Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Тэрсүү үг’ Category

САНАМСАРТАЙ

Posted by bolod on October 12, 2012

Сүүлийн үед их олон зүйл санамсаргүй болж байна. Олон агентлагийн дарга нар ойр ойрхон солигдов. За энэ ч яахав. Засгийн газар шинээр байгуулагдаж байгаатай холбоотойгоор улс төрийн албан тушаалтнуудын томилгоо явагдаж байгаа нь зүйн хэрэг. Тэр олон томилгоон дунд гэнэ гэнэхэн албан тушаалаасаа өөрийн дураар чөлөөлөгдөх хүсэлтүүд гарч орны томилгоо хийгдсээр. Магадгүй л юм. Өөрөө тэгж хүсэж байгаа бол одоо яахав дээ. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Тэрсүү үг | 2 Comments »

ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГ

Posted by bolod on May 23, 2012

Намууд сая төгрөг амалсан, намууд сая 500 мянгыг амалсан. Амлах байтугай түүнийгээ баталгаажуулж батламж хүртэл тараасан. Баталгаатай учраас л батламж хэмээн нэрлэж тараасан хэрэг. Тэгээд л ард түмэн хууртаад итгээд саналаа өгчихөж. Одоо өгөх авахдаа тултал байдаггүй. Өгч чадахааргүй л бололтой болоод явчихлаа. Хүмүүсийн итгэлээр тоглож, худлаагаасаа мөнгө амлаж, хуурахыг залилангийн гэмт хэрэг гэдэг. Гэтэл МАХН-ын гишүүд бүгдээрээ нийлж байгаад залилан хийсэн учир бүлэглэн үйлдсэн гэдэг зүйл ангиар бүр ч хүндэрч байгаа юм. Бүлэглэн үйлдээд зогсохгүй бүр зохион байгуулалттайгаар залилан мэхэлсэн байна. Тэр ч бүү хэл залилан луйвардах замаар төрийн эрхийг авсан учир энэ нь онц ноцтой төрийн эсрэг гэмт хэрэг биш гэж үү? МАХН-тай өрсөлдсөн гэх боловч АН-ынхан ч гэсэн яг ийм зүйл ангитай хэргийг үйлдэхээр завдсан байна. Тэгэхээр тэд яг адилхан зүйл ангиар яг ижил ял шийтгэлийг эдлэх учиртай болж байна. Энэхүү гэмт үйлдлээ нэг удаа бус нэлээн хэдэн удаа давтан үйлдсэн тул Ц.Нямдорж сайдын боловсруулж батлуулсан эрүүгийн хуулийн үзэл баримтлалаар бол нэлээд хүндрүүлсэн нөхцөлтэйгөөр хатуу цээрлүүлэх учиртай болж байгаа юм.

Posted in Тэрсүү үг, УЛС ТӨР, ЭРХ ЗҮЙ | Tagged: , | Leave a Comment »

БИ ХҮН МӨН ҮҮ?

Posted by bolod on January 19, 2012

“Ноён Жонс та хүн мөн үү?” гэсэн нэртэй зөгнөлт зохиол байдаг юм. Уралдааны машины жолооч Жонс, даатгалын компаниудтай шүүхдэлцэж байгаа тухай гардаг санагдаж байна. Жонс даатгалын компаниудаас мөнгөө нэхэж, цаадуул нь төлөх эсэх дээрээ тулаад, гэтэл эмнэлгийн болон засварын газрууд Жонсоос төлбөрөө нэхээд л гурвалжин дөрвөлжин асуудал болно. Асуудал явсаар байгаад Жонс хүн мөн эсэх дээр тулдаг юм. Учир нь Жонс маш сайн тамирчин боловч, бас үргэлж аваарт орж бэртэж гэмтэж байдаг. Шинжлэх ухаан, технологи хөгжөөд хүн үхэж болохооргүй болчихсон цаг болохоор гэмтсэн дутсан эрхтнийг нь хиймэл эд эрхтнээр солиод л эдгээгээд, Жонс ч хашрахгүй дахин уралдаж аваарт орсоор. Ингэсээр байгаад ориг Жонсоос, тархины зүүн тал бөмбөрцөгний ч бил үү, зөвхөн нэг хэсэг нь л үлдэх бөгөөд, шүүх хуралд энэхүү тархины тасархай оролцож, шүүхдэлцэж байгаа тухай гарна. Үнэндээ энэ хүн нь Ноён Жонс мөн үү, эсвэл Жонсын нэрийг барьж уралдуулж байгаа робот уу? Төлбөр төлбөл хэнд төлөх вэ? Жонс даатгуулбал юугаа даатгуулах вэ? Амь насаа юу? гэхчлэн эх адаггүй асуудалд хутгаад хаячихдаг юм. Read the rest of this entry »

Posted in БИ . . ., Тэрсүү үг, ЭРХ ЗҮЙ | Tagged: | 2 Comments »

СПИКЕР ХҮРТЭЛ

Posted by bolod on November 16, 2010

Иргэний шинэчилсэн бүртгэл явагдаж дуусаж байгаа. 2010 оны 10 сарын 31-нийг дуустал явагдах урьдчилсан товтой байлаа. Гэтэл энэ хугацаанд нийт иргэдийн 85 хувь нь л бүртгүүлсэн юм даг уу даа. Маниас эхлээд нийт иргэдийн 15 орчим хувь нь залхуурч, гөжүүдэлж, зугтаж, сугарч үлджээ. Тэгсэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, манийхаа өрөөсөн дугуй байсан болж таарав. Иргэний шинэчилсэн бүртгэл явагдаж дуусах хугацааг 10 сарын 31 гэж тогтоосон боловч энэ хугацаанд УИХ-ын дарга нь хүртэл багтаж бүртгүүлээгүй юм байна. Би одоо Их Хурлын даргатай барьцах боломжтой боллоо. Нэгэнт 15 хувь нь багтаж бүртгүүлээгүй учир хугацааг сунгажээ. УИХ-ын дарга “Иргэдээ уриалж, идэвхжүүлэхийн тулд” шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлж, бүртгүүлж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацуулав. Энэ нь уриалсан гэхээсээ илүүгээр, өө хөөрхий Хурлын дарга нь хүртэл дийдлайндаа багтаж бүртгүүлээгүй юм байна шүү дээ, хурлын дарга нь хүртэл шинэчилсэн бүтргэлийн товыг үл ойшоосон юм байна гэх мессежийг өгсөн гэж хэлж болно. Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | 3 Comments »

ҮР ДҮНГЭЭР САНХҮҮЖИХ НЬ

Posted by bolod on November 2, 2010

2010 оны 10 сарын 27 –нд “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг үзжээ суусан чинь Их Хурлын зарим эрхмүүд мэдэмхийрээд, дуусдаггүй барагддаггүй яриандаа гөлөмцөөд авч өгч байна. Барагддаггүй буу халааны энэ удаагийн сэдэв уг нь “Ажилгүйдэл” байлаа. Энэ нэвтрүүлгийн санаа нь ярьж хэлэлцэж, цагийн хязгааргүй мэтгэлцээд ч болов ямар нэг дүгнэлт, ямар нэг гарц, шийдэл рүү чиглэх агуулгатай юм байна гэж ойлгож, бас ч гэж горьдонгуй үзэж суусан сан. Цагийн хязгаарлалтгүйгээр гэдэгт агуулга нь байгаа юм болов уу гэсэн чинь эх адаггүй төгсгөлгүй, шийдэлгүй, ямар ч үр дүнгүй, байдаг л нөгөөх мэдэмхийрэл, цэцэрхийлэл, цагий нь олоогүй егөөдөл, ончгүй хошигнол, чамин зүйрлэл, бусдаасаа онцгойрч ялгарах гэсэн ядмаг оролдлого, гол асуудлаасаа хальж гол бусын талаар түмэн ёстойг урсгасан, бурхны лүндэн шиг олон ёстойг ар араас нь угсруулсан, хархны замаар замнасан төөрдөг байшин шиг уймраа яриа аж. Бадарчин яваад л байж гэнэ, яваад л байж гэнэ, яваад л байж гэнэ, явсаар л байж гэнэ гэдэгэрхүү л юм уу даа. Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | Tagged: | 6 Comments »

ХАМААШДЭЭ

Posted by bolod on September 10, 2010

Социализмын үед жирийн иргэд хүртэл үзэл сурталжиж хүүхдүүддээ Мэлс, Мэлсчой гэсэн нэр өгч байсан тохиолдол бий гэнэ. Түүний нэг нь Сэсээр гэдэг нэр. ЗХУ-ын нэрний СССР гэсэн орос товчлолыг өөрийнхөө дуудлагад тааруулан монголчлон өгсөн нэр. Гэтэл СССР улс тарж бутрах дээр тулж СССР гэсэн нэрээ солиод СНГ гэсэн нэртэй болчихов. Сэсээр гуай өөрийнхөө нэрийг шогчлон, “Сэсээр улс ч байхгүй болчихлоо, би өөрийнхөө Сэсээр гэсэн нэрийг Сэнгээ гэж өөрчилдөг юм бил үү” хэмээн амьтан хүн инээлгэж явсан гэдэг. Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | Tagged: | 4 Comments »

ЭЛЬ ДОРЖ

Posted by bolod on September 3, 2010

9 сарын 1 –нд эхний цагийн хичээлийг Монгол Улсын ерөнхийлөгч заадаг болоод 2 жил болж байна. Ерөнхийлөгч ногоорчихсон юм болохоор байгаль орчны асуудал дэлхийн цаг уурын дулаарлын асуудлаар баахан ярилаа. Угаасаа ярьдаг сэдэв нь биш юм болохоор нэг л хуурай хөндий, үнэмшилгүй юм. Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | 3 Comments »

ҮНДЭСЛЭЛГҮЙ ҮНЭ

Posted by bolod on August 25, 2010

Ерөнхий сайдын, боловсролын сайдтай хийж байсан уулзалтан дээр байн байн давтагдаад байсан нэгэн хэллэгийн талаар бичих гэж байснаа мартчихаж. Доошоо ширээнийхээ тавцанг байнга ширтэж, хааяа нэг үүрэгдүүлэгч рүүгээ харц шидлэнгээ “үндэслэлгүй үнэ” гэх утгагүй ойлголтыг хэдэнтээ давтлаа. Түүнийхээр бол үнэ нь дотроо “үндэслэлтэй үнэ” болон үндэслэлгүй үнэ” гэж ангилагддаг бололтой. Үндэслэлтэй үнэ гэдэг нь ч яахав түүнд “таалагдаж” байгаа үнийг хэлдэг юм байж, үндэслэлгүй үнэ гэж яг юуг хэлээд байгааг тааварлах гэж оролдлоо, болсонгүй. Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг, ЭДИЙН ЗАСАГ | 11 Comments »

БИ ОЙЛГОХГҮЙ БАЙНА

Posted by bolod on May 5, 2010

Би энэ нийгмийг ажиглаж, болж байгаа үйл явдал, үзэгдэл процессийг ойлгодог, өөрийнхөөрөө өөрөө өөртөө тайлбарлаж чаддаг гэж боддог байлаа. Би чинь эх орон нам засгийнхаа буянаар бичиг үсэгт тайлагдсан, XXI зууны ардчилсан Монгол улсын соёлжиж боловсорсон иргэн. Энэ байтугай нарийн зүйлийг, тухайлбал Пифагорын теоремыг Фалесийн теоремтой нь мэддэг, Менделеевийн үелэх системийг 107 элементтэй нь цээжилчихсэн, ус 0 градуст хөлддөг байтугай зарим тохиолдолд 0-ээс доош градуст хөлдөхгүй ч байж болохыг мэднэ. Архимедийн хүчийг, Кеплерийн хуулийг, Эйнштейний Харьцангуйн онол, Дарвины Хувьслын онолыг ч хүртэл андахгүй “мэддэг” боловсролтой иргэн. Кошийн тэнцэтгэл биш, Жуковскийн функцээс авахуулаад Фермагийн их теорем, Галуагийн онолыг ч хальт мөлт сонссон дээд боловсролтон. А.Смитийн “Үндэстнүүдийн баялаг”, К.Марксийн “Капитал”, Попперийн “Түүхчлэх үзлийн гуйланчлал”, М.Фридманий “Хувь заяагаа сонгох нь” зохиолууд хийгээд Хаек, Мизес, Де Сото, Мальтус, Рикардо, Вебер, Сорокин, Гумилёв нарын зохиолын талаар “тухай” мэдлэгтэй “нийгмийн амьтан”. Үүнийгээ ихэд бодож өөрийгөө ихэд тоосон “биеэ тоогч”. Read the rest of this entry »

Posted in БИ . . ., Тэрсүү үг | 6 Comments »

ӨЛСӨӨД БАЙНА УУ? ТЭГВЭЛ ӨЛСГӨЛӨН ЗАРЛА

Posted by bolod on April 21, 2010

Өлсгөлөн зарлагсдыг хүчлэн тарааж, албадан эмчилгээнд оруулж гэнэ. Монгол иргэдийн амь нас эрүүл мэнд бат найдвартай гарт байгаа юм байна. Манай Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд ард нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах энхийн манаандаа үнэнч байна. Хэн ч үхэхгүй байх нөхцөл бүрэн хангагджээ. Гэтэл статистикийн мэдээгээр ард түмний 36 % нь ядууралд нэрвэгдсэн гэх тоог танилцуулах аж. Тураалд орсон, хүнс тэжээлийн дутагдалд орсон хүн ардын эзлэх жин нэмэгдэж байна. Ядуурал гүнзгийрч байна. Атрын III аяны буянаар нийт улс орны хэрэгцээт буудайны 80 хувийг хангана гэх боловч, хүнсний ногооны хэрэгцээг 100% хангах ургац хураасан гэх боловч, малын тоо 40 сая хол гарч, хонин толгойд шилжүүлснээр 60 сая шахаж байгаа гэж мэдэгдэх боловч ард түмэн өлссөөр.  Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | 2 Comments »