Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘ХҮҮХДИЙН ЯРИА’ Category

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХИЙМОРЬ

Posted by bolod on November 13, 2012

Хүү, охин хоёртой айл байж. Нэг өдөр аав нь ахыг нь дагуулаад Хийморийн овоонд гарах болж. Охин нь нэг дагаж үзээд болохгүй болохоор:

– Эмэгтэй хүн хийморьгүй байх ёстой юм уу, шал тэнэг юм гэж намжирджээ.

 

Advertisements

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

МИНИЙ ДҮҮ ЧӨТГӨР

Posted by bolod on October 12, 2012

Таван настай Нарангоо дүүтэй болоод нэг жил болж байжээ. Нэлээд мариалсан ээжийнхээ гэдсийг харж байснаа:

– Ээж ээ дахиад хүүхэд гаргах гэж байгаа юм уу? гэж асууж. Ээж нь ч тоглоом хийн.

– Тийн, миний хүү дахиад дүүтэй болмоор байна уу?

– Үгүй, яахын.

– Яагаад, жаахан дүү чинь хөөрхөн ш дээ.

– Үгүй муухай, жоохон дүү чинь чөтгөр байхгүй юу, гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ЦОХ МӨРГӨСӨН

Posted by bolod on August 4, 2012

– Олимп юу болж байна? Мөнхөө:

– Цагаанбаатар эхний дугуйдаа (тойрогтоо) цох мөргөсөн гэсэн.

– Юу, яасан гэнэ ээ?

– Гоц бил үү? хэ хэ

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

ЧӨТГӨРИЙН ОРОН

Posted by bolod on June 3, 2012

Цагаан сараар ах дүүс, хамаатан садны баахан хүн ирж, тэдний багачуул охины өрөөнд орж бужигнуулж гэнэ. Айл айлын эрх хүүхдүүд нэг дор бөөн бөөнөөрөө цуглаж, дур дураараа аашилж. Тэднийг саатуулж, зочилж, аяыг нь олох гэсээр Энхээ охин бүр ядарч. Бяцхан дайснууд ч хамаг юмыг нь ухаж, бужигнуулж, сүйтгэж өгөөд явцгааж. Тэднийг явангуут Энхээ охин аавдаа:

-Хүүхэд бурхны орноос ирдэг гэж худлаа байх аа. Чөтгөрийн орноос л ирдэг байх, гэж хэлжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ҮМБҮҮНИЙ АРИУН ЦЭВЭР

Posted by bolod on May 2, 2012

Бяцхан охиныг бие зассаных нь дараа бөгсийг нь дандаа угаадаг, ингээд сургачихсан байжээ. Зуслан дээр очоод үхрийн сүүл, бөгсөн биеэр баас нь хатчихсан байхыг охин хараадахжээ.

– Энэ үмбүү баачихаад бөгдөө (бөгсөө) угаадаггүй юм байх даа. Бөгд нь гадаганаж (загатнаж) байгаа даа, гэж их л санаа зовонгуй хэлжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

БААБАА “БАРААГАА” БУЦААЯ

Posted by bolod on April 29, 2012

Хоёр настай охин, дүүтэй болжээ. Ээж нь мээмээ өөрт нь өгөхгүй дүүд нь өгөөд, аав нь өөрийг нь тоохгүй дүүг нь өхөөрдөөд байхаар сүүлдээ дүүдээ дургүй болж гэнэ. Тэгээд:

– Ээж ээ, энэ муу уйланхай, дандаа бааж байдаг баабаа дүү байна. Чи наадхаа авсан газар нь буцаагаад аваачаад өгчих гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ЯС

Posted by bolod on February 3, 2012

Хоёр багш ангиа сольж шалгалт авах болжээ. Урд өдөр нь ангийн багш нь хүүхдүүддээ анхааруулж:

– За та нар шалтгалтандаа сайн бэлдээрэй, Даваа багш их чанга багш шүү. Яс авна шүү гэж хэлжээ. Маргааш нь шалгалтын өмнө нэг хүүхэд асууж байна гэнэ:

– Багшаа,

– Аан

– Ясаа хэзээ авах юм бэ?

-Юун яс?

– Та яс авна гэсэн биз дээ, гэж. Ангийнх нь хэд хэдэн хүүхэд яс аваад ирсэн байсан гэдэг.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 5 Comments »

БЯЦХАН РАСИСТ

Posted by bolod on January 25, 2012

Гадагшаа сургуульд явах гэж байгаа дүүгээ гаргаж өгөх гээд ээж, ах дүүс нь бөөнөөрөө онгоцны буудал дээр байж гэнэ. Онгоцны буудал дээр явж байсан хар арьстай хүнийг харчихаад нэг ой хагастай Мөнхжин:

– Оо-о, баабаа, гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 2 Comments »

ХАР НҮҮР

Posted by bolod on January 24, 2012

Аав ээжтэйгээ европт аялсан дөрвөн настай Ирээдүй хүү эмээдээ сайрхаж байна гэнэ:

– Тэнд чинь хар нүүртэй, шар нүүртэй хүмүүс зөндөө байдгийн байна оо.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ХҮЙТЭН ШӨНӨ

Posted by bolod on January 22, 2012

Оройхон гэртээ ирж явсан охин, гэрийнх нь гадуур байх хучлагатай машинуудыг харснаа:

-Гадаа их хүйтэн хонож байгаа байх тээ, энэ машинууд бүгд хөнжлөө нөмөрцөн байна гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »