Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘ХҮМҮҮС’ Category

ЛОЙДОР

Posted by bolod on May 24, 2012

Өнөөдөр Монголд дээд шүүхэд бүртгэлтэй хорь гаран улс төрийн нам байна. Үзэл баримтлал, зохион байгуулалт, байгуулагдсан зорилго, шалтгаан, цаг үе, түүх, амбицаараа өөр хоорондоо бүгд ялгаатай боловч парламентийн сонгуульд өрсөлдөж, амжилт гаргах амбицтай цөөхөн хэдэн нам бий. АН, МАН хоёроос гадна энэ хоёр намтай өрсөлдөх цанхаалах санаатай намууд өөрсдийгөө улс төрийн гурав дахь хүч, улс төрийн шинэ хүч, улс төрийн тэргүүлэх хүч гэхчлэн янз янзаар л нэрлэж, өргөмжилдөг боловч бодитой өрсөлдөгч өнөөг болтол гарч ирээгүй л байсан юм. Энэ орон зай дээр тоглох сонирхолтой улс төрчид 2005 оноос ажиллаж эхэлсний үр дүнд УИХ-ын сонгуульд амжилт гаргах харьцангуй боломжтой ИЗНН, МАХН, МҮАН гэсэн гурван нам үүсч байгуулагдаж, шинээр зохион байгуулагдаад байгаа билээ. Хэн нь гурав дахь хүчний орон зайд ялалт байгуулах вэ? Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012, Улс төрч | Tagged: | Leave a Comment »

УЛС ТӨРИЙН АРИУН ЦЭВЭР

Posted by bolod on May 21, 2012

Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг анх удаа түүний өөрийнх нь нам дотроос, өөрийнх нь намын гишүүд санаачлан УИХ-д оруулж ирсэн билээ. Тэрбишдагва тэргүүтэй МАН-ын 7 гишүүн хуульзүйн сайдыг огцруулах санал тавьж, АН-ын бүлэг түүнийг нь дэмжив. Хамгийн гайхалтай нь өөрсдийгөө УИХ дахь сөрөг хүчин, улс төрийн гурав дахь хүчин энэ тэр хэмээн цоллох дуртай ИЗНН-ынхан эсэргүүцэв. Хэрэв Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн эхний өдрийн хуралдаан дээр Д.Энхбат, С.Оюун, З.Алтай нарын гурван гишүүн оролцож, сайдыг огцруулах талд саналаа өгсөн бол Нямдорж сайд гарцаагүй огцрох байлаа. Гэвч тэр гурван “цэвэрхэн” гишүүн түүнд оролцсонгүй. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР, Улс төрч | Tagged: , | Leave a Comment »

ЯДУУРАЛ БУУРЧИХСАН

Posted by bolod on April 30, 2012

Та нар одоо ядуу биш. Төр иргэддээ тэгж хэлж байна. Оны эхэнд ядуурлын түвшин 39,2% хүрсэн гэж мэдээлэл хийж байсан бол өнгөрсөн богино хугацаанд ядуурал арван хувиар буурч 29%-тай болсон хэмээн Үндэсний статистикийн хороо болон Үндэсний шинэтгэлийн хорооныхон мэдэгдэж байна. Энэ хурдаараа бол сонгууль болтол ядуурал дахин 5% -иар буурч, оны эцэст 9%-тай болно гэсэн үг. Read the rest of this entry »

Posted in Бачимдал, Улс төрч, ЭДИЙН ЗАСАГ | Tagged: | 1 Comment »

МЭДЭЭЛЭЛГҮЙ ИРГЭД

Posted by bolod on April 28, 2012

Ц.Нямдорж сайдын “Би юу ч хараагүй, би юу ч сонсоогүй, би юу ч хэлэхгүй” гэсэн мэдэгдэл олон хүний дургүйг хүргэсэн бололтой. Мэдээлэлгүй, мэдлэггүй сайд, унтаа сайд гэсэн нэр зүүж, орох оронгүй, арай л оочих аягагүй гэж дайруулах нь халаг байна. Нямдорж сайдыг 85 настай эмгэн “Би сайдад ТV бэлэглэнэ, миний хүү гарч ирж TV-гээ ав аа” хэмээн дайруулж, олон хүн дэмжин тавлаж байна. Яая гэхэв. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. Ингүүлэх юмаа өөрөө хийсэн хүн, хэлсэн үг хийсэн үйлдэл болгоноороо алдаа гаргаж, улс төрийн нэр хүндээ шатааж байгаа хүн. Цагтаа “Н.Энхбаярын дөрвөн Дорж” гэж нэрлэгдэж байсан Доржуудын сүүлийнх нь Доржийн улстөр дэх нэр хүнд ийнхүү ганхаж эхэллээ. 2012 оны сонгуульд сонгогдох магадлал нь их л багасах шиг боллоо доо. Read the rest of this entry »

Posted in Улс төрч, Хэвлэл мэдээлэл | 5 Comments »

“МАНАЙ КЛУБИЙНХЭН”

Posted by bolod on September 30, 2010

Өнгөрөгч пүрэв гаригт “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг дахин гарч эхэлжээ. Элдэв хэлэлцүүлгүүд сонирхол татахаа байж, элдэв нүүр тулсан ярилцлагууд газар авахаа байгаад, улс төр сонирхолтой сэдэв биш больж, улс төрийг сонирхолтойгоор үзүүлэхээ байчихсан, улс төр сонирхол татахуйц өрнөхөө байгаад мөлгөр хөшүүн, магтаал суртаал л гарах болсон энэ зурвасхан үед бас ч гэж сонирхол татаж болохуйц нэвтрүүлэг. Урьд нь би энэ нэвтрүүлэгт оролцогчдын бүрэлдэхүүнийг эсэргүүдүү гишүүд цуглачихаж гэж харж томъёолж байсан. Бас ч гэж нийгэмд үзүүлэх нөлөөг харж эерэг хүлээлттэй байсан. Одоо харин үүндээ эргэлзэж эхэллээ. Read the rest of this entry »

Posted in Улс төрч, Хэвлэл мэдээлэл | 2 Comments »

ХАЙРЫН СҮҮ

Posted by bolod on June 1, 2010

Томоо болсон хоёр охинтой эхнэр нөхөр хоёр хүүтэй болох гэж их хүсчээ. Гэвч хүүтэй болж чадалгүй хясаж. Нэг хөөрхөн хүү өргөж авах юм сан гэж ярьцгаадаг түүнийгээ таньдаг эмчдээ ярьж байснаа өөрсдөө ч мартчихсан байсан гэнэ. Нэг л өдөр нөгөө эмч нь та хоёрын ярьж байсан хэвээрээ юу гэж асууж, юу билээ гэтэл хариуд нь, хүү өргөж авмаар байна гэсэн чинь хэвээрээ юу гэжээ. Ингээд, нэг л өдөр тэд нэг сар ч хүрээгүй нялх хүүгээ оюутан ээжээс нь өргөж авчээ. Read the rest of this entry »

Posted in ХҮМҮҮС | 2 Comments »

БАЯРЫН ОГЦОРСНЫ ДАРААХ ЭДИЙН ЗАСАГ

Posted by bolod on November 29, 2009

Монгол улсын Засгийн Газрын ерөнхий сайд асан С.Баяр бие чилээрхсэний улмаас чөлөө мэдүүлж үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Улс төр судлаачид, улс төр сонирхогчид, улс төрчдийн хүрээнд ийнхүү Ерөнхий сайд сайн дураараа ажлаасаа буух нь гэнэтийн сонин зүйл байсан билээ. Тэд С.Баяр гэдэг хүн юуны учир ажлаа өгсөн болохыг шүүн хэлэлцэж, үүнээс улбаалан өрнөж болох үйл явдлуудыг өөр өөрийнхөөрөө таамаглацгаасан. Баярын дараах улс төр хэмээх нийтлэл бичигдэж, мэддэг мэддэггүй хүн бүхэн л өөр өөрийнхөө хувилбарыг дэвшүүлж, зөв буруу баахан бурлаа. Миний хувьд харин Баярын дараах улс төр төдийлөн сонирхолтой биш байна. Баярын дараах улс төр байх даа ч яахав. Ямар бурхан болоод төрөл арилжчихсан биш. Их улстөрөөс бүр гарчихсан ч биш. Харин С.Баярын огцорсны дараах эдийн засаг ямар байх вэ гэдэг л онц сонирхолтой байлаа. Read the rest of this entry »

Posted in Улс төрч, Үйл явдал | Tagged: | 1 Comment »

МОНГОЛД ХЭН ЖАРГАЛТАЙ ВЭ?

Posted by bolod on November 6, 2009

Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтыг үзлээ. Олон янзын сэтгэгдэл төрж байна. Хамгийн эхнийх нь “Нэг хүн яаж ийм их ажил амжуулдаг юм бол” гэсэн бодол. Иймэрхүү үгийг яг түүний тухайд би урьд нь сонсож байсан юм. Ажлаа хийгээд л бусадтай адилхан яваад байдаг, хэдийд нь ч юм ийм сайхан аялгуунууд зохиочихсон байдаг хэмээн хамт ажиллагсад нь гайхацгааж байсан. Тоглолтыг үзэж эхлэнгүүт, мөнөөх л бодол толгойд орж ирсэн. Нээрээ хэдийд нь амжуулдаг юм бол гэж. Read the rest of this entry »

Posted in ХҮМҮҮС | 5 Comments »

НОМЫН ХУДАЛДААЧИН

Posted by bolod on July 28, 2009

МУИС-ийн II байрны урд талын автобусны буудлын хажууд нэг жижигхэн цэцгийн мандал байх. Тэр цэцгийн мандлыг хэн ч арчилж тордолгүй удсан юм. Жилийн жилд хэдэн сөөвгөр зэрлэг ургасан байдаг, үзэмжгүй муухай зэрлэгийн мандал байлаа. Цэцгийн мандлын боржин хүрээн дээгүүр тойруулан номоо тавьж зардаг, хуучин номын худалдаа эрхэлдэг нэгэн ах хүү бий. Ах хүү, миний мэдэхийн сүүлийн гурван жилд тэрхүү цэцгийн мандлыг “эзэмшиж” байна. Эзэмшиж байна гэхийн учир нь тэрхүү зэрлэгийн мандлыг зүлгэн мандал болгон хувиргасанд байгаа юм. Read the rest of this entry »

Posted in ХҮМҮҮС | 1 Comment »

ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ

Posted by bolod on April 21, 2009

Аль нодлин бичсэн юм. Политикс.мн сайтад тавьсан боловч өөрийнхөө блогт тавихаа мартчихаж. Олон хүн С.Баярыг тэр үед тахин шүтэж байсан, би харин болгоомжилж байсан. Нэг их цэцэн мэргэн, ухаантайдаа биш. Зүгээр л энэ улстөрчдөд итгэж бодохгүй гэдэг үүднээс бичиж байсан байх.

С.Баяр гэх эрхэм их боловсролтой, чадвартай, дипломатач, стратегич, дээр нь шийдэмгий, хурдтай ажилладаг гэсэн имижээр нийгэмд танигдаж олны дэмжлэгийг авч байна. Гэвч хэлсэн ярьсанд нь хий зөрүү гарсаар.

МАХН-ын 25-р ИХ дээр намын дарга, ЗГ-ын Ерөнхий сайдын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж санал оруулж, намын дүрмэндээ өөрчлөлт оруулж авсан. Гэвч намын даргын сонгуульд ялангуутаа “Эрх мэдлийг минь олгооч” хэмээн Ерөнхий сайдын албан тушаалыг  шаардав.

ЗГ-ын бүрэлдэхүүн хэт нүсэр, оновчгүй, үрэлгэн бүтэц хэмээн шүүмжилж, бүтцийн шинэчлэлийн тухай ярьсаар байлаа. Харин өөрөө Ерөнхий сайд болонгуутаа, Засгийн газрын бүтэц бол ард түмэнд хүртээлтэй зүйл биш хэмээн мэдэгдэж, өмнөх бүтцийг бараг өөрчлөлгүй, зөвхөн эрхэлсэн сайд гэх ургацаг төдий зүйлийг л танах төдийхнөөр бүтцийн өөрчлөлтөө хязгаарлав. Засгийн Газрын бүтцийг танасан уу, танасан. Яамдын тоо хэвээрээ юу хэвээрээ. Ёстой л хонь бүтэн, чоно цатгалан гэдэг шиг. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, Улс төрч | Leave a Comment »