Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘амлалт’

САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОНО

Posted by bolod on November 12, 2009

Ийм нэг хууч яриа байдаг. Хууч ч гэж дээ, бодитой юм гэсэн. Олон нялх нойтон хүүхэдтэй, хүн бүл тааруу хөдөөгийн нэгэн новширсон айлын том хүү нь зайлуул дагавар юм байж. Сэлээгүй өмсдөг дээлтэй, халаагүй хонины ээлжтэй байж. Өвлийн хүйтэн, хаврын хавсарга, зуны халуунд ч ялгаагүй өдөржин хонинд явж явж орой гэртээ ирээд хувь болгон аяганд нь хийж тавьсан хүйтэн нойтон хоолыг идсэн болоод унтдаг байж. Ах нь юм болохоор ажилд дарагдаж, дүү нараасаа дутуу гуцуу идэж баахан шоовдордуу өсөж байгаа том хүүгээ өрөвдөөд ээж нь нэг өдөр хэрэг болгон зөвхөн том хүүдээ зориулан бууз хийж, аяга дүүргэн тавьжээ. Орой болж, хонио хотлуулаад орж ирсэн хүүдээ ээж нь аяга дүүрэн буузаа ид хэмээн өгтөл, хүү учир зүггүй гомдоллон уйлж гарчээ. Яав ийв миний хүү гэтэл, “Надад ийм их бууз тавьсан юм чинь та нар өөрсдөө ямар ихийг идсэн бол” гээд л улам ихээр асгаруулан уйлсан гэдэг. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: , | 4 Comments »

АШИГ ЗАНГИ

Posted by bolod on October 10, 2009

1735 онд төрсөн Ашиг занги хэмээгч нь Түшээт хан аймгийн нэгэн хошууны (одоогийн Өмнөговь, Дундговь аймгийн нутаг) занги байсан хүн бөгөөд эгэл ард олондоо ээлтэй, эзэд ноёдод халтай ширүүн, цэцэн мэргэн, алиа хошин хүн байснаараа олны талархлыг хүлээжээ.

Домогт өгүүлэх нь:

…Говь нутагт эмгэн, өвгөн хоёр хүүтэйгээ аж төрөн амьдардаг байжээ. Нэгэн өдөр Засаг хошуунаас эрийн цээнд хүрч байгаа ганц хүүгий нь Алтайн харуулын албанаа дайчлан мордуулжээ. Чингэхэд эцэг нь: За хүү минь харуулын албанд амар мэнд яваарай, Эм хүнтэй битгий хавьтаарай гэж захижээ. Хүү, цэргийн албанд хэдэн жил ч болсон юм бэ, бүү мэд, нэгэн өдөр халагдан буцаж яваад хөндийн эхэнд хадан хясааны завсар жижигхэн бор гэр харагдахад хүү тэднийд буужээ.

“Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү хаачиж явна? Хэт нутаг хаана вэ? хэрэг зориг хэнд вэ?” гэж лавлан угтаж тухлан амраад явахыг урьжээ. Тэднийх нэг охинтой агаад “Охин минь нэг сайн хүү төрүүлээсэй” хэмээн мөрөөдөн суудаг эмгэн “Охин минь сайн ханьтай ч болж магад” гэж бодож суув. Аавынхаа үгнээс гажиж үзээгүй хүү явахаар завдсан боловч эмгэний гуйлт ятгалгад автаж хонохоор болжээ. Чингээд гөрөөс агнаж өгч.

Хүү алсын замд гарч яван явсаар нутагтаа ирсэн байна. Гэтэл нэг өдөр эцэг нь яагаад ч мэдсэн юм. “Чиний хүүхэд чинь хүү юм уу, охин юм уу? Чи тэгээд эхийг нь төрөхөд юугаар шөл хийж өгсөн юм бэ?” гэж гэнэт асуужээ. Нуусан хэр нь шалгаагаад байхаар нь хүү үнэн учраа тоочжээ. Эцэг нь хүүгээ загнаж элдэвлэсэнгүй. Тэгээд өвгөн алс хязгаараас ач хүүгээ авчрахаар Алтайг зорьжээ.

Өвгөн зорьсон айлдаа хүрч эмгэн хүүхэн хоёрт учирласаар хүүг авахаар тохирчээ. Өвгөнд хүүгээ өгөхдөө эмгэн: “Миний ашиг юм байх гэсэн чинь чиний ашиг юм байж л дээ” гэж хэлжээ. Чингээд тэр хүүг АШИГ хэмээн нэрлэжээ… (“Монгол ардын домог” номоос)

Хожим нь Ашиг занги хэмээн олонд алдаршсан хүүгийн төрсөн түүх тийм. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: , | 4 Comments »

АМЛАЛТЫН ХАНШ

Posted by bolod on November 7, 2008

Хавтгайруулсан халамжийн бодлого. Өнөөгийн Монгол дахь хавтгайруулсан халамжийн бодлого нь (халамжийн бодлогын дахин сэргэлт ч юм уу) 2000 оноос эхтэй. Тэр үеэс л төрийн албан хаагчийн нэг хүүхдийн их дээд сургуулийн сургалтын төлбөрийг ТӨРӨӨС санхүүжүүлэх, малчин өрхийн хүүхдийн сургалтын төлбөрийг ТӨР даах, хоёроос дээш хүүхэд нь сурч байгаа бол нэг хүүхдийн сургалтын төлбөрийг ТӨРӨӨС санхүүжүүлэх, сурагчдын дотуур байрны зардлыг ТӨР даах, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд 16000 төгрөгийн хичээлийн хэрэглэлийг ТӨРӨӨС үнэ төлбөргүй олгох зэрэг нийгмийн чиглэлтэй олон амлалтыг авч, МАХН сонгуульд “тасархай” ялалт байгуулсан. АН ч тэр үед олхиогүй байсан, олон тасарсан байсан, талийгч С.Наранцацралт л нүүр тахлаагүй бол өнөөдөр АН гэж байгаа ч уу үгүй ч үү. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: , | 1 Comment »