Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Үйл явдал’ Category

МЭДЭЭЛЭЛГҮЙ САЙД

Posted by bolod on April 15, 2012

Иргэн Н.Энхбаярыг баривчилжээ. Баривчлах ч юу байх вэ, албадан ирүүлсэн гээд байгаа. Албадан ирүүлэхийн зорилго нь мэдүүлэг авах явдал боловч албадан ирүүлчихээд Төв аймгийн хориход аваачаад албадан саатуулга болгоод өөрчилчихсөн гэнэ. Албадан саатуулахын тулд заавал сэжигтнээр татаж тогтоол үйлдэх ёстой юм байх. Гэтэл түүнийг сэжигтнээр тооцож тогтоол үйлдээгүй мөртлөө албадан саатуулжээ. За бүү мэд, албадан ирүүлгэ, албадан саатуулга ч гэх шиг учир нь олдохгүй юм ярьцгаах юм, хуулийн мэдлэггүй болохоор тэр нарийн ширийн зүйлсийг ойлгох ч үгүй юм. Read the rest of this entry »

Posted in Үйл явдал | Tagged: | 3 Comments »

ЯПОНД ДАХИН ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

Posted by bolod on April 7, 2011

Яг нэг цагийн өмнө буюу орон нутгийн цагаар 23:32 минутад Японд дахин хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт сарын өмнөх бараг л тэр газарт байсан бололтой.

Read the rest of this entry »

Posted in газар хөдлөлт | 4 Comments »

МЭДЭЭЛЛИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ

Posted by bolod on March 20, 2011

Мэдээллийн хараат бус байдал гэж юу вэ? Монголд мэдээлэл хараат бус байж чаддаг уу? Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хараат бус байж чаддаггүй юм чинь мэдээлэл нь ч гэсэн хараат бус байж чадахгүй гэсэн дүгнэлт шууд мөрдөн гарна. Монголын хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээллүүд бүгд л ямар нэг бүлэглэл, намын эрх ашигт нийцсэн, тэдний байр суурийг төлөөлсөн байдаг, эсвэл бүлэглэлүүдийн хоорондох “дайн” сөргөлдөөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олон түмэнд хүрдэг. Энэ талаар нурших гэсэнгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цензурдсэн, гажуудсан мэдээлэл дамжуулдаг тухай мэтгэлцэх гэсэнгүй, мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг зүгээр л дамжуулахгүй ч байж бас болдог тухай бодлоо хуваалцая. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл, газар хөдлөлт | Leave a Comment »

ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ

Posted by bolod on March 20, 2011

Дэлхийн пресс агентлагууд, Японд болж байгаа үйл явдлын талаар тасралтгүй нэвтрүүлсээр, анхаарлынхаа төвд барьсаар байна. Пресс агентлагуудын болон их найман улсын төр засгийн тэргүүнүүдийн анхаарлыг Ливид болж байгаа үйл явдал, японд болж байгаа үйл явдал хоёр л татаж байна гэлтэй байна. Харин Монголын телевизүүд “үгсэн хуйвалдаж” энэ талын мэдээллүүдээ хаачихлаа. Нэг бол жижиг асуудлыг ч орхилгүй дамжуулаад, нэг бол цөмийн аюулыг ч дамжуулахгүй, туйлширч болдог ажээ. Газар хөдлөлт, цунамийн аюулын талаар мэдээлэл дамжуулж байсан үетэй харьцуулбал байдал арай тайвширсан байх. Тэр үед олон монголчууд тэнд байгаа гэр бүлийнхээ гишүүдийн төлөө санаа зовж байсан. Монголын олон гэр бүл японтой ямар нэг сэжмээр холбоотой учраас Ливийн асуудалтай харьцуулбал Японы асуудал анхаарлыг нь илүү татаж байгаа. Одоо бол гол аюул атомын цахилгаан станцийн асуудал болсон, хувь хүний талаар санаа зовохоос илүү даяар асуудал болчихсон. Одоо бол нэг орны асуудал биш дэлхий нийтийн асуудал болчихсон байна. Гэтэл энэ талаар манай телевизүүд таг байж чадаж байна. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл, газар хөдлөлт | 1 Comment »

БИЕИЙН БӨХӨӨР НЭГИЙГ ЯЛДАГ

Posted by bolod on March 19, 2011

Монголын анхны сумоч Д.Батбаяр EAGLE ТВ-ээр ярилцлага өгч байгааг үзлээ. Тойргийнхоо сонгогчдоос япон руу ажиллах хүч гаргаж саявтар хоёр бүлэг хүн явуулжээ. Түүндээ аргагүй санаа зовж багаа тухайгаа ярьж байна. Тэрчлэн сумо бөх барилдуулахаар япон руу явуулсан олон арван монгол бөхчүүдийнхээ төлөө санаа зовнин ярьж байна. Мөнхбат аварга хүртэл, Хакухогоо яах вэ гээд түүнтэй ярьсан гэнэ. Мэргэжлийн сумогийн их аварга боловч, эцэг хүний хувьд нөгөө жаахан сахилгагүй Даваажаргал нь хэвээрээ л бодогддог байх. Сумоч Батбаяр цааш нь, Японд байгаа Монголын сумочдоо эх оронд нь авчрах санал тавихаар болж байгаа тухайгаа ярив. Өдий хүртэл цэрэг шиг хамт амьдарч, бэлтгэл хийж байсан нөхдөө ийм хүнд үед нь орхиод ирэх нь жаахан эвгүй ч тэгэхээс өөр аргагүй байна гэж ярив. Read the rest of this entry »

Posted in газар хөдлөлт | Leave a Comment »

БРАВО МОБИКОМ

Posted by bolod on March 13, 2011

Мобиком компани 3 сарын 14-нийг дуустал 003 гарцаар япон руу үнэгүй яриулж байгаа юм байна. Олон монголчууд японд ажиллаж амьдардаг учраас, олон өрхийн амьдрал японтой салшгүй холбоотой байдаг ажээ. Албан бус мэдээгээр 5375 монголын иргэн японд ажиллаж амьдарч сурдаг байна. 5000 гаран иргэний ар гэрийнхэн нь санаа зовж японтой холбоо барих гэж оролдож, аргаа барж байгаа энэ үед нь тэдний үзүүлж байгаа энэхүү үйлчилгээ тусламж нь ямар ч тусламжаас илүү бодитой, цагаа олсон тусламж болж байгаа гэж бодож байна.

Засгийн газрын хандивын дансанд мобиком мөнгөө хандивлаж болох л байсан. Гэхдээ яг хэрэгтэй хүндээ, яг хэрэгтэй тусламжийг үзүүлж байгаа учраас тэдний тусламж нь засгийн газрын үйл ажиллагаанаас илүү бодитой тусламж болж чадна. Браво мобиком.

Posted in Үйл явдал | 6 Comments »

МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ИНГЭЖ АЖИЛЛАДАГ

Posted by bolod on March 13, 2011

Японд аймшигтай газар хөдлөлт болж, үүссэн нөхцөл байдлаас болоод японд суугаа иргэддээ үйлчлэх зайлшгүй хэрэгцээ тулгарахад манай элчин сайдын яам бэлэн биш байгаа нь харагдлаа. Японд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа манай элчингийнхэн бүртгэж чаддаггүй юм байна. Бүртгэж ч чадаагүй байгаа юм чинь, юун тэдэнд үйлчлэх, тусламж үзүүлэх. Японд амьдарч байгаа монголчуудынхаа тоог ч мэдэхгүй шахуу байдаг ажээ. Хэн хэн хаана амьдардаг, аль сургуульд сурдаг, хаяг утас нь байтугай овог нэрийг нь ч бүтэн гаргаад өгчихөж чадахгүй л байна. Оюутны холбоод болон зарим хувь хүмүүс интернетээр бие биенээ тоолж бүртгэсэн сайн дурын бүртгэлийн нэрсийг Японы элчин сайдын яам болон Монголын гадаад хэргийн яамнаас зарлаж байлаа. Оюутны холбооноос долоон дор ажиллагаатай элчингийн ажилтнуудтайгаа манай гадаад яам яаж хариуцлага тооцох бол.

Posted in Үйл явдал | 1 Comment »

ХАНДИВЫН ДАНС

Posted by bolod on March 12, 2011

Монгол улсын загийн газраас японд болсон гамшигт явдлын улмаас японы ард түмэнд туслахаар нэн түрүүнд 1 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэнээ зарлав. Засгийн газар хоёр ч банкинд хандивын данс нээж, хандив өргөхийг нийт ард иргэддээ уриаллаа. МУЗН ч бас хандивын данс нээж хандив цуглуулж эхэлснээ зарлалаа. ОБЕГ болон МХЕГ-ын нийт ажилтан аиллагсад хоёр өдрийн цалинтай тэнцэх хэмжээний хандив өргөхөө мэдэгдлээ гэх мэтээр эхнээсээ хандив өргөж эхэлж ч байх шиг байна. Read the rest of this entry »

Posted in Үйл явдал | Tagged: | Leave a Comment »

НАЙДВАРТАЙ

Posted by bolod on March 12, 2011

Японд болсон газар хөдлөлт 12 балл буюу 8,9 магнитудын хүчтэй гэдэг нь байж болох хамгийн дээд түвшний хүчтэй газар хөдлөлт байсан гэж бүртгэгджээ. Иймэрхүү хүчтэй газар хөдлөлт болоход Хятад болон Гайтид ямар үйл явдал болсныг бид санаж байгаа. Хичнээн зуун мянган хүний амь нас үрэгдэж, хичнээн олон барилга байшин нурж сүйдсэнийг мэднэ. Харин японд болсон газар хөдлөлтийн тухайд тийм олон байшин нурж сүйрсэн гэх мэдээлэл гарахгүй юм. Read the rest of this entry »

Posted in Үйл явдал | Tagged: | Leave a Comment »

“НОГООН АМЛАЛТ”

Posted by bolod on January 3, 2010

“Хүний хөгжил сан” –гийн тухай хууль батлагдаж, хүн бүрт хувь ч юм уу хишиг ч юм уу тараах боллоо. АН анхлан “Эрдэнийн хувь” гэж нэрлээд иргэн бүрт 1 сая төгрөг тараах тухай амалсан. Миний ойлгосноор байгалийн баялаг ашигласны үр шимийг иргэн бүр тэгш хүртэх учиртай, тиймээс жил бүр иргэддээ ийм хэмжээний хувь хүртээх юм гэсэн. Араас нь МАХН –ын дарга, тухайн үеийн ерөнхий сайд С.Баяр, “Энэ бол бүрэн бололцоотой зүйл” гэж тодотгож байгаад, Бүтэн бас хагастай сая төгрөгийг “Эх орны хишиг” нэрээр олгохоо амалж, батламж хүртэл тараасан, одоо миний ширээн дээр байж л байна. Жил бүр олгох, тэгэхдээ сонгуулийн маргааш л бараг өгөх юм яриад байсан сая сая төгрөгний ханш нь унахын зэрэгцээ мөнгөн дүн нь буураад одоо юу гэнэ вэ дал далан мянган төгрөгийг өгөх болж байх шив дээ. Монголчууд далдрахын 70 гээд 70 насны ойгоо хийдэггүй. Энэ муусайн намууд өөрсдийгөө далдрахын бэлгэдэл болгож 70 мянган төгрөг тарааж байгаа бол харин ч авна шүү. Read the rest of this entry »

Posted in Сонгуулийн амлалт, Үйл явдал | Tagged: | 1 Comment »