Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘Uncategorized’ Category

ШИНЭ АВАРГА

Posted by bolod on July 13, 2013

Сэлэнгэ аймгийнхан наадам хийгээд үзүүр түрүүний бөхийг цоллож байна гэнэ.

– Хөлдөө пүүзтэй хөвөнтэй өмдтэй нь Баруунхараагийн Баянсан, Урт түрийтэй усны гуталтай нь Зүүнхараагийн Саша гэж ирээд л цоллодог гэнэ. Ийм нэг явган шог олон жил яригдаж Сэлэнгийнхний хорыг малтсан. Одоо аваргатай болчихлоо. Хэн юу хэлэх юм бэ? Дээрх яриа ч тэр, миний энэ бичиж байгаа ч тэр ялгаагүй, Монголчуудыг аймаг сумаар нь талцуулсан, жалга довны үзэл ханхлуулсан зүйл.

Шинэ аварга, гарьд, заан, харцага, начингууддаа баяр хүргэе.  .

Advertisements

Posted in Uncategorized | 1 Comment »

ОЦЕОЛЫН ГАРЫН ҮСЭГ

Posted by bolod on October 23, 2011

Английн нэрт зохиолч Томас Майн Ридийн зохиолуудыг хүүхэд байхдаа их уншдаг байж билээ. “Зоригт анчин бүсгүй”, “Морь унасан толгойгүй хүн”, “Цагаан бээлий”, “Хурлийз бүсгүй” гээд л. Тэр дундаа “Оцеола баатар” нэрээр орчуулагдан гарсан, америкийн уугуул семинол овгийн индиан Оцеолын тухай номыг мөн ч олон удаа уншсан санагдаж байна.

Зохиолын хэсгээс сонирхуулъя:

“…Өгүүлэл маань үнэндээ түүхийн баримт дээр тулгуурласан учраас Флоридын өнгөрсөн түүхийн талаар хэдэн үг дурдъя. …1821 онд Испанийн далбаа Сан Аугустино, гэгээн Марксын цамхаг дээр намирахаа болиод, Америк тив дэх сүүлчийнх нь эзэмшлийн нэг болох энэ үзэсгэлэнт нутгийг захирах эрхээ алдсан юм. …Гэвч байлдан олсон эх нутгаа удаан хугацаагаар эзэмших хувь индианчуудад олдсонгүй. Цагаан арьстны өөр нэг үндэстэн, тэдэнтэй эр зориг, хүч чадлаараа тэнцүү улс умард зүгээс довтолж эхлэхэд, эрт орой хэзээ нэгэн цагт өөрсдөө ухарна гэдгийг индианчууд ойлгосон юм. Зэвхий царайт засгийн эрх баригчидтай нэг мөргөлдөөд авчээ. Индианчууд ялагдаж, өмнө зүг нутгийн төв хүртэл түрэгдсэн юм. Гэвч энд халдашгүй эрхийн гэрээ байгуулав. Гэрээг ёслол төгөлдөр гүйцэтгэж, газар нутгаа эзэмших эрхийг ёслол төгс тангараг өргөн баталснаар Семинол овгийнхон сэтгэл хангалуун үлдсэн аж. Read the rest of this entry »

Posted in Дуртай ном, Uncategorized | Tagged: | 6 Comments »

ХУРУУ

Posted by bolod on July 25, 2011

Нэг өдөр жаал хүү:

– Ээж ээ, миний хуруу өвдөөд байна гэхэд ээж нь:

– Аль хуруу нь өвдөө вэ?

“Fuck you” хуруу!

Posted in Uncategorized | Leave a Comment »

ТООЧИН

Posted by bolod on July 24, 2011

ТВ7″  сэтгүүл дээр гарсан хүүхдийн онигоо. Надад их таалагдсан тул хүүхдийн ярианы цуглуулгадаа нэмлээ.

Цэцэрлэгийн хүүхдүүдэд 6 хүртэл тоолохыг зааж байв. Бүгд зургаа хүртэл тоолж, гэтэл Амараа хэлсэн нь:

– Багш аа, би цааш нь тоолж чадна ш дээ…

– Сайн байна. Одоо бүгдээрээ чамайг сонсъё.

– … долоо, найм, ес, арав.., боол.., хатан.., ноён.., тамга…

Posted in Uncategorized | 1 Comment »

ГЭРЛЭН ДОХИО – 2

Posted by bolod on July 22, 2011

Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 3 Comments »

АРАЙ БОЛООГҮЙ

Posted by bolod on May 2, 2011

Ард түмний их хуралдайгаас “15 толгой олигархи”-г тодруулсан гэнэ. Үүнийг нь сэтгүүлчид өлгөж аваад “15 толгой олигархи”-д багтсан эрхмүүдийн сэтгэгдлийг сонирхжээ. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг 15-д багтсан байж. Түүнээс сэтгүүлч асууж байна.

– Та 15 толгой олигархийн нэгээр шалгарчээ. Энэ талаар юу гэж бодож байна?

– Хүмүүс тэгээд тодруулчихсан юм бол би юу гэх вэ? Тэр хүмүүсийн л хэрэг.

– Та ер нь 15 толгой олигархид багтах уу?

– Эхний 15 –д арай ороогүй байх аа, гээд инээв

Энэ товчхон ярилцлагаас үзвэл Н.Алтанхуяг өөрийгөө олигархи гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ 15-д нь арай ороогүй байх гэж боддог юм байна.

Posted in Uncategorized | Leave a Comment »

ААЛЗ

Posted by bolod on March 7, 2011

“Аалз алвал 10 мөнгө” гэж багад үеийн багацуул бие биедээ сургадаг байлаа. Хэн мэдлээ. Тэр үед задгай мөнгө ч их байсан, задгай мөнгө гээгдэхдээ ч амархан, олдох нь ч ховоргүй. Гүйж тоглож байгаад л газраас олно. Чухам аалз алсных уу, аз эз үү бүү мэд. Ямартай ч аалз гэдэг амьтныг зуслангийн багацуул харагдсан газарт нь бяц гишгэх дүрэмтэй. Тэнгэр бүрхээд бүүдийгээд ирэхэд гэрээр элбэгшдэг урт хөлтэй арвайсан тэр амьтныг нүгэл болдог бол болохоор л их алжээ. Гэтэл эхийгээ иддэг олиггүй муухай амьтан аалз гэнэм. Тэгээд бодохоор буян ч гэлтэй. Чухам аалз нь юм уу, эрвээлж нь юм уу бүү мэд арвайсан олон хөлтэй амьтдыг бүгдийг нь ААЛЗ гэдэг ангилалд оруулж алж устгах нь бидний эх оронч үүрэг шахуу. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Leave a Comment »

ТОМ ХҮМҮҮСИЙГ МЭДНЭ

Posted by bolod on February 24, 2011

Залуухан аав ээж хоёр, хоёр охиноо гарч тогло гэж гэрээсээ “хөөжээ”. Тэгтэл 5 настай Номин охин:

– Том хүмүүс хоёулхнаа үлдэхээрээ яадгийг би мэднэ ээ, гэсэн гэнэ.

Posted in Uncategorized | Leave a Comment »

АЖИЛТАЙ ХҮН

Posted by bolod on November 30, 2010

Улаакаа хичээлээ тараад гэртээ иртэл, эмээ нь ядраад гээд орон дээрээ хэвтэж байж.

– Эмээ одоо ажил ч байхгүй, хичээлд ч явахгүй өдөржин гэртээ зүгээр  байж байж юундаа ядардаг байнаа гэжээ.

Posted in Uncategorized | 1 Comment »

ХАГА ЦОХЬ

Posted by bolod on November 17, 2010

Аав ээж нь гадаадад ажиллахаар явж, эмээтэйгээ үлдсэн Ирээдүй хүү, мессенжерээр ээж аавтайгаа ярьжээ. Жоохон ярьж байгаад:

-Энийгээ (компьютерийн дэлгэцийг) хага цохиод, намайг ийшээгээ оруулаад өг гэж уурлажээ.

Posted in Uncategorized | 1 Comment »