Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Сонгуулийн амлалт’ Category

САНАМЖ БИЧИГ

Posted by bolod on April 14, 2011

Намуудын дарга нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурцгаасан гэнэ. “2012 оны УИХ -ын болон орон нутгийн сонгуулийн үед мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй байхаа батлан илэрхийлж байна” гэлцэн сүржигнэж арваадаараа гарын үсэг зурцгаажээ. Жижиг намууд нь ч яахав фононд зогссон юм байгаа биз. МАХН, АН хоёр ийнхүү санамж бичигт гарын үсэг зурсан нь сайн зүйл үү, муу зүйл үү? Read the rest of this entry »

Posted in Сонгуулийн амлалт, УЛС ТӨР | Leave a Comment »

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

Posted by bolod on January 11, 2010

Өнгөрсөн намар Засгийн газар нэгэн хуулийн төсөл санаачлан орж ирээд ам руугаа алгадуулаад буцаагаад бариад гарсан. Оруулж ирсэн хүн нь Сангийн сайд С.Баярцогт, харин ч гутарсан шинжгүй инээд алдан байх нь ТВ-ийн дэлгэц дүүрэн харагдсан. Түүний хувьд батлагдана уу байна уу, падгүй асуудал байсан бололтой. Гэхдээ л тэр санаачлаад, НДШ-ийн хувь хэмжээг нэмэх тухай яриад ороод ирж байгаа юм. Тэр чинь сангийн сайд шүү дээ. Сангийн сайд учраас төсөв хэрхэн бүрдүүлэх, татвар хэрхэн нэмэгдүүлэх тухай ярих нь түүний үүрэг. Харин НДШ бол татвар биш, НДСан улсын төсөв биш учраас уг нь түүнд хүртээлгүй зүйл юм. Үүнийг НХХЯ-ны сайд нь ярьж орж ирсэн бол өөр хэрэг. Эндээс үүдээд, сэтгүүлчдийн ярьж байгаагаас хараад, иргэдийн ойлголтоос дамнуулаад дүгнэхэд манай иргэд улс төрчид аль аль нь НДШ-ийг, ЭМД-ийг ердөө л нэг хэлбэрийн татвар гэж үздэг ажээ. ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх тухай ярьж байхад сөргүүлээд яагаад татвар нэмэх гээд байгаа юм бэ? гэсэн асуултаар булах ажээ. Тэд эдгээр даатгалыг зөнгөөрөө л татвар гэж ойлгож хүлээж авдаг байна. Даатгалуудын үйлчлэл нь ч яг л татвартай адилхан болохоор тэр. Цаашлуулан дүгнэвэл НДШ болон ЭМДШ нэрээр татварласан хөрөнгийг үр ашиггүй зарцуулдагаас болоод эдгээр нь даатгалын механизм биш, татварын механизм болон хувирсныг бүгд хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болно. Тэгэхээр ер нь даатгалын систем огт буруу ажиллаад байгаа гэсэн үг. ЭМДаатгалын тогтолцоо болон Нийгмийн даатгалын тогтолцоог орвонгоор нь өөрчлөхгүй бол хувь шимтгэл мэтхэнийг нэмж хассанаар асуудал хэзээ ч шийдэгдэхгүй биз. Read the rest of this entry »

Posted in Сонгуулийн амлалт | Tagged: , | 5 Comments »

“НОГООН АМЛАЛТ”

Posted by bolod on January 3, 2010

“Хүний хөгжил сан” –гийн тухай хууль батлагдаж, хүн бүрт хувь ч юм уу хишиг ч юм уу тараах боллоо. АН анхлан “Эрдэнийн хувь” гэж нэрлээд иргэн бүрт 1 сая төгрөг тараах тухай амалсан. Миний ойлгосноор байгалийн баялаг ашигласны үр шимийг иргэн бүр тэгш хүртэх учиртай, тиймээс жил бүр иргэддээ ийм хэмжээний хувь хүртээх юм гэсэн. Араас нь МАХН –ын дарга, тухайн үеийн ерөнхий сайд С.Баяр, “Энэ бол бүрэн бололцоотой зүйл” гэж тодотгож байгаад, Бүтэн бас хагастай сая төгрөгийг “Эх орны хишиг” нэрээр олгохоо амалж, батламж хүртэл тараасан, одоо миний ширээн дээр байж л байна. Жил бүр олгох, тэгэхдээ сонгуулийн маргааш л бараг өгөх юм яриад байсан сая сая төгрөгний ханш нь унахын зэрэгцээ мөнгөн дүн нь буураад одоо юу гэнэ вэ дал далан мянган төгрөгийг өгөх болж байх шив дээ. Монголчууд далдрахын 70 гээд 70 насны ойгоо хийдэггүй. Энэ муусайн намууд өөрсдийгөө далдрахын бэлгэдэл болгож 70 мянган төгрөг тарааж байгаа бол харин ч авна шүү. Read the rest of this entry »

Posted in Сонгуулийн амлалт, Үйл явдал | Tagged: | 1 Comment »