Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘Ардчилал’

ХОРИН ЖИЛИЙН ӨМНӨ

Posted by bolod on March 10, 2010

3 сарын 7. Энэ өдөр, Монголд улс төрийн анхны өлсгөлөн зарласны 20 жилийн ойн өдөр. Хорин жилийн өмнөх яг энэ өдөр Сүхбаатарын талбай дээр хэдэн “нөхөр” дулаан хувцаслаад суучихсан, тойруулаад улаан даавуун тууз татчихсан байсан нь их л содон үйл явдал байлаа. Сүүлд мэдэхнээ, шорон оронд ганц нэгээрээ эсэргүүцлээ илэрхийлж, өлсгөлөн зарлаж байсан тохиолдол үүнээс өмнө ч байсан л гэдэг юм билээ. Гэхдээ ингэж илэрхийгээр, олон түмний нүдэн дээр, нийслэлийнхээ төв талбай дээр, тийм бөх зүрхтэйгээр, систем солих хэмжээний бараг бүтэшгүй гэмээр шаардлага тавьж, амь насаараа дэнчин хийж улс төрийн өлсгөлөн зарлана гэдэг тухайн үедээ нүд бүлтийлгэж чих дэлдийлгэсэн үйл явдал байсан юм. Read the rest of this entry »

Advertisements

Posted in 1990 он | Tagged: | 7 Comments »

АХ НАМ ЧАМАЙГ СОНСОЖ БАЙНА

Posted by bolod on March 1, 2010

“ИХ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА”. Орвеллийн “1984” зохиол дээр “ИХ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА” гэсэн хэллэг гардаг. Иргэдээ нэгийг ч үлдээлгүй, мөч тутам хянаж, харж, сонсож, тагнаж байдаг нийгмийн тухай. Хяналтын камерт харагдалгүйгээр суучих булан ч олдохгүй, биеэ барилгүйгээр өөрийнхөөрөө нэг хором ч байх боломжгүй, нүднийхээ харцыг, зүрхнийхээ цохилтыг, амьсгалынхаа тоог хүртэл байнга хянаж, сэтгэлийнхээ хөдөлгөөнийг ил гаргалгүй тэвчиж, гөлийж байх учиртай тийм л нийгэм. 1984 зохиолыг уншихад биднийг ч хэлээд байгаа юм шиг, биднийг харж байгаад ч биччихсэн юм шиг, эсвэл бид ийм хувь заяатай болж болох л байсан, болохоо шахсан шүү гэх айдастай бодол зэрэг зэрэг төрдөг байлаа. Төрдөг байлаа ч юу байхав, сүүлийн үед болж байгаа үйл явдлууд, нөхцөл байдлыг хараад байхад бид нар ер нь ямар нийгэмд амьдраад байнаа гэх эргэлзээ дахин дахин төрнө. Залгуулаад бид ер нь Орвеллийн энэ зохиолоороо сэрэмжлүүлж бичсэн тийм нийгэм рүү дөтлөөд байгаа юм биш биз гэсэн сэтгэгдэл төрнө.

Read the rest of this entry »

Posted in Бачимдал, УЛС ТӨР | Tagged: , , , | 10 Comments »

ХОРИН ЖИЛИЙН ЦУВРАЛ -2

Posted by bolod on February 25, 2010

Үргэлжлэл

Судлаач Г.Чулуун, Байнгын парламенттай болох үеийн улс төрийн нөхцөл байдлыг судалж цэгцтэй хронологи үйлдсэн байдаг юм. Олон намын тогтолцоонд шилжих, улс төрийн систем солигдох процесс хэрхэн өрнөснийг, парламентийн засаглалтай болох гэж гэж ямархуу үйл явдлууд өрнөснийг товчоолж, он цагийн хэлхээс үйлдэн. Г.Чулуун гуай, “Байнгын парламентийг “нэхэж шаардсан” нийгэм-улс төрийн түүхэн нөхцөл байдал” нэртэй номыг бэлтгэсэн байдаг юм. Чингэхдээ тухайн үеийн ном сонин, сэтгүүл, архивын материалууд, хурлын тэмдэглэл гээд өдий төдий материалуудыг үзэж тэмдэглэж, цуглуулж эмхэтгэж бүтэн жилийн (2 жил ч юм уу) хөдөлмөрөө зарцуулсан бөгөөд асар их ажил болж бүтээж, бэлтгэсэн энэ ном нь тухайн үеийн хэн нэгэн эрхтэн дархтанд таалагдаагүйн улмаас хэвлэгдээгүй гэдэг. Үүнийг нь “Социологи” сэтгүүл цувралаар нийтэлсэн байдаг бөгөөд түүнээс эшлэн зарим нэг үйл явдлыг цувралаар сануулмаар санагдлаа. Энэхүү хронологийн үнэ цэнэ нь цаг хугацаа өнгөрөх тусам улам нэмэгдэх ажээ. Судлаачид, энэ хронологийг үйлдсэн аргазүйг ашиглан цааш нь үргэлжлүүлэхэд л маш сайн судалгааны бүтээл болох билээ. (Өөрийн блогтоо бичиж байсан өмнөх бичлэгээсээ энэхүү урт, илүүдсэн удиртгалыг хулгайлав)

Read the rest of this entry »

Posted in 1990 он | Tagged: , , , | 1 Comment »

ХОРИН ЖИЛИЙН ЦУВРАЛ

Posted by bolod on February 24, 2010

2 сарын 18. Монголын Ардчилсан Нам байгуулагдсан өдөр. Тун ч даруухан болж өнгөрлөө. Зарим хүн, зарим ч гэж дээ ихэнх хүн ийм өдөр болоод өнгөрснийг анзаарсан ч үгүй. Телевизээр ганц нэг нэвтрүүлэг яваад өнгөрсөн, сониноор ганц нэг нийтлэл ярилцлага хэвлэгдсэнийг эс тооцвол хэн ч мэдээгүй шахам. Ардчиллын 20 жилийн ойд, “ардчилагчид” өөрсдөө ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байх шиг. Ардчилагчид, 1990 оны цагаан морин жилийн үйл явдлыг 1911 оны хувьсгалтай (үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж нэрлэдэг байсан) эсвэл 1921 оны Ардын хувьсгалтай дүйцэхүйц томоохон үйл явдал гэж нэрлэж, ач холбогдол өгч байсан. Тэгвэл Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой гэдэг нь Ардын хувьсгалын ойгоос дутахгүй чухал тэмдэглэлт ой байх ёстой. Харин тийм их ач холбогдол өгч дүгнэж чадахгүй байх шиг санагдана. Read the rest of this entry »

Posted in 1990 он, УЛС ТӨР | Tagged: , , | Leave a Comment »

ХУВЬСГАЛЧ АРДЧИЛСАН ПАРТИЗАН

Posted by bolod on December 11, 2009

Ардчиллын 20 жилийн ойг өнөөдөр улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэв. Ардчилсан хувьсгал ялсны 20 жилийн ой боллоо. Тайван замаар хувьсгал хийсэн, цус урсгалгүйгээр хувьсгал хийсэн юм, гэх мэтээр өдөржин ярилаа. Зарим талаар залхмаар ч юм шиг. 1989 оны 12 сарын 10 -нд тэрхүү хувьсгалыг эхлүүлсэн цуглаан Залуучуудын соёлын төвийн дэргэдэх талбайд болж, 300 орчим хүн оролцсон бөгөөд, энэ өдөр Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаныг зарлаж байжээ. (Үүнээс 1 хоногийн өмнө Эрдэнэтэд цуглаан болсон, мөн гурав хоногийн өмнө Ховдод цуглаан болж 300 орчим хүн оролцсон байдаг) Энэ цуглааны тухай сураг, мэдээ тухайн үедээ олон хүнийг сэртхийлгэж, чихийг дэлдийлгэж байсан. Аргагүй л дурсгалтай түүхт өдөр мөн. Нэг л мэдэхэд 20 жил өнгөрчээ. Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | Tagged: | 3 Comments »