Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘Д.Энхбат’

ЛОЙДОР

Posted by bolod on May 24, 2012

Өнөөдөр Монголд дээд шүүхэд бүртгэлтэй хорь гаран улс төрийн нам байна. Үзэл баримтлал, зохион байгуулалт, байгуулагдсан зорилго, шалтгаан, цаг үе, түүх, амбицаараа өөр хоорондоо бүгд ялгаатай боловч парламентийн сонгуульд өрсөлдөж, амжилт гаргах амбицтай цөөхөн хэдэн нам бий. АН, МАН хоёроос гадна энэ хоёр намтай өрсөлдөх цанхаалах санаатай намууд өөрсдийгөө улс төрийн гурав дахь хүч, улс төрийн шинэ хүч, улс төрийн тэргүүлэх хүч гэхчлэн янз янзаар л нэрлэж, өргөмжилдөг боловч бодитой өрсөлдөгч өнөөг болтол гарч ирээгүй л байсан юм. Энэ орон зай дээр тоглох сонирхолтой улс төрчид 2005 оноос ажиллаж эхэлсний үр дүнд УИХ-ын сонгуульд амжилт гаргах харьцангуй боломжтой ИЗНН, МАХН, МҮАН гэсэн гурван нам үүсч байгуулагдаж, шинээр зохион байгуулагдаад байгаа билээ. Хэн нь гурав дахь хүчний орон зайд ялалт байгуулах вэ? Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012, Улс төрч | Tagged: | Leave a Comment »

УЛС ТӨРИЙН АРИУН ЦЭВЭР

Posted by bolod on May 21, 2012

Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг анх удаа түүний өөрийнх нь нам дотроос, өөрийнх нь намын гишүүд санаачлан УИХ-д оруулж ирсэн билээ. Тэрбишдагва тэргүүтэй МАН-ын 7 гишүүн хуульзүйн сайдыг огцруулах санал тавьж, АН-ын бүлэг түүнийг нь дэмжив. Хамгийн гайхалтай нь өөрсдийгөө УИХ дахь сөрөг хүчин, улс төрийн гурав дахь хүчин энэ тэр хэмээн цоллох дуртай ИЗНН-ынхан эсэргүүцэв. Хэрэв Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн эхний өдрийн хуралдаан дээр Д.Энхбат, С.Оюун, З.Алтай нарын гурван гишүүн оролцож, сайдыг огцруулах талд саналаа өгсөн бол Нямдорж сайд гарцаагүй огцрох байлаа. Гэвч тэр гурван “цэвэрхэн” гишүүн түүнд оролцсонгүй. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР, Улс төрч | Tagged: , | Leave a Comment »

АЛЬ НЭГ НЬ БУРУУТАЙ

Posted by bolod on February 27, 2011

Сүүлийн үед Ногоон нам улстөрийн хүрээнд анхаарал татаж эхэлж байна. Ногоон нам ийнхүү анхаарлын төвд ороод ирэхтэй зэрэг тэдний дотоод зөрчил бас анхаарлын төвд орчихож байгаа юм. Эсвэл эсрэгээр, анхаарлын төвд орсон учраас тэдний дотоодод зөрчил гарч эхэллээ. Энэ нь дотоод гадаад ямар ч хүчин зүйлээр өдөөгдсөн байж мэднэ. Дотоод зөрчил нь нэг хэсэгтээ анхаарлыг татах, төвлөрүүлэх үүрэг гүйцэтгэдэг бол энэ нь хэт даамжрахаараа дотоод тэмцэл болон хувирч, хамаг хүч ресурсээ дотооддоо зарцуулж, гадагшаа хүч зарцуулж чадахгүй, улмаар нэр хүндээ алдаж сулрах аюултай. Ногоон нам ч энэ лайг тойрсонгүй дайрчих шиг. Read the rest of this entry »

Posted in Намын социологи | Tagged: | 1 Comment »

“ДУУСДАГГҮЙ ЯРИА”

Posted by bolod on November 23, 2009

Ийм нэртэй шинэ нэвтрүүлэг гарч эхэлжээ. Мэдээлэл хаалттай, шүүмжлэл цензуртэй болсноос хойш телевизийн нэвтрүүлгүүд үзэх ч юмгүй болчихсон байсныг бодвол анхны “эсэргүү” маягийн нэвтрүүлэг гарч эхэлж байгаа нь уяралын эхлэл болж байгаа юм болов уу гэж бодогдохоор. Гэхдээ энэ нь ерөнхий сайд солигдсоны дараагаас эхэлж байгааг шалтгаант холбоотой хийгээд санамсаргүй давхцалын алин болохыг хэлж мэдэхгүй байна. Илэрхий “эсэргүү” гишүүд болох Д.Энхбат, З.Алтай нар болон нам мамаа, ерөнхий сайдаа, засгийн газраа эсэргүүцэж, шүүмжилж, муулж байдаг эсэргүүдүү гишүүд болон өнөөгийн засгийн газрыг бас л шүүмжилж байдаг экс ерөнхий сайдууд цуглачихсан байхыг харахад эхнээсээ л “эсэргүү” нэвтрүүлэг болох нь харагдаж байна. Цаашдаа ч энэ нэвтрүүлгээр дандаа “эсэргүү”-нүүд байнга гарах нь бараг гарцаагүй биз. Горьдлоготой. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: , | 3 Comments »

ИХ ХҮЛЭЭЛТ БА ГОРЬДЛОГО КОМПАНИ

Posted by bolod on November 24, 2008

2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусч сонгуулийн дүн гарах гэж дунших зуур нийгэмд их хүлээлт бий болоод байлаа. Нийгэм тэр чигээрээ сонгуульд аль нам ялах бол, хэдэн суудал авах бол, хэн хэн ялах бол гэх зэрэг олон асуултын хариуг хүлээж байв. Ном ёсоороо, хуулийн дагуу шударгаар явсан бол сонгуулийн дүн тэгсгээд л шийдэгдэж бүгд дуусах байсан бизээ. Гэвч сонгуулийн дүн ном ёсоороо гарахгүй өнөөг хүртэл хүлээлт үүсгээд байна. Эхлээд 14 тойрог дээр маргаан гарлаа гэж байсан боловч, МАХН болон АН-ууд тохиролцоонд хүрч ямар ч байсан 12-ыг нь эхний ээлжинд шийдсэн. Дорнод болон Баянгол тойрог л шийдэгдэхгүй үлдсэн боловч Дорнодыг мөн л тэгсгээд наймаалцчих шиг болсон. Харин Баянголын асуудлыг шийдэхэд өөр асуудал байгаа бололтой. Үнэхээр сонгуулийн дүн сонгуулийн хууль болон СЕХ-оос хамаардаггүй юм байна. Сонгуулийн дүн нэр бүхий улс төрчдөөс, намуудаас ихээхэн хамаардаг нь үнэн болж таарлаа. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: , , , , , , | 3 Comments »