Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘зам’

ТАТВАРТАЙ ГЭЛДЭРЭЭ

Posted by bolod on July 27, 2010

Улаанбаатар хот жил бүр л зам засаж, зам тавьж байгаа нэрээр олон арван тэрбум төгрөгийг залгидаг. Жолооч болгон тээврийн хэрэгсэл ашигласны төлбөр төлж, түүнээс тодорхой хувь нь замын санд төвлөрдөг гэнэ. Түүн дээрээс нь нэмж зам ашигласны төлбөрийг хотоос орох гарах, зогсоол ашиглахдаа байнга төлнө. Хичнээн их мөнгө төлж байгаагаа тооцоолж чадахгүй юм. Гэтэл зам гэж хэлэхийн аргагүй замаар явдагаа наадмын хоёр өдөрт мэдлээ. Сайндаа ч биш. Наадмын үеэр хотын хөдөлгөөн багасаж, хотын замаар бараг анх удаа бөглөрөлгүй “явж” үзсэн юм. Гэтэл тэр замаар үнэндээ “явах” аргагүй юм байна. Хөдөөгийн ямар ч алдартай бартаатай зам, хамгийн урт нидрүүлгүүд ч атаархахаар, бартаатай гэхэд зөөлдөхөөр замаар явдаг байж. Урьд нь яагаад мэддэггүй байсан гэхээр, өмнөх машиныхаа арын гэрлийг ширтээд л гэлдэрдэг байсан болохоор мэддэггүй байж. Зам чөлөөтэй болоод явах гэсэн чинь харин явж болохооргүй гэлдэрэхэд таарсан гэлдэрүүл (уучлаарай зам гэж нэрлэж чадахгүй нь) байлаа. Тэгсэн мөртлөө бас энд тэнд нь хурд сааруулагч хийгээд байгаа юм аа бас. Хурдалж болохоор замтай ч юм шиг.

Posted in Бачимдал | Tagged: , | 2 Comments »