Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘АН’

АХ НАМ ЧАМАЙГ СОНСОЖ БАЙНА

Posted by bolod on March 1, 2010

“ИХ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА”. Орвеллийн “1984” зохиол дээр “ИХ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА” гэсэн хэллэг гардаг. Иргэдээ нэгийг ч үлдээлгүй, мөч тутам хянаж, харж, сонсож, тагнаж байдаг нийгмийн тухай. Хяналтын камерт харагдалгүйгээр суучих булан ч олдохгүй, биеэ барилгүйгээр өөрийнхөөрөө нэг хором ч байх боломжгүй, нүднийхээ харцыг, зүрхнийхээ цохилтыг, амьсгалынхаа тоог хүртэл байнга хянаж, сэтгэлийнхээ хөдөлгөөнийг ил гаргалгүй тэвчиж, гөлийж байх учиртай тийм л нийгэм. 1984 зохиолыг уншихад биднийг ч хэлээд байгаа юм шиг, биднийг харж байгаад ч биччихсэн юм шиг, эсвэл бид ийм хувь заяатай болж болох л байсан, болохоо шахсан шүү гэх айдастай бодол зэрэг зэрэг төрдөг байлаа. Төрдөг байлаа ч юу байхав, сүүлийн үед болж байгаа үйл явдлууд, нөхцөл байдлыг хараад байхад бид нар ер нь ямар нийгэмд амьдраад байнаа гэх эргэлзээ дахин дахин төрнө. Залгуулаад бид ер нь Орвеллийн энэ зохиолоороо сэрэмжлүүлж бичсэн тийм нийгэм рүү дөтлөөд байгаа юм биш биз гэсэн сэтгэгдэл төрнө.

Read the rest of this entry »

Posted in Бачимдал, УЛС ТӨР | Tagged: , , , | 10 Comments »

ХОРИН ЖИЛИЙН ЦУВРАЛ -2

Posted by bolod on February 25, 2010

Үргэлжлэл

Судлаач Г.Чулуун, Байнгын парламенттай болох үеийн улс төрийн нөхцөл байдлыг судалж цэгцтэй хронологи үйлдсэн байдаг юм. Олон намын тогтолцоонд шилжих, улс төрийн систем солигдох процесс хэрхэн өрнөснийг, парламентийн засаглалтай болох гэж гэж ямархуу үйл явдлууд өрнөснийг товчоолж, он цагийн хэлхээс үйлдэн. Г.Чулуун гуай, “Байнгын парламентийг “нэхэж шаардсан” нийгэм-улс төрийн түүхэн нөхцөл байдал” нэртэй номыг бэлтгэсэн байдаг юм. Чингэхдээ тухайн үеийн ном сонин, сэтгүүл, архивын материалууд, хурлын тэмдэглэл гээд өдий төдий материалуудыг үзэж тэмдэглэж, цуглуулж эмхэтгэж бүтэн жилийн (2 жил ч юм уу) хөдөлмөрөө зарцуулсан бөгөөд асар их ажил болж бүтээж, бэлтгэсэн энэ ном нь тухайн үеийн хэн нэгэн эрхтэн дархтанд таалагдаагүйн улмаас хэвлэгдээгүй гэдэг. Үүнийг нь “Социологи” сэтгүүл цувралаар нийтэлсэн байдаг бөгөөд түүнээс эшлэн зарим нэг үйл явдлыг цувралаар сануулмаар санагдлаа. Энэхүү хронологийн үнэ цэнэ нь цаг хугацаа өнгөрөх тусам улам нэмэгдэх ажээ. Судлаачид, энэ хронологийг үйлдсэн аргазүйг ашиглан цааш нь үргэлжлүүлэхэд л маш сайн судалгааны бүтээл болох билээ. (Өөрийн блогтоо бичиж байсан өмнөх бичлэгээсээ энэхүү урт, илүүдсэн удиртгалыг хулгайлав)

Read the rest of this entry »

Posted in 1990 он | Tagged: , , , | 1 Comment »

ХОРИН ЖИЛИЙН ЦУВРАЛ

Posted by bolod on February 24, 2010

2 сарын 18. Монголын Ардчилсан Нам байгуулагдсан өдөр. Тун ч даруухан болж өнгөрлөө. Зарим хүн, зарим ч гэж дээ ихэнх хүн ийм өдөр болоод өнгөрснийг анзаарсан ч үгүй. Телевизээр ганц нэг нэвтрүүлэг яваад өнгөрсөн, сониноор ганц нэг нийтлэл ярилцлага хэвлэгдсэнийг эс тооцвол хэн ч мэдээгүй шахам. Ардчиллын 20 жилийн ойд, “ардчилагчид” өөрсдөө ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байх шиг. Ардчилагчид, 1990 оны цагаан морин жилийн үйл явдлыг 1911 оны хувьсгалтай (үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж нэрлэдэг байсан) эсвэл 1921 оны Ардын хувьсгалтай дүйцэхүйц томоохон үйл явдал гэж нэрлэж, ач холбогдол өгч байсан. Тэгвэл Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой гэдэг нь Ардын хувьсгалын ойгоос дутахгүй чухал тэмдэглэлт ой байх ёстой. Харин тийм их ач холбогдол өгч дүгнэж чадахгүй байх шиг санагдана. Read the rest of this entry »

Posted in 1990 он, УЛС ТӨР | Tagged: , , | Leave a Comment »

2005 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ -1

Posted by bolod on December 13, 2008

(болж өнгөрсөн үйл явдлууд ба иргэдийн үнэлгээ, хүлээлт2005.3 сар)

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг эргэн санах хэрэгтэй юм болов уу. Судалгааг богино хугацаанд хийсэн. Энэ нэг их мундаг анализ биш ч гэсэн тухайн мартагдсан нөхцөлийг эргэн санахад дөхөм болох юм.

Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал (2005 оны 3 сарын 5 -ны байдлаар) сонгуулийн дараах зөвшилцлийн үр дүнд УИХ-ын даргаар Н.Энхбаяр сонгогдож, Засгийн газрын тэргүүнээр Ц.Элбэгдорж томилогдсоноор эхэлсэн цуврал олон үйл явдлаар тодорхойлогдож байна. Улс төрийн нөхцөл байдлыг өнөөгийн улс төрд зонхилогч хоёр нам болоод улс төрийн бусад хүчнүүдийн үйл ажиллагаанд тулгуурлан авч үзье. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2005, УЛС ТӨР | Tagged: , , , | Leave a Comment »