Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘газар’

ӨНДӨР БАРИЛГЫН БҮСЛЭЛТ

Posted by bolod on December 17, 2010

“Вlue sky” цогцолбор дэлхийн өндөр барилгуудын жагсаалтад бүртгэгдэж гэнэ. Ийм мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, үргэлжлэн аман мэдээллийн хэрэгслээр дамжиж нэг хэсэг давалгаалав. Давалгаалуулахаар ч зорьсон бололтой. Зорилгодоо хүрчээ. Уг барилгатай холбоотой элдэв хэл ам, сөрөг имижийг энэ мэдээллээр дарахыг хүссэн бололтой. Энэ барилга, үнэхээр Монголдоо шинэлэг, Монголдоо өндөр, Монголдоо өнгөлөг, монголдоо дизайнлаг, загварлаг, технологилог байх, маргахгүй. Их ч хурдацтай, эрчимтэй баригдаж байгаад яагаад ч юм бүү мэд зогсонги байдалд орчихсон байсан. Барилгын стандарт юм нь болоогүй юм шиг л дуулдсан, хэн мэдэхэв мэргэжлийн хяналтынхан л мэдэх байх. Харин одоо энэ барилгыг зүтгүүлэхээр шулуудсан бололтой. Сурталчилж эхэллээ. Read the rest of this entry »

Advertisements

Posted in ХОТ | Tagged: , | 2 Comments »

“АМЕРИК” СУРГУУЛЬ

Posted by bolod on November 19, 2009

Гахайн нэртэй томуу тархаж байгаагаас болоод Засгийн Газар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулиудыг хорио цээрийн дэглэмд шилжүүлсэн байлаа. Гэтэл Засгийн Газрын шийдвэрийг нэг сургуулийн удирдлага үл тоомсорложээ. Өндөржүүлэсн бэлэн байдал зарласнаас хойш бараг долоо хоногийн дараа байхаа, нэгэн сургууль хичээлээ явуулсаар байгаа талаар мэдээ гарав. Зайсанд байх гадаад эзэнтэй гадаад сургууль. “Америк” сургууль (Хэрвээ би эндүүрээгүй бол) нэртэй болохоор Монголын засгийн газрын шийдвэр хамаагүй гэж үзсэн бололтой. Гадны нэртэй бол “Турк” сургууль, Монгол Энэтхэгийн сургууль, Русская гимназия зэрэг сургуулиуд ч бас хорио цээрийг үл тоож болох аж.  Гэхдээ хаанахын хөрөнгө оруулалттай, хаанахын хэнбугай ч бай хамаагүй эзэнтэй байлаа гээд Монголын хууль дүрэм, журам дэглэмийг зөрчих эрхтэй бил үү? Эсвэл Монгол орон өчүүхэн учраас их гүрний том иргэн үл тоомсорлов уу? Усыг нь уувал ёсыг нь дагана гэж мэддэггүй юм болов уу? Тэр ямар том амьтан бэ? Хаанахын хэн бэ? Read the rest of this entry »

Posted in Цанхаархал | Tagged: , | 2 Comments »

ОЮУТНЫ ТАЛБАЙН ИРЭЭДҮЙ

Posted by bolod on November 1, 2009

МУИС-ийн II байрны урд талд байрлах “Оюутны талбай”-н хувь заяа улам л бүрхэг болсоор. Хажуугаар нь өнгөрөх олон мянган оюутнууд хувь заяатайгаа эвлэрсээр. Тийм дээ. Оюутны гэдэг чинь ерөнхий нэр, чухамдаа бол хэний ч биш гэсэн үг. Нийтийн эзэмшлийн гэж нэрлэгддэг иймэрхүү газрууд хэний ч биш учраас “хувьчлагдах“ л жамтай бололтой.

Oct2009 013 (Small)

Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: | 4 Comments »