Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘сагсан бөмбөг’

АЛЕКСАНДР БЕЛОВ

Posted by bolod on February 9, 2010

Монголын сагсан бөмбөгийн СЭНГҮР лигийн тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ нь Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн тэмцээн хэмээн нэрлэгддэг аж. Дээд лиг хэмээхийг бодоход доод лиг гэж бас байдаг болтой юм. Бодвол СПРАЙТ лигийг л хэлэх биз. Энэ жил Спрайт лигээс Тулгаа дасгалжуулагчтай TLG13 баг дээд лигд дэвшин орж байгаа, Лидер болон Халлелуяа багууд нэгдэн нэг баг болон оролцож байгаа, тэрчлэн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургуулийн нэр дээр сүүлийн удаа баг орж байгаа (7 сарын 1-ээс ХҮДС нь МУИС-ийн харьяа болно) зэргийг энэ жилийн лигийн тэмцээний онцлог гэж хэлж болно. Лигийн тэмцээний нээлтийн арга хэмжээний хамгийн гол баатар нь домогт сагсчин Белов байлаа.

Read the rest of this entry »

Posted in СПОРТ | Tagged: | 2 Comments »