдаж хувьчлагдаж, үйлдвэрлэл зогсож, ажилгүйчүүдийн эгнээ тэлж, сургууль соёл төрийн албанаас олонх нь дайжиж, нийтээрээ зах руу төвлөрсөн байлаа. Олон хүний ажлын байр нь дэнжийн мянгын зах болж, олон өрхийн орлогын эх үүсвэр нь зах дээр наймаа хийх явдал болж, олонх худалдан авагчид зах дээрээс худалдан авалт хийдэг болсон байв. Тэр үед нэг ийм түүх яригддаг байж билээ. Хүн бүр мэднэ дээ. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Жишлэг | Tagged: | Leave a Comment »

“МИКРО” ТҮВШИН

Posted by bolod on November 19, 2010

Микро автобуснууд гэж замын бөглөө үүсгэдэг жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг үл тоодог, давхарлаж зогсдог, орилж хашгичдаг, хүн авах гээд хүлээгээд зогсчихдог, хүнээ булаацалдаж уралддаг, хүн дайрчих гээд байдаг, аваар осол гаргамтгай, дуртай газраа зогсож хүн буулгана, дуртай газраасаа хүн шүүрч авна, дуртай замаараа сүвлэн давхидаг дүрэмгүй замбараагүй тээврийн хэрэгсэл байдаг гэж хүн бүхэн ам амандаа муулдаг ярьдаг байлаа. Хотын төвөөр сүүлийн үед микронууд явуулахаа байж, микро автобуснууд харагдахаа байсан ч “микро” араншинтай жолооч нар хуучин хэвээр байгаа. Өмнөх ерөнхий сайдын буянаар нийтийн тээврийн компаниудын парк шинэчлэл хийж, 400 том оврын автобус нийтийн тээвэрт нэмж зүтгэх болсноор микронуудыг халж, микро автобусны жолооч нарыг макроавтобусны жолооч болгон авсан гэдэг. Микроны жолооч, микроных л юм болохоор макро барьсан ч гэсэн микро араншингаа гаргаж, автобусны буудлууд дээр давхарлан зогсож, хүнээ авахаар уралдаж хэрэлдсээр л, макро бөглөрөл түгжрэл, макро бухимдал үүсгэсээр байгаа. За тэрч яахав тэгсгээд цэгцрэх биз. Read the rest of this entry »

Posted in Жишлэг | Leave a Comment »

БОЛОВСРОЛЫН СИМФОНИ

Posted by bolod on September 2, 2010

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ойрд ТВ-үүд боловсролын асуудалд анхаарал хандуулж эхэллээ. Түр зурын энэ анхаарал хандуулалт нь түр зуурынх учраас ердөө л анхаарал хандуулсан болоод л өнгөрөх маягтай. 9 сарын 1 –нд SBN телевизээр боловсролын салбарынхны оролцсон “өргөн” хэлэлцүүлэг явагдлаа. Авууштай нь салбарын “томцуул”-аас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй цуглуулж чаджээ. Яамны дээд боловсролын газрын дарга, бага дунд боловсролын газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн сургалтын газрын дарга, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал гэх мэт. Read the rest of this entry »

Posted in Жишлэг, Хэвлэл мэдээлэл | 2 Comments »

БОГДЫН БООРЦОГ

Posted by bolod on June 3, 2010

Сүхбаатар кинон дээр нэг тийм сюжет бий. Гамин цэргүүд мөргөлчдийг нэг нэгээр нь өндийлгөж нүүрийг нь сөхөн шалгаж Сүхбаатарыг хайна. Баригдах дээрээ тулсан Сүх, Гомбыгоо явуулж Богдоос боорцог гуй гэдэг. Гомбо ч үргээ сайн гүйцэтгэж, боорцог гуйж, Богд хаан ч боорцог авчруулан атган цацаж, сүсэгтэн олон ч боорцгоо булаацалдан үймж, юун эргэл мөргөл, юун эрэл хайгуул манатай, ёстой жинхэнэ эмх замбараагүй байдал, орон нутгийн шинжтэй мөргөлдөөн, үймээн самуун гээч болдог билээ. Сүх тийнхүү гамингуудын мөрдлөгөөс мултардаг юм. Read the rest of this entry »

Posted in Жишлэг | 4 Comments »